ШУУРХАЙ МЭДЭЭ: Иргэн бүрт сая төгрөг тарааж 2 сарын хугацаанд ХӨЛ ХОРИО тавих уу!!! УНШААД САНЛАА ӨГӨӨРЭЙ

ШУУРХАЙ: Иргэн бүрт сая төгрөг тарааж 2 сарын хугацаанд ХӨЛ ХОРИО тавихаар яригдаж байна.Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргасан. Улсын Онцгой комисс, Засгийн газар өнөөдөр хуралдаж, тус саналыг хэлэлцэн шийдвэрлэх юм.ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх бодлого барьж байгаа.

Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт ч нэмэгдсээр байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас иргэд хөл хорионы дэглэмийг чангаруулах тухай саналыг Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байна. Тухайлбал, иргэдийн зүгээс “Хүүхдүүдийг олноор нь гадаа их тоглуулж байгаа нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэсэн мэдээлэл их ирж байна.

Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн юм.  Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ сарын 10-наас 25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хөл хорио тогтоосон ч хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 3-4 оронтой тооноос буухгүй байгаа юм. Харин хөл хорионы үр дүн энэ долоо хоногт гарна гэж мэргэжилтнүүд үзжээ.  МУИС-ийн багш, судлаач, доктор Т.Бэгзсүрэн “Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь өмнө нь хөл хориогүй үед халдварын нууц үедээ байсан хүмүүс. Тэд эмнэлэгт хандсан, PCR шинжилгээ өгч, онош нь батлагдаж байгаа юм. Энэ хугацаанд дунджаар 7-14 хоног зарцуулж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч Covid-19-ийн тохиолдол өндөр гарч байгаа юм биш. Ханиад, томуу 2-3 хоногт шинж тэмдэг илэрдэг бол Сovid-19 дунджаар долоо хоног, цаашлаад 14 хоногийн дараа ч илэрч болно. Энэ удаагийн хөл хорио бол амин чухал шийдвэр болсон. Учир нь дөрөвдүгээр сарын 5-ны тооцооллоос бодит байдал дээр халдварын тархалтын эрчим арай өндөр байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *