Ээж, би таны хүү болохоор эргээд ирсэн шүү дээ!

Нэгэн хөвгүүн ээждээ маш хачирхалтай зүйлийн талаар ярьсан бөгөөд хүүгийн хэлснээр бол тэрээр ээждээ хүүхэд нь болохоор ахин ирсэн гэж хэлсэн байна. Энэ нь түүний ээжийг зог тусахад хүргэсэн бөгөөд хэрэв Лукагийн хэлсэн үг үнэн байвал тэрээр ээжийнхээ хувьд урьд нь хүн бoлоогүй хүүхдийнх нь хойд дүр гэдгийг гэрчилж байгаа юм… Лаура Мазза хэмээх эмэгтэй өөрийн дөрвөн настай хүүгээ төрөхөөс өмнө хөл хүнд болж байсан боловч тэрээр тухайн үед эх хүн болж чaдаагүй юм байна.

Харин тэрхүү явдлаас хойш Лаура Маззагийн хувьд амьдрал үргэлжилсээр энэ эмэгтэй одоо дөрвөн настай хөөрхөн хүүтэй болсон бөгөөд Лаурагийн Инстаграм хуудсандаа нийтлэсэн мэдэгдэл нь олон хүний анхаарлыг ихэд татав. Учир нь түүний дөрвөн настай хүү Лука нь үнэн хэрэгтээ ээжийнхээ “гэдсэнд” өмнө нь байсан гэдгээ бас түүний хүү нэг л мэдэхэд ээжээсээ холдсон болохоо мөн дараа нь түүнийг сахиусан тэнгэрүүд ээжид нь эргүүлж хүргэж өгсөн талаар яриад эхэлснийг Лаура гайхсандаа бусадтай хуваалцахаар шийдсэн байна. Учир нь ийм сонирхолтой яриа хүний амьдралд ховорхон тохиолддог шүү дээ.

Түүний энэхүү хачирхалтай постыг сонирхсон хүмүүс Лаурагаас хүүгийнхээ юу гэж хэлснийг дэлгэрэнгүй дурдахыг хүсэхэд тэрээр ингэж бичсэн байна: Лука: “Ээж ээ, би таньд нээрэн нэг юм хэлэх үү?” Лаура: “Тэг л дээ миний хүү” Лука: “Би таны гэдсэнд эргэж ирсэн гэдгээ санасан шд” Лаура: “Айн?” Лука: “Би таны гэдсэнд байсан чинь гэнэт та байхгүй болцон. Би тэгээд aйгаад уйлсан чинь сахиусан тэнгэрүүд намайг аргадаад би тэгээд иргээд таны гэдсэнд ороод ирсэн шд” гэж Лука усанд орж байхдаа хэлсэн байна. Лаура хүүгийнхээ хэлсэн үгийг сонссоны дараа тэрээр Лукагийн хажууд тэсгэл алдсандаа уйлсан бөгөөд түүний ингэж уйлах шалтгаан нь Лукаг худлаа хэлээгүй гэдгийг батласан юм. Учир нь хүүхдүүд бага насандаа худлаа ярих нь элбэг байдаг боловч тэрээр ээжийнхээ хэнд ч хэлээгүй гyнигт түүхийг санаанаасаа зохион ярина гэвэл боломжгүй тул Лаура хүүгийнхээ хэлсэн үгэнд шууд үнэмшсэн байна.

Энэ явдлаас хойш Лаура хүүгийнхээ үйлдэл бүрийг сэмхэн ажиглаж байхад Лука нэг их зүйлсийг санаанаасаа зохиож худлаа яриад байдаггүй гэдгийг анзаарсан бөгөөд түүнтэй хамт байхдаа Лаура үргэлж инээмсэглэж бас Лука түүнийг өөрийн маш ухаалаг бөгөөд хөгжилтэй зүйл ярьж өгдөг үйлдлээрээ үргэлж захираад байх шиг санагддаг гэдгийг ойлгосон байна. Бас хамгийн хачирхалтай нь Лука ээжийнхээ хамгийн сонсох дуртай байсан дууг аялаж байхыг сонсоод Лаура түүнийг хаанаасаа өөрийнх нь сонссоор байгаад уйдаж бас мартах шахсан дууг сурчихдаг байна? гэж бодох болов.

Учир нь хүүгийнх нь аялсан дуу нь Лаураг анх удаагаа жирэмслэхээс нь ч өмнө нь түүний өсвөр насандаа сонсдог байсан дуучны дуу бөгөөд энэ дууг Лаура өөрөө л гэхэд огт сонсоогүй бараг 9 жил болсон байхад түүний балчир хүү нь ийм үйлдэл гаргасанд ихэд гайхав. Гэхдээ Лука түүний хүүгийн хойд дүр мөн байсан эсэхээс үл хамааран Лаура хүүдээ бүхнээ зориулж аз жаргалтай амьдарсаар л байх нь гарцаагүй юм. Харин та Лаура Мазза болон түүний хүү Лука нарын түүхийг юу гэж бодож байна? Лукагийн хэлсэн үг үнэн болов уу? эсвэл…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *