Өөрийн хувийн бизнесээ эхлүүлж, өрх толгойлсон ээждээ байр авч өгсөн 8 настай хүү

АНУ-ын Калифорнид амьдардаг найман настай Аарон Морено хүү өрх толгойлсон ээж болон эгч, дүүгийнхээ хамт амбаарт амьдардаг байжээ. Түүний ээж Беренис Пачеко гуравдугаар сард ажилгүй болсон байна. Улмаар ганц бие ээж гурван хүүхдээ дагуулан Лос Анжелест байрлах бяцхан амбаарт амь залгуулах болсон аж. ЭХ ХҮНИЙ ХУВЬД ХҮҮХДҮҮДЭЭ ИЙМ НӨХЦӨЛД АМЬДРУУЛЖ БАЙГААГАА БОДОХООР ЗҮРХ ЗҮСЭГДЭХ ШИГ САНАГДДАГ БАЙСАН Беренис Пачеко “Бидэнд өөр сонголт үнэхээр байгаагүй. Хичээл хийх ширээ, интернет байхгүй ч гэсэн хүүхдүүд маань гэрийн даалгавраа цагт нь хийдэг.

Бид гадаа усанд орж, ойролцоох хоолны газрын ариун цэврийн өрөөг ашигладаг. Амбаарт унтах маш хэцүү бүгчим байдаг. Эх хүний хувьд хүүхдүүдээ ийм нөхцөлд амьдруулж байгаагаа бодохоор зүрх зүсэгдэх шиг санагддаг байсан. Цар тахал гарсан нь бидний амьдралыг улам дордуулсан. Хүүхдүүд маань тоглоомын талбайд тоглож өнжихдөө жаргалтай байлаа. Гэтэл коронавирусийн улмаас тоглоомын талбайд тоглох боломжгүй болж, хаасан. Бид зүгээр л амбаарт гацчихсан” хэмээн ярьжээ. Цар тахал гарсан нь бидний амьдралыг улам дордуулсан. Мөн Пачеко өдөр болгон түүний амьдардаг хорооллоор дамжин өнгөрдөг хүнсний машины дуунаас айдаг байсан тухайгаа хуваалцжээ. Учир нь тэдгээр машинууд Аарон хүүгийн хамгийн дуртай амттан болох хайлсан бяслагтай халуун чийтос хүргэдэг аж.

БИ ӨӨРТ БАЙСАН 12 АМ.ДОЛЛАРАА БҮГДИЙГ НЬ ХҮҮДЭЭ ӨГӨӨД “ЭНЭ МИНИЙ ЧАМД ӨГЧ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШҮҮ” ГЭЖ ХЭЛСЭН Пачеко, Хүү маань дуртай амттанаа авч идмээр байвч надад мөнгө байдаггүй байлаа. Ингээд би хүүдээ “Чи өөрийнхөө бизнесийг эхлүүлж, олсон мөнгөөрөө хүссэнээ авч болно” хэмээн аргадангуй агаад хошигнон хэлсэн. Аарон өөрийнхөө юу хийж чадахыг бодсоны эцэст надад “Би цэцэг, ургамал тарьж зармаар байна” гэсэн юм. Тэгээд би өөрт байсан 12 ам.доллараа бүгдийг нь хүүдээ өгөөд “Энэ миний чамд өгч буй хөрөнгө оруулалт шүү” гэж хэлсэн хэмээн дурсжээ. Эхний удаа Аарон хүү 12 ам.доллараа 16 болгон өсгөж, 4 ам.долларын цэвэр ашиг олжээ.

Тэрээр амьдардаг газрынхаа гадна ширээ засаж цэцэг, ургамлаа борлуулах болсон байна. Аорон энэ байдлаар бизнесээ үргэлжлүүлж, хүмүүс ч түүнээс дуртайяа худалдан авалт хийж, гарын мөнгө өгч, хөрөнгө оруулж эхэлжээ. Ингээд бизнесээ эхлүүлснээсээ хойш Аорон банканд хадгаламжтай болж мөн цахим орчинд алдаршиж, инстаграм хуудсандаа 23 мянган дагагчтай болсон аж. Аорон хүү инстаграмдаа “Би өөрийн гэсэн ургамлын дэлгүүртэй болсныхоо дараа “Nike”-д ажиллаж өмсөх гутлаа өөрөө хийж сурна.

Тэгээд би их сургуульд орж шүүгч болно” хэмээн бичжээ. Маш олон хүн “GoFundMe” хаштаг ашиглан Аороны ургамлын бизнесийг дэмжиж хандив өргөсөн ба үүний мөнгөн дүн нь 37 мянган ам.долларт хүрчээ. Хүмүүсийн сайхан сэтгэлийн хандивын мөнгөөр түүний гэр бүлийнхэн энэ сарын эхээр нэг өрөө байранд нүүж орсон байна.Беренис Пачеко “Бид өөрсдийн гэсэн гал тогооны өрөөтэй болсон. Манай гурван хүүхэд гэрийн даалгавраа тухтай хийх боломжтой боллоо. Зарим хүмүүсийн хувьд өчүүхэн санагдаж болох ч бидний хувьд асар том өөрчлөлт амьдралыг маань шинээр эхлүүлсэн алхам боллоо” хэмээн нулимсаа барьж ядан ярилцлага өгчээ.

Эх сурвалж Trendytm

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *