Uncategorized

Согтуу лайв хийсэн хүүхдүүдээ Аав нар нь өмөөрөөд сүйд. Лодойсамбуу, Баавар хоёрын хүүхдүүд хүн буудна гэж лайв хийлээ…

Өсвөр насны хүү “Би хэнийг ч б.yyдсан манай аав арын маань даачихна” гэж ярих дүрс бичлэг цахим орчинд тархсан. Үүнийг иргэд хэн нэгэн албан тушаалтны хүү гэж таамаглаж байв. Энэ талаар Ца.гдаагийн Ерөнхий Газраас тодруулахад “Хоёр сурагчаас сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авсан.

Урьдчилсан байдлаар пи.во хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн хүүхдүүдийн эцэг, эх нь өндөр албан тушаалтан байгаагүй. Энгийн иргэд. Найзуудаараа хаалттай бүлэгт лайв хийсэн нь за.дарсан байна” гэлээ. Тэгвэл бичлэг хийсэн сурагчид сэтгүүлч Ч.Лодойсамбуу, реппер Баабар нарын хүүхдүүд байсан талаар эх сурвалж мэдээлээд байна.

Өнөөдөр Ч.Лодойсамбуу нийгмийн сүлжээнд хүүгийнхээ талаар тайлбар бичжээ. Тэрээр “Би ч бас 15 настай байж үзсэн хөөн. Айлын хүүхдүүдтэй алаг үзэлгүй нөхөрлөөд л анхны гэж дурсагдах сайн муу юм бүхнийг л хамтдаа хийж сахилгагүйтэж явлаа. Хүүхэд ямар аав ээждээ алга ташилт цуглуулж өгөх үүрэгтэй төрдөг биш.

Намайг тухтай байлгая гэж амлаад гуйж энэ хорвоод ирсэн ч биш. Гай гавьяа хоёроо даагаад гарчихдаг ухаантай, хүнд түвэг удалгүй урдахаа хараад амьдарчихдаг хариуцлагатай л хүн болж байвал болчих нь тэр. Учир мэдэхгүй дээрээ а.лдаж эндчих вий гэж бодох л юм. Тэглээ гээд яалтайв.

Өөрийнхөө хүсэлд тааруулж эвдэлтэй нь биш. Анхнаасаа өөрөө шийдвэр гаргаад сурчихсан хүүхэд цаанаа л ондоо байдгийг мэдэх болохоор үг хэлэхээс илүү үлгэрлэе л гэж хичээх юм. Өөрөө аав болохоороо ойлгоноо яахав энэ бацаан. Одоо яаж ч хэлээд ойд нь буухгүй тэр мэдрэмжийг өөрийнх нь хүү нас биед хүрэх үед л мэдэрнэ.

Харин хүүгийн маань сэтгэл санаа маш хүнд байна. Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа а.миа хо.рлох оролдлого хийсэн. Хүү маань найзуудынхаа грүппт л лайв хийсэн юм байна. Харин ца.гдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаараарай гэж сануулсан. Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно оо” гэв

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button