Uncategorized

Өчигдөр цахим орчинд нэгэн бүсгүй өөрийн амьддралын түүхээ хуваалцжээ.

Өчигдөр цахим орчинд нэгэн бүсгүй өөрийн амьддралын түүхээ хуваалцжээ. Тэгэхдээ гэр бүл салалтын талаар илүү олон хүн ойлгож, тэрхүү алдагдаад буй бодлогыг бий болгосой, хуулиа чангаруулаасай гэсэн үүднээс энэхүү бичвэрийг орууллаа гэсэн байна.

“Өнөөдөр би хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээж. Магадгүй зарим нь намайг танина. Аав нь өөр хүүхэнтэй холбоо тогтоогоод хаяад явсан. Ганцхан намайг биш. 3 үрээ ч гэсэн. Хүүхдүүдтэйгээ уулзалгүй 2сар болж байна. Утсаа ч авахгүй. Утас нь дуудаж л байгаа. тэгэхдээ авдаггүй. Энэ хугацаанд хүүхдүүд маань аавыгаа хүлээсээр.

Би аавыг нь битгий ирээрэй, чамайг хүүхдүүдтэйгээ уулзуулахгүй гэж ганц ч удаа хэлээгүй. Учир нь миний хүүхдүүдэд буруу байхгүй. Охид минь хаалга тогших чимээ болгонд баярладаг. Уралдаж гүйж очиж онгойлгодог. Аав минь байгаасай л гэж боддог байх. Тэгэхдээ аав нь ирээгүй 2 сар болж байна.

Өмнө нь бол би өөрөө ажил дээр нь очиж уулзуулдаг байсан. Очиход дуртай ч юм уу , дургүй ч юм уу яалтачгүй л очсон болохоор уулздаг. Аан тийм нэрээ бид нарыг очиж байгааг мэдэх юм бол зугтдаг байсан. Тэгэхээр ер нь бол хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж гэсэн үг. Өөрөө салах өргөдлөө өгөөд хурдан салаад өг. Чамайг салаад өгвөл би хүүхдүүдээ харж өгнө гэдэг. Тэгэхдээ энэ бол худлаа. Хурдан салаад дахиад өөр амьдралаа эхлүүлэхийг л хүссэн хүн. Би эхэндээ учирласан, гуйсан, аргадсан. Юу ч тус болоогүй.

Би сүүлд нь эмэгтэй хүнээс болж, тэр хүүхэнтэйгээ хамт амьдраад, хадамлаад, нэг гэрт байгааг нь мэдсэн болохоор гай бололгүй салаад өгье гэсэн. Харин шүүх хүүхдүүд бага гээд салгаагүй. Би бол салахыг нь хориглоогүй ээ. Тэртээ тэрэнгүй болохгүй амьдрал байсан юм байлгүй л гэж бодсон. Надаас салж болох ч хүүхдүүдээсээ битгий салаасай. Мэдээж хүүхдүүдийн минь элгийн дэвтээх гэж ирвэл би баярлана уу гэхээс уурлахгүй. Өнөөдөр над шиг олон ээжүүд өөрөөсөө ургасан үрээ аавд нь өгч чадалгүй тэврээд үлдсэн байх. Монгол улсад гэр бүлийн хууль гэж байдаг ч дэндүү сул юм байна.

Яг ийм тохиолдолд би 108д дуудлага өгөх байх. Одоогоор өгөөгүй л дээ. 108 мэдээж аавруу нь ярина. Бид нар салсан хүмүүс би очихгүй л гэнэ. 108 надруу эргэж залгаад та 2 салж байгаа юм байна. Хүүхдүүдтэйгээ уулзах нь тэр хүний ухамсрын асуудал л гэнэ. Ухамсартай хүн байсан бол өнөөдөр 3 хүүхдээ хаячихаад өөр хүний хүүхэд хайрлаж чадна гээд хэлээд зогсож байх уу. Тэр хүүхэн нь ч гэсэн ухамсартай бол өөрөө 1 охинтой байж 3 хүүхэд өнчрүүлэн барин байж манай нөхөртэй явалдах уу. Гэр бүлийн гадуурх харилцааг зохиуцуулдаг хууль манайд үнэхээр байхгүй.

Харин ч би тэр хүүхнийг нь үсдэж авсан хэргээр цагдаад дуудагдсан кккк. Хурдан салаач чамайг ёстой байсан байранд чинь тавинаа гээд загнуулж зогсохдоо би өөрөө гэр бүл үймүүлсэн юм шиг мэдрэмж авч билээ. Хурдан салахыг маань хүлээсэн хүн. Тэгэхдээ одоогоор бол салаагүй. Салсан байсан ч яагаад үрээ тэврээд үлдсэн ээж бүх хариуцлагыг үүрэх ёстой юм. Ганцхан өнөөдөр би биш. Над шиг надаас дорч амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй, хоногийн хоолгүй, орох оронгүй үрээ тэврээд үлдэж байгаа олон ээжүүд байгаа. Ихэнх нь ээжүүд байдаг байх гэж бодоод ээж гэчихлээ. Аавууд ч байгаа. Эдгээр хүмүүс чадалтайдаа, мундагтаа биш. Үрсээсээ хэзээч урваж чадахгүй хүмүүс л хүүхдээ тэврээд үлдэж байгаа юм. Би үүгээр юуг хэлэх гэсэн юм бэ гэхээр гэр бүлийн хуулиа чангатгаасай.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button