Uncategorized

Хөгжлийн банкны идээ бээрийг шахалцсан эрхэм хоёр сэтгүүлчдээ захих амин захиас байна, үүнийг заавал уншаарай.

УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкны нээлттэй хэлэлцүүлгийн дараа сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг хоёрыг тусгайлан дуудаж уулзсан билээ. Сэтгүүлчдийг ингэж тооно гэдэг ховор тохиолдол шүү.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас Хөгжлийн банкны асуудлаар 22 гишүүнтэй дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа танилцуулан тус ажлын хэсгийн хийх ажилд хоёр сэтгүүлчийн санаачлан зохион байгуулсан “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг маш их ач холбогдол үзүүлсэн талаар ярьсан байсан.

Үнэхээр хэн ч яаж ч сайн муу хэлж байсан нийгэмд өрнөж байгаа үйл явцыг мэдэрч, хурдтай шийдвэр гаргаж, олны анхаарлын төвд орж, бүхнийг мэдээлнэ, тэр тусмаа томоохон хэмжээний асуудлын учгаас атгаж, удирдана гэдэг амаргүй даваа.

Гэхдээ эрхэм хоёр сэтгүүлчдээ захих амин захиас байна, та хоёр үнэхээр ард түмэндээ үнэн зөв мэдээлэл хүргэж, Хөгжлийн банкны зээлдэгчдээр өрийг нь өөрсдөөр нь төлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол энэ нүсэр ажлын хэсэгт битгий ороорой доо.

Асуудлыг дотроос нь биш гаднаас нь харж байж л буруу зөвийг нь тунгаадаг юм шүү. Тиймээс та хоёр Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг дотор орж ажиллах биш харин яаж ажиллаж байгааг нь ард түмэндээ бодитоор сурвалжлан мэдээлэхийн тулд гаднаас нь ажиглаж цензургүйгээр мэдээлээрэй дээ.

Мөнгө амласан ч байсан, албан тушаал санал болгосон ч бай нийгэмд бугшсан идээ бээрийг шахаж байгаад чинь баярлаж байгаа шүү. Ард түмнийхээ итгэлийг дааж яваарай.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button