Uncategorized

Амьсгалын аппараттай хүүхдүүдийн зургаар хандив завшсан эмэгтэй 300 гаруй иргэнийг залилжээ..

Сүүлийн үед цахим сүлжээнд хандив тусламж гуйсан хүмүүс олшрохын хэрээр залилан хийдэг этгээдүүдэд ч эл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэн иргэдийг хуурч мэхлэх тохиолдол олноор гарах болов.Cэлэнгэ аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай эмэгтэй Г гэгч нь 2020 оны 2-6-р сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдүүдийн зургийг хууль бусаар ашиглаж олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

Ийнхүү хандив тусламж гуйж бусдыг төөрөгдөлд оруулсан бөгөөд одоогийн байдлаар тогтоогдсоноор 300 гаруй иргэнээс өөрийн дансаар мөнгө залилан авчээ.Иймд иргэд та бүхэн олон нийтийн сүлжээнд байршуулж хандив тусламж гуйсан нийтлэлийг сайтар нягтлан шалгасны үндсэн дээр шилжүүлэг хийх, хэрвээ бололцоотой бол өөрийн биеэр очиж хандив тусламж өргөж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button