Uncategorized

Д.Амарбаясгалан: Авлигачидтайгаа “жинхнээсээ” тэмцэнэ

Улсын дээд шүүхээс өчигдөр МАН-ын дүрмийг бүртгэсэн. Энэхүү дүрмийн дагуу МАН “авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол намын гишүүнээс түдгэлзүүлж, хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол намаас автоматаар хасдаг” шинэ дүрэмтэй болсон гэдгийг тус намын генсек Д.Амарбаясгалан мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл, дүрэм нь өчигдөрхөн бүртгэгдсэн учир өнөөдрөөс эхлэн намынхантайгаа “үзэлцэж” эхэлнэ гэв.Намын дарга Л.Оюун-Эрдэнэ ч мөн авлигачидтай нам харгалзахгүй тэмцэнэ гэдгээ ил зарлачихсан. Гэхдээ түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл МАН авлигачидтай тэмцсэн, хариуцлага тооцсон асуудал алга.

Яг МАН-ын авлигачидтай тэмцэх намын дүрэм бүртгэгдэхтэй зэрэгцэн Хөгжлийн банкны асуудал сөхөгдсөн нь учиртай ч байж мэдэх. Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаан зээл аваад төлөөгүй, чанаргүй зээлдэгч 52 аж ахуй нэгжийг АТГ яаравчлан шалгаж эхэлсэн гээд бүх зүйл уялдаа холбоотой мэт. Мэдээж шударга бус зүйлтэй тэмцэх нь зүйн хэрэг ч нам дотор намнах ажиллагаагаа олон нийтийн өмнө дэлгэж, хараалгаж, яллаж байгаад хийж байгаа үйлдэл нь улс төрийн увайгүй соёл гэлтэй.

МАН-ын дарга нар ямар ч гэсэн авлигачидтай тэмцэнэ, хариуцлага тооцно гэдгээ хэллээ, зарлалаа. Харин ЖДҮХС-ийн зээлийн асуудал шиг хэдхэн хүн торгоод, өршөөгөөд эсвэл “дайснаа дарах” байдлаар ажиллаад эхэлж байгаа нь тэдэнд жинхнээсээ авлигачидтай тэмцэх хүсэл байна уу гэж тодруулмаар.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button