Uncategorized
Жүжигчин Эрдэнэзааны охин аавыгаа шоконд оруулсан Амина.

“Маск” продакшны жүжигчин Эрдэнэзаан гэргий Энх-Нарантайгаа оюутан ахуй цагаасаа дотносон ханилан суусан гэдэг. Түүний эхнэр хөгжимчин, хөгжмийн багш мэргэжилтэй бүсгүй байдаг бөгөөд тэд нэг хүү гурван охинтой. Урлагийн гэр бүлд өсөж хүмүүжиж буй том охид урлагийн мэдрэмж тун ч сайтай аж.

Сүр дуулиантай болж байсан “Positive Mongolians”-ийн Түвшөө, Дөлгөөн нарын хурим дээр Эрдэнэзааны том охид аавыгаа ёстой л ангайлгаад авсан билээ. “Paper Hearts” дууг тун ч чадварлаг дуулж буй охидоо харсан Эрдэнэзаан нүд, чихэндээ ч итгэхгүй суугаа харагдсан.Түүний амин хайртай Амина охин “Voice”-н тайзан дээрээ мөн л аавынхаа алмайруулав.
