Uncategorized

Жүжигчин С.Пүрэвжаргал бэлэгний хур буулгаж бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэв.

Дур булаам жүжигчин С.Пүрэвжаргал хамгийн сүүлд “Сүүдрээр гэтэгч” уран сайхны кинонд гол дүр бүтээж Солонгосын жүжигчидтэй хамтран ажиллаад хэсэг хугацаанд амарч буй. Жүжигчин бүсгүй 1993 оны 02 сарын 11-нд төржээ.Тэрээр “Бүтэн амьдрал” киноны Цэнгэлмаагийн дүрээр олонд илүүтэй танигдсан жүжигчин төрсөн өдрийн баяраа гэр бүл, найз нөхөд, хамтран ажилладаг байгууллага болон хүмүүстэйгээ тэмдэглэжээ.Пунтик төрсөн өдрийн бэлгээ лайв хийн задалсан бөгөөд бэлэгнүүд нь ээмэг бөгж, бугуйвч, хувцас, пүүз, цүнх, ном зэрэг байв.

Тэдгээрээс хамгийн онцлох нь нөхрийнх нь бэлэглэсэн “Мандала” үнэт эдлэлийн дэлгүүрийн алмаазан бөгж байсан юм.С.Пүрэвжаргал жүжигчний хувьд эмэгтэй жүжигчид дундаа хамгийн нээлттэй, “эршүүд” гэгддэг ч ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй юм.Тэрээр “Сайн, муу бүх зүйлийг нэг амьдрал дээр бүгдийг нь үзүүлж чадах юм шиг санагдаад урлагт дурласан. Багадаа сониуч хүүхэд байсан учраас сонирхсон, оролдож үзэхсэн гэсэн зүйлээ урлагаар дамжуулж гаргахыг хүсдэг. Тэгээд л урлагт дурлаж жүжигчин болсон” хэмээн нэг ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button