Uncategorized

Долоон аймагт морины уралдаан нууцаар зохион байгуулснаас Дорноговьд энэхүү харамсалтай үйл явдал болжээ…

Нууцаар зохион байгуулсан хурдан морины уралдаан балаг дагуулж, хоёр хүн амиа алдавЗасгийн газрын “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай журам”-д 11-5-р сарын хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон 2019 оны тогтоол бий.Дээрх тогтоолын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга нар хяналт тавих ёстой. Гэтэл сар шинийн баяраар нууцаар долоон аймагт морины уралдаан зохион байгуулсан нь эхнээсээ балаг тарьж эхлэв.Хамгийн сүүлд буюу өчигдөр Дорноговь аймагт хурдан морины уралдаан дагаж явсан автомашинтай таван хүн осолдож, хоёр хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Харин нэг хүний биеийн байдал маш муу, ухаангүй байгаа бөгөөд өнөөдөр /2022.02.14/ өглөө түүнийг Улаанбаатар хотод авчраад байгаа аж.Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хурдан морины уралдаан зохион байгуулагдсан нь үнэн” гэлээ.Мөн Дорноговь аймгийн цагдаагийн газраас “Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Арга хэмжээ зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцно. Аймгийн Засаг дарга хориглосон захирамж гаргасан ч иргэд өөрсдөө нууцаар уралдаан зохион байгуулаад байна” гэсэн хариулт өгөв.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button