Uncategorized

Б.Ялалтын муухай ааш нэвтрүүлгийн уур амьсгал эвдэхээ шахав.

Бажи&Ялалт шоу үзэгч олонтой контентуудын нэг. Харин хөтлөгч Б.Ялалт нэвтрүүлгийн эхэнд өөрөөсөө дүү жүжигчин залууст баахан ахархах хандлага гаргасан нь олны дургүйцлийг төрүүлж хүн ялгаварлаж харьцсан хэмээн шүүмжлэлд өртсөн юм.Өмнөх дугааруудад Бажиг эвгүй байдлаас дандаа авардаг Ялалтад уг нь үзэгч олон ам сайтай байдаг. Гэтэл тэрээр тахил нь буруу өрөгдсөн гэлтэй хэсэгтээ хэгжүүрхэх хандлага гаргав.Харин “Homies”, “Жинхэнэ эрчүүд” цувралаараа байлдан дагуулахын зэрэгцээ залууст зориулсан хөгжилтэй контент бүтээгч Алагаа, Нямка, Дэрэмээ нар ямар ч нөхцөл байдлаас үл хамааран дэндүү өөрсдийнхөөрөө бас үнэхээр хөгжилтэй байж чадсан учраас Б.Ялалтын муухай ааш тэгсгээд намжив.

Жүжигчин залуус анх “Х түц” продашнд ажиллаж байхдаа танилцжээ. Алагаа, Нямка хоёр гурван найзын хамтаар Солонгос явж ажиллахаар виз мэдүүлсэн ч бүтээгүй учир виз гаргадаг хувь хүнд хандсан байна.Харамсалтай нь хулхидуулсан бөгөөд хэцүүхэн байдалд орсон ч тухайн эмэгтэйн араас хөөцөлдөн байж гурван сарын дараа визээ гаргуулжээ. Гэсэн ч нэгхэн сарын хугацаатай эмчилгээний виз байсныг хилээр нэвтрэх үедээ мэдсэн аж. Тэгээд л яалт ч үгүй харлачихаж.Алагаа Нямка хоёр Солонгост хоёр жил ажиллажээ. Энэ хугацаанд Солонгосын алдарт Big Bang хамтлаг, G Dragon, “Оддын хаан” шоу нэвтрүүлгийн тайзыг засах ажил хийж байжээ.

Ямартай ч зорьсон зорилгодоо хүрэх гэж шаргуу хөдөлмөрлөсөн тэдний сошиал хуудсыг дагагчдынх нь тоо хэдийнээ 500 мянга даваад буй. Одоогоор хоёр уран сайхны кино, олон ангит нэг уран бүтээлтэй Алагаа, Нямка, Дэрэмээ нарын блог контентууд нь олны анхаарлыг байнга татаж байдаг билээ.Анх контент хийж эхлэхдээ сахал авах мөнгөгүй байсан учраас Алагаагийн суганы үсээр сахал хийж нүүр хувиргалтаа хийж байсан гэх мэт хөгжилтэй явдлуудаа ярьж элэг хөшөөх дөхөв.Сэргээшийн төрлийн бодис сорьцоос нь илэрсэн гэгдэж буй ОХУ-ын уран гулгалтын 15 настай од Камила Валиева өчигдөр орой Спортын Арбитрын Шүүхийн шүүгчдэд видео холбоогоор мэдүүлэг өгсөн байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button