Uncategorized

Монголд тархины хорт хавдрыг унтуулгагүй авсан эмч Д.ЭНХБОЛД: Мэс заслын эмчид ганцхан л боломж байдаг.

Монголд анх удаа тархины хорт хавдрыг унтуулгагүй хагалгаагаар авсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Д.Энхболдтой ярилцлаа. -Тархины хорт хавдрыг унтуулгагүй авсан хагалгааныхаа тухай ярьж өгөхгүй юү? -Хүний тархин дахь хорт хавдрыг унтуулахгүйгээр сэрүүн байлгаж авч болдог арга бий. Түүнийг мэргэжлийн хэллэгээр унтуулгагүй хагалгаа буюу ширүүн хагалгаа гэж нэрлэдэг. Тархийг хүний биеийн төв хэсэг гэж хэлж болно. Хүний тархин доторх хавдрыг авч байх үедээ мэдрэлийн
хэсгүүдийг нь гэмтээхгүйн тулд өвчтөнтэйгөө ярьж хөөрөх, хөл, гарыг нь хөдөлгөх зэргээр ажиллаж, хагалгаа хийдэг юм. -Хагалгааныхаа үеэр өвчтөнтэйгөө ярилцдаг юм байна. Ихэвчлэн юуны талаар ярих вэ?-Юу ч ярьж болно шүү дээ. Тухайн хүний сэтгэхүйн үйл ажиллагааг алдуулахгүйн тулд ой тогтоолтыг нь хэвээр байлгах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд тухайн өвчтөний ой тогтоолтод суусан сайн мэдэх юмыг нь ярих, рефлексийг нь алдуулахгүйгээр гар, хөлийг нь хөдөлгөдөг. Хүний тархины гол үйл ажиллагаа рефлекс дээр

тогтдог. Тиймээс болж өгвөл өвчтөнийхөө сайн мэдэх зүйлсийг нь сэргээж, ярьж өгөх хэрэгтэй болно. Үүнийхээ зэрэгцээ хүний хийж сурсан хөдөлгөөн буюу гар, хөлөө тогтмол хөдөлгөх рефлексийг нь үзүүлэх юм. -Та мэс заслын эмчээр хэр удаан ажиллаж байна вэ. Анх хэрхэн мэс заслын эмч болохоор зорьж байв?-Би 1994 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөнөөс хойш тархины мэс заслын эмчээр 27 жил ажиллаж байна. Хүний хамгийн их хүсэл тэмүүлэл нь оюутан ахуй цагт нь л олддог
юм болов уу. Оюутан байхдаа мэс заслын эмч болохыг маш ихээр хүсэж, түүнийхээ төлөө бусдаас илүү ихийг уншиж, судалж, мэдэх хэрэгтэй болсон. Тэгж байж л мэргэжлийнхээ зах зухаас нь барьж авна шүү дээ.-27 жилийн өмнө таныг мэс заслын эмчээр ажиллаж эхлэх үеэс өнөө цагийн мэс заслын ажиллагаа, техник, технологи хэр их өөрчлөгдсөн бэ?-Маш их өөрчлөгдсөн. Танигдахын аргагүй болсон. Мэдрэлийн мэс засалд тархи, нугас зэрэг мэдрэлтэй холбоотой бүхий л мэс засал ордог. Намайг анх ажлын гараагаа эхэлж
байсан үеэс хойш хагалгааны нэр, төрөл олон болж, технологи нь ч өөрчлөгдсөн. Тухайн үед тархины судасны хагалгааны үр дүн 40 хувиас хэтрэхгүй байлаа шүү дээ. Харин одоо тархины судасны хагалгааны үр дүн 96 хувиас буурдаггүй болсон. Энэ бол асар том өсөлт, дэвшилт. Тэр үед тархины судасны хагалгаа хийлгэснийхээ дараа өвчтөний 50 орчим хувь нь амиа алддаг байсан бол өнөө цагт 96 гаруй хувь нь эрүүл болдог болсон. -Өнөөгийн Монголын мэс заслын эмч нарын
ашиглаж буй техник, хангамж гаднын орныхонтой харьцуулахад хэр байгаа вэ?-Монголын эмч нарын хагалгаа хийх ур чадвар аль ч орны эмчээс дутахгүй. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Монгол хүн автомашин барихдаа солонгосчуудаас дутна гэж байхгүй. Үүнтэй ижил монгол эмч бусад орны эмч нарын эзэмшиж байгаа мэдлэг, ур чадварыг адилхан л өөрийн болгож чадна. Ур чадварын тал дээр манай эмч нар гаднынхнаас дутахгүй. Бараг илүү ч байж магадгүй юм. Харин бусад орноос ганц дутмаг зүйл нь тоног,

төхөөрөмжийн хүрэлцээ муу. Манай эмнэлгүүд төсвийн байгууллага болохоор гаднын өндөр үнэтэй тоног, төхөөрөмжийг Монголдоо нэвтрүүлж чаддаггүй. Төсөв дандаа л дутаж байдаг. Мөн гаднын хөгжилтэй орнуудад дэлгэрч байгаа хагалгааны технологийг цаг алдалгүй суралцах боломж тааруу. Эмч нарын цалин бага учраас гаднын оронд сурч, боловсрох, гаднын технологийг Монгол Улсдаа хурдан оруулж ирэхэд хүндрэлтэй болохоор гаднын орнуудаас хоцорч байгаа. Монголд нуруу, нугас, мэдрэлийн мэс заслын эмчийг
сургадаг сургууль бараг л байхгүй. Хуучин ихэвчлэн гадаадад сурдаг байсан.-Мэдрэлийн мэс засал бусад мэс заслаасаа юугаараа ялгардаг вэ?-Мэдрэл, тархины мэс засал дэлхийн бүхий л оронд хамгийн нарийн мэс засал гэж тооцогддог. Хүний ухаан санаа, хэл яриа, тэр бүү хэл зүрхний хэмийн удирдлага тархи, мэдрэлд байдаг. Энэ бүх зүйлийг хариуцаж хагалгаа хийж байгаа эмчээс өндөр түвшний ур чадвар, хөдөлгөөний эвсэл, асар их мэдлэг шаардана. Өвчтөнөө сайн судалж, шинжилсэн байх хэрэгтэй. Харин элэг, уушги, бөөр зэрэг
эрхтэн нэг л газраа байж байх учир хагалгаа хийхэд арай гайгүй. Харин тархины сэтгэхүйн үйл ажиллагааны төвүүд нь хөдөлгөөнтэй байдаг. Хүнийг амьтнаас ялгаруулдаг ганц зүйл нь оюун ухаан, мэдрэл. Тэр ч утгаараа оюун санаа, мэдрэлтэй харьцаж буй мэс засал хамгийн нарийн ур чадвар, өндөр мэдлэг шаардана.-27 жилийн турш мэс заслын эмчээр ажиллахдаа маш олон хагалгаа хийсэн байх. Алтан гарт эмч гэж нэрлэж болно биз дээ?-Алтан гарт гэдэг үг миний ой санаанд ерөөсөө бууж өгдөггүй юм. Эмчийн ажил гэдэг
чинь багийн ажлыг хэлдэг. Ямар ч эмч ганцаараа хагалгаанд ороод, бүхий л зүйлсийг хийх боломжгүй. Хагалгаа бол маш том багийн ажиллагааны үр дүн. Харин хагалгааг ахалж буй эмчийн хувьд гараасаа илүү ухаанаа ажиллуулах хэрэгтэй. Мэс заслыг хийхээсээ өмнө аль хэдийнэ тархиндаа хагалгаа хийж, боловсруулсан байх хэрэгтэй. Бүхий л мэс ажилбар, хагалгааг багаараа хийдэг. Олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл нэгдсэн зүйлийг дураараа нэрлэж болохгүй байх. Хагалгаа цагийн зүүнээс ч хурдан өнгөрч магадгүй. Тэр бүрд цаг

алдалгүй багажийг гарт авч өгдөг эмч гэх зэргээр хоорондоо маш сайн ойлголцсон эмч нарын баг ажилладаг. Хүний цус гэдэг чинь дороо л гоожоод алга болчихдог. Ялангуяа тархи маш хурдан цус алддаг. Гадаадынхан мэс заслыг цаг хугацаа шиг хурдан өнгөрдөг гэж хэлдэг.-Шинэ мэс заслын технологи оруулаад ирвэл одоогийнхоосоо илүү олон хүнд тусалж чадна-Мэс заслын баг, хамт олныхоо тухай ярихгүй юу?-Монгол Улсын хэмжээнд мэдрэлийн мэс засал хийдэг 10-хан эмч байдаг. Харин мэдрэлийн мэс заслын курс
төгссөн эмч 20-30 орчим бий. Гэхдээ тэд нар маань бие даан хүнд мэс засал хийх бололцоо тааруу. Монголд мэдрэлийн мэс заслын тасаг зөвхөн гуравдугаар төв эмнэлэгт л байдаг. Сүүлийн үед мэдрэлийн мэс заслын хагалгаа олширч, ачаалал ихтэй болж байгаа. Манайхаас уг ачааллыг багасгахын тулд нэгдүгээр эмнэлэг, цэргийн төв эмнэлэг, Монгол Японы хамтарсан эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасаг байгуулж, манай эмнэлгийн мэс заслын эмч нар тухайн эмнэлгүүдэд очиж, ажиллаж байна. Гэхдээ мэс заслын баг гэж тусад нь
хуваарилаад, зөвхөн тухайн хүмүүс хагалгаагаа хийгээд байх боломж байхгүй. Харин гадаадад зөвхөн нэг зүйлийг хариуцсан мэс заслын эмч нар байдаг. Манай улсад эмч нар бүхий л ажлыг нь хийдэг. Манайд зөвхөн элэг сольдог эмч гэж байхгүй. Элэг солихынхоо зэрэгцээ олгойг авч, гэдсийг ч тайрна.Үүнтэй адил хүн тус бүр нэг ажлыг хариуцаж авдаггүй тул хагалгаа бүрт эмч нар солигдож, тасгийн бүхий л эмч нар оролцдог. Тийм учраас надад яг баг гэж нэр цохож хэлэх хүмүүс байхгүй. Манай тасгийн эмч болгон миний багийн гишүүн.–
Монгол эмч нар нэг талаараа бусад орны эмч нараас илүү гэж ойлгож болох уу?-Манай орны амьдрал, эмчийн ажлын нөхцөл нь тийм байгаад л байгаа юм. Гэхдээ гаднын орны нэг ажлыг л хариуцаж авсан эмч нар тухайн өвчнийхөө талаар маш их мэдлэг хуримтлуулсан давуу талтай байдаг. Тухайн эмч нар шиг нарийн мэргэших манай улсад хүндрэлтэй шүү дээ. Тийм учраас манай эмч бусдаас илүү гэхийн оронд манай эмч нар нөхцөлдөө л тааруулж, хичээж ажиллаж байгаа гэхэд болно.-Мэс заслын эмчийн үнэ чанар,

эрхэмлэх үнэ цэн юу байдаг вэ?-Бусад бүхий л мэргэжилтэй адил энэ мэргэжлийн үнэ цэн эмчийн ухаан бодолд л байгаа.Мэс заслын эмчид хамгийн түрүүнд мэдлэг, боловсрол, дараа нь ур чадвар хэрэгтэй. Мэс засал хийхэд эмчийн харааны ур, гарын ур, ухааны ур нийлдэг гэж ярьдаг. Гэхдээ энэ гурван ур нийлдэггүй мэргэжил байдаг юм болов уу гэхээр бас байхгүй юм. Талх барьж, тоосго өрөхөд ч эдгээр ур шаардагдах л болно. Тэгэхээр эдгээр ур нь хүн бүрд байдаг юм байна. Харин миний бодож буйгаар мэс заслын эмч маш хурдан сэтгэдэг байх

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button