Uncategorized

Э.Энхбат начны дүү А.Арслан Э.Энх-Амгалан удаан дуугүй явсны эцэст ахынхаа талаар анх удаа ам нээж ноцтой зүйлийг илчиллээ.

Олимпын аварга Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх, идэр начин Э.Энхбатын биед хүнд гэм. тэл учиртал зо. дсон хэр. эг гарснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Нийгмийг цочроосон уг харамсалтай хэ. ргээс болж, Улсын өсөх идэр начин Э.Энхбат тархиндаа хү. нд гэ .мтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт э .мчилгээний тасагт олон хоно.г ухаангүй хэвтсэн.

Түүнд э .мч нар яаралтай авч хэрэгжүүлэх бүхий л эмчилгээг хийсэн ч, бие нь дээрдэхгүй байсаар БНСУ-ыг эхнэр, дүүг.и.й.н хамт зорьсон байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Э.Энхбат начны биеийн байдал хэр байгаа талаар түүний төрсөн дүү Аймгийн заан Э.Энх-Амгалангаас утсаар тодрууллаа. -Ахын тань биеийн байдал хэр байна вэ?

-Ахын бие э. мчлэгдээд л байж байгаа даа.-Биеийн байдал нь сайжирсан уу. Хаана эмчлүүлж байгаа вэ?-Солонгостоо л эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь сайжирсан гэхэд хэцүү л байдалтай байна. -Хэрэг гараад зургаан сар болжээ. Энэ хугацаанд эмчилгээний зардал их л гарч байгаа байх. Нөгөө талаас э. мчилгээний зардлыг гаргаж өгч байгаа юу?

-Тэр тухай нарийн мэдээллийг бэр эгч маань л мэднэ. Солонгост ахыг маань сахиад байж байгаа. -Энэ хэргийг саяхан прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсан. Хэргийн явц, шийдвэрлэлт хэр шударга явж байгаа гэж боддог вэ?

Хэрэг нь шалгагдаад л явж байгаа. Хууль шүүхийн байгууллага нь шударга шийдээд өгөх байх. Бүх л зүйл хууль журмын дагуу явна гэж итгэж байна. Одоо бидний ганц хүсэж буй зүйл ахынхаа биеийн байдлыг сайжруулах болоод байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button