Uncategorized

Ч.Ганжавхлан ихэр хүүтэй болж, бүл нэмлээ

“Лантуун дохио” ТББ байгуулж, нийгмийн тустай бүхий л үйл ажиллагаанд идэвхийлэн оролцдог Ч.Ганжавхланд хэн бүхэн л ам сайтай байдаг. Номонд дурлагсдыг нэг дор цуглуулдаг, гэр хороололд нээсэн гэр номын сангууд, “Ид шидийн орон” төсөл гээд түүнд хийхгүй ажил гэж үгүй.

Залуу хүн болгон нийгмийнхээ төлөө санааширдаг ч тэр бүр ажил хэрэг болгох боломж нөхцөл хомс. Харин Ч.Ганжавхлан энэ хүртэл бор зүрхээрээ явж ирсэн чамгүй адтай эр.

Хөдөлмөрч, идэвх зүтгэл сайтай тэрээр өчигдөр /2021.05.11/ ихэр хүүхэдтэй болж, бүл нэмжээ. Түүний гэр гийгүүлэгчийг Ц.Пүрэвжаргал гэнэ. Өмнө нь нэг хүүтэй байсан ихэр хүү төрүүлснээр ийн дархан бэрийн болзол хангажээ

Ч.Ганжавхлан баярт мөчөө хуваалцаж цахим хуудастаа “Энэ өдөр бид 2550г, 2350г ихэр хоёр хүүтэй болж, хайрт минь ямар ч хүндрэлгүй дэндүү мундаг амаржин, 33 насандаа 3 хүүгийн аав болов. Амьдрал бол бэлэг юм, хичээж амьдрах болно оо.

Аз жаргал хүсье ! Алтан гартай эмч нардаа мөргөе! 3 хүүгийн ээж үнэхээр мундаг байсан чамдаа баярлалаа, хайртай шүү

Хоёр ихэр ямар байдаг бол … Шинэ аав хуудсаа буцаад хөтөлнө өө ккк” гэж бичжээ

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button