Uncategorized

Оросууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дopд үзэж бvдvvлэг угтаж авав

Олон улсын дипломат ёсонд улс орны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнуудыг угтан авах дэг жаягийг нарийн заасан байдаг. Төрийн тэргүүнтэй мэндлэх, гар барих, мэндчилгээний үгс, алхаа гишгээ, хувцаслалт зэрэгт хязгаар тогтоодог

Гэтэл, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Москва хотод албан ёсны айлчлал хийх үеэр ОХУ тэрхүү дипломат ёсыг дахин зөрчлөө. Дахин гэж тодотгож байгаагийн учир нь, 2016.04.19-нд ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Монголд газардахдаа хүндэтгэлийн улаан хивсэн дээр жийнсэн өмдтэй алхаж, Монголыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байсан удаатай.

Тухайн үед олон улсын шинжээчид Сергей Лавровын эл бүдүүлэг, дээрэн.гүй үйлдлийг “Энэ бол үнэхээрийн анзааргагүй, хайхрамжгүй, үл хүндэтгэсэн үйлдэл” хэмээн буруутгаж байв.

Сергей Лавровыг “арвин туршлагатай”, хангалттай ухаалаг, хүлээн зөвшөөрөгдөхүйц дипломатч гэдэг ч тэрбээр ийнхүү дипломат ёсыг зөрчиж байв

Тэгвэл энэ удаад мөн л оросууд эл бүд.үүлэг үйл.длээ давтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Внуково-2” олон улсын нисэх онгоцны буудалд ОХУ-ын Гадаад Харилцааны дэд сайд И.В. Моргулов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин болон бусад албаны хүмүүс угтан авав.

Уг нь дипломат ёсоор бол Гадаад Хэргийн сайд өнөөх Сергей Лавров биечлэн угтан авах учиртай. Ингэхийн оронд дэд сайд И.В.Моргуловыг өөрийнхөө оронд явуулснаараа олон улсын дипломат ёсыг бүд.үүл.гээр зөрч.лөө

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button