Uncategorized

Нэгэн донжтой царайлаг залуу буудал захиалга өгөхийн тулд даргатай нь уулзмаар байна гэж. Дарга нь ч ирж түүх өрнөв…

Нэгэн донжтой царайлаг залуу буудал захиалга өгөхийн тулд даргатай нь уулзмаар байна гэж. Дарга нь ч ирж түүх өрнөв

Залуу: -39-р өрөө хоосон байгаа юу?-Тийм ээ эрхмээ-Захиалж болох уу?-Бололгүй яахав эрхэмээ.-Баярлалаа.Залуу өрөөндөө орохоосоо өмнө буудлын даргаас хар өнгийн хутга, цагаан өнгийн 39 см утас, 73н жүрж авахыг хүслээ. Буудлын дарга хачирхалтай зүйлүүд хүссэнд нь гайхсан хэдий ч зөвшөөрчээ. Залуу ч өрөө рүүгээ орж, юу ч захиалсангүй. Хачирхалтай нь буудлын дарга хажуугийн өрөөнд нь байрладаг байв. Шөнө дунд болоход даргын хажуугийн (залуугийн) өрөөнөөс хачин жигтэй дуу сонсогдож эхлэв.

Догшин амьтдын дуу, чимээ болон сав, суулга газар унж байгаа мэт. Буудлын дарга тэр шөнө унтсангүй

Тэр яг юун дуу чимээ болох талаар бодсоор байж. Өглөө болж залуу өрөөнөөсөө гарч түлхүүрээ хүлээлгэн өгөв. Дарга өрөөг эхлээд шууд шалга гэв. үйлчлэгч нар өрөөг шалгаж бүх юм зүгээр байгааг хэлэв. Ямар ч сонин хачин зүйл олдсонгүй. Тэр ч бүү хэл нөгөө хутга, утас, жүрж ч ширээн дээр байна гэж. Залуу төлбөрөө төлж үйлчлүүлэгч нарт маш их хэмжээний цайны мөнгө өгч буудлыг инээмсэглэн орхив.

Дарга гайхан үйлчлэгч нартаа шөнө юу сонссоноо хэлсэнгүй. Харин ч өөртөө ч эргэлзэж эхлэв. Жилийн дараа нөгөө залуу маань дахин хүрч ирлээ. Мөн л буудлын даргатай уулзахыг хүсэв. Дарга маань ч зөвшөөрөв

Залуу нөгөө л 39-р өрөөг захиалж, нөгөө л хар хутга, цагаан өнгийн 39 см утас, 73н жүрж хүсэв. Энэ удаад дарга маань бух үнэнийг мэдэхийг хүсэж. Тэр шөнө дахин нойргүй хонож юу болохыг хүлээв. Шөнө дунд болоход нөгөө дуу чимээ нь гарч эхлэв, гэхдээ энэ удаад өмнөх жилийнхээсээ илүү чанга болон замбараагүй байв. Өглөө нь залуу дахиад л юу ч болоогүй мэт төлбөрөө төлчхөөд үйлчлэгч нарт их хэмжээний цайны мөнгө үлдээгээд явав. Инээмсэглэл нүүрнээс нь салсангүй. Буудлын дарга залуугийн асууж байсан зүйлүүдийн учрыг хайж эхлэв. Яагаад 39-р өрөө гэж?

Хар хутга нь ямар учиртай юм? Яагаад цагаан өнгийн заавал 39 см урттай утас гэж? Гэсэн ч дарга энэ бүх асуултанд хариу олсонгүй. Буудлын дарга тэсэхийн аргагүй гуравдугаар сарыг хүлээж эхлэв, залуугийн ирдэг сар юм. Гуравдугаар сарын эхний өдөр нөгөө залуу хүрч ирлээ. Нөгөө л нэг асуултууд. Нөгөө л өрөө болон эд зүйлүүдийг хүсэв

Дарга дахиад нөгөө дуу чимээгээ сонсоно. Гэхдээ энэ удаад улам л чанга болсон байв. Өглөө нь залуу буудлыг орхихоос өмнө, буудлын дарга соёлтойгоор уучлалт хүсэн шөнө дунд болдог хачирхалтай нууцын талаар асуув .Залуу: -Хэрвээ би танд нууцаа задалбал та хэнд ч хэлэхгүй гэдгээ амлаж байна уу?Дарга: -Би хэнд ч хэлэхгүй гэдгээ амлаж байна.Эцэст нь залуу даргад нууцыг хэлэв. Мөн дарга ч маш шударга загнаж хэлсэндээ хүрсэн юм. Өдийг хүртэл хэн ч тэр нууцыг мэдээгүй ажээ

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button