Uncategorized

Хакүхо М.Даваажаргалыг Японы хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Япон улсад Нихон их сургуулийн ерөнхийлөгч асан Хидетоши Танакагийн татварын хэрэгтэй холбоотой мэдээлэл дуулиан тарьж буй

Тодруулбал, Хидэдоши Танака болон эхнэр Юуко нар улсад өгөх татвараас татгалзсан хэргээр хуулийн байгууллагад байцаагдаж байгаа юм. Токиогийн Прокурорын газрын Мөрдөн байцаах тусгай тасаг 2018-2020 оны хооронд 53 сая иений (5457,000) татвар төлөхөөс з айл схийсэн хэргээр Танакаг б.арив.чилж байжээ.

Мөн тэд сүмо клубийн хандивыг өөртөө болон холбогдох хүмүүстэй ну уцаар, х уувилдан авсан хэргийг нь Токиогийн Прокурорын газар мөрдөж байгаа аж

Мөрдөн байцаагчид хэргийг шалгах явцдаа Монгол улстай холбоотойг нь илрүүлсэн тухай Шукан Буншун мэдээлсэн байна

Тодруулбал, Танака нь 2008 оноос эхлэн Сүмо бөхийн холбооны даргаар ажиллаж байсан. Нийт 13 жилийн
хугацаанд ну уцаар хуримтлуулсан мөнгө нь өөр ямар нэгэн гадаад данс руу шилждэг байсан гэх мэдээллийг
прокурор зарласан байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий Монгол бөхчүүд оффшор бүсэд их хэмжээний мөнгө гаргахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Учир нь түүний тэргүүлсэн “Нихон Дай” сүмо клуб Монголоос бөхчүүдийг хүлээн авдаг аж

Зарим хэвлэлд мэдээлснээр Асашёорюү Д.Дагвадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа гэсэн ч Япон улсын иргэн биш учир зарим зүйлийг тодруулахаар хандсан байна. Харин Хакүхо М.Даваажаргалыг японы иргэн учир тус улсын хууль, хяналтын байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээллийг баттай эх сурвалжаас өгч байна. Уг мэдээлэл тун удахгүй нийтэд ил болох бололтой

Эх сурвалж: Zuv.mn

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button