Uncategorized

“НОГООН” МАРАЛААГИЙН ДҮҮ С.МАРГАД СУPAГГҮЙ AЛГA БОЛЛОО

Анх 2009 оны намар LV брэндийн дэлгүүр Монголд нээлтээ хийж, манайд дэлхийд алдартай брэндийн дэлгүүрүүд нээгдэх болсон. LV брэндийн дэлгүүр Монголд нээгдээд ашигтай юу, үгүй юу гэж хүмүүс эргэлзэж байсан ч нээлтийн үеэр нь манай хамаг л нэртэй төртэй дарга нар, бизнесмэнүүд, “МАК”, “Гацуурт” зэрэг толгой баячуудын охид хөвгүүд уралдан очиж, яамны нэг хурган дарга л гэхэд 30 саяын бараа авч, олныг гайхшруулсан билээ. Одоо эдийн засгийн хямрал болж, дэлгүүрүүд үүд хаалгаа барьсаар байгаа.

Харин Монголд 400 мянган төгрөгийн үнэтэй түлхүүрийн оосор, 5-6 сая төгрөгийн үнэтэй цүнх, алмаз зардаг дэлгүүрүүд оршин тогтносоор, бүр үнэтэй алдартай брэндийн дэлгүүрүүд нэмж нээлтээ хийн, үүд хаалгаа нээсээр байгаа билээ.

Дэлхийн 25 оронд  400 гаруй салбар дэлгүүрүүдтэй Английн эмэгтэй хувцасны Karen Millen брэнд  Шангриллад бий. Өөртөө итгэлтэй, загварыг эрхэмлэдэг, эмэгтэйчүүдэд зориулан Лондон хотноо гоёмсгоор  урласан загваруудаа монголчуудад зориулан танилцуулсан.

Улаанбаатар хотод салбар дэлгүүрээ нээсний ойн хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд  загварлаг бүсгүйчүүдийг нэг дор цуглуулсан нүд баясаж, сэтгэл сэргэм үдэш болсон.

Энэ үеэр гадаадад л амьдарч, хааяахан бараагаа харуулдаг хөгжмийн зохиолч “Болгар” Түмэнжаргалын охин Ундармаа, “Харанга”-ын Лхагваагийн экс эхнэр “Ногоон” Маралаагийн төрсөн дүү, Маргад, “Камертон”-ы Мэнд-Амарын эхнэр Роза буюу Болороо тэргүүтэй олны танил охид бүсгүйчүүд ирсэн билээ.

Энэхүү хувцас загваруудыг загвар өмсөгч Г.Оюунгэрэл тэргүүтэй залуу загвар өмсөгчид өмсөн амилуулж, хүрэлцэн ирэгсдэд толилуулсан. Олон загвар өмсөгч байсан ч хүмүүс “Ногоон” Маралаагийн дүү охин С.Маргадыг онцгойлон үзэж, тайзан дээрхи оддоос илүү загвар өмсөгчдөөс илүү олны харцыг татсан билээ. Түүнээс хойш С.Маргад олны өмнө гарахаа больж, сайхан бүсгүйг үгүйлсэн 3алуус “Гадаад хүнтэй суугаад гадаадад амьдрахаар явчихав уу” гэж үгүйлж байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button