Uncategorized

Францын реппер Орэлсан шинэ дуундаа Монгол гэх нэрийг доромж утгаар ашиглажээ

Францын реппер Орэлсан шинэ дуундаа Монгол гэх нэрийг доромж утгаар ашиглажээ

Францын реппер Орэлсан шинэ дуундаа Монгол гэх нэрийг доромж утгаар ашиглажээ Францын реппер Орэлсан шинээр гаргасан “L’odeur de l’essence” буюу “Шатахууны үнэр” дуундаа Монгол гэх нэрийг туйлын доромж утгаар хэрэглэсэн гэж үзэн ЮНЕСКО-гийн итгэмжит Нүүдэлчин Зам холбооны зохицуулагч, ИНАЛКО их сургуулийн Монгол хэл, бичгийн багш Шагдарсүрэнгийн Номиндарь албан ил захидал илгээжээ

Тэрбээр уг захидалдаа “Монгол” хэмээх нэршлийг доромж утгаар хэрэглэх явдлыг өөгшүүлсэн дуу гаргасан нь хүний эрхийн мэдрэмжтэй хэн бүхний дургүйцлийг төрүүлсэн хэрэг болоод байгаа талаар мэдээлжээ.

ДУУНЫ ВИДЕО: “L’odeur de l’essence” дууны 2:57 секундээс эхлэн: “Эргүү малуудыг (монголчуудыг) авч зэвсэг өгөөд Энийгээ « шударга ёс » гэчихжээ, гэмт хэргүүд нь илтгэнэ.”

3:11 секундээс эхлэн: “Эргүү малууд (монголчууд) эксперт болсноос хойш Эргүү малуудаар (монголчуудаар), Монголын Эзэнт Гүрнээр хүрээлэгдэж, Эргүү малуудад (монголчуудад) таалагдахаар эргүү малуудыг (монголчуудыг) хийж байна.” гэснийг сонсож болно.

Ш.Номиндарь ““Монгол” хэмээх нэрийг ийнхүү ашиглах нь доромжлол төдийгүй, Монгол соёлын тодотголд халдсан, хүний эрхэм чанарыг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн бид үзэж байна. Өнгөрсөн зуунуудын расист, алагчлах үзэлтэй хандлага өнөөгийн нийгэмд хэлбэржих ёсгүй

Хүний нэр төр, эрхэм чанар, соёлын олон төрлийг хүндэтгэх тал дээр франц хэлтнүүдийн сэтгэлгээнд

ухралт үүсгэхэд ийнхүү нэмэрлэх нь өнөөгийн глобал виллэйж-ийн эрин үед туйлын хортой хэрэг болно

Ташрамд, Англи хэл энэхүү доромж утгыг хэдийнээ халж, Оксфордын толь бичгээс хассан билээ. Франц

хэлнээ хэрэглэгдсээр буй энэ утгыг халахаар хүчин чармайлтаа бид үргэлжлүүлж байна

Олны танил, нөлөө бүхий Орэлсан шиг хүмүүс нь бүхэл бүтэн туургатан, тэдний соёлын болоод үндэсний

таних тэмдэг, улсын болоод гарлынх нь нэрийг тодорхойлсон нэршлийг ингэж ашиглах нь « Монгол »

нэрийг доромж утгаар хэрэглэх явдлыг жирийн үзэгдэл болгож, бусдын соёлд хүндэтгэлгүй хандах явдлыг

нийгэмд өөгшүүлж, улмаар Монголчууд болон Монгол гарал, соёлтой хүмүүсийг дээрэлхэх, гадуурхах

явдлыг нэмэгдүүлэх зэрэг хор уршигт хүргэх эрсдэлтэй байна” гэв. “L’odeur de l’essence” дуу арваннэгдүгээр сарын 17-нд youtube-д нийтлэгдсэн ба өнөөдрийн байдлаар арван сая орчим хандалттай

байна. ЭНД дарж Ш.Номиндарийн албан захидалтай танилцаж, гарын үсгээ зуран үзэл бодлоо илэрхийлэх

боломжтой

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button