Uncategorized

Шинийн 6-ны сарны ид шидийн үйлчлэлийг та мэдэх үү. Өнөө шөнө мэдэрч эд баялаг дуудаж эрч хүчээр өөрийгөө цэнэглээрэй…

Өнөөдөр Билгийн тооллын шиний 15: Зуны тэргүүн сарын харагчин могой сарын нэг цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Уламжлалт ёсоор монгол эмэгтэйчүүд сарны хөдөлгөөнийг тогтоож, үйл ажлаа таруулдаг байжээ. Шинийн гурван, арван тавны сарыг сарыг тааруулан үрийн заяа дуудах болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг байна.

Энэ өдөр сарнаас цацрах энерги их, арга билгийн харьцаа тэнцүү байдаг гэнэ.Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж , зүүн гартаа дугуй хэлбэртэй зоосон мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр нар зөв хөдөлгөх үйлдэл хийдэг байв.

Өдгөө энэ уламжлал ёсыг сэргээх нь зүйтэй бизээ. Шинийн 15-ны сарыг чи хардаг уу? Хүн бүхний харах хамгийн дуртай хэлбэр дүрстэй тэр л тэргэл саран билээ. Түүнийг удаан харахаар сэтгэл тэнийж, гэгээн илч нь биенд минь шингэх шиг болдог. Тэр гэгээлэг, тэр бүтэн, тэр өө сэвгүй, дэндүү төгс төгөлдөр болохоор түүний ид шидийг хүн бүхэн өөртөө шингээхийг хүсдэг юм.

Тэргэл сартай энэ өдөр хүний доторх (дотоод могой) эрчим идэвжиж, хүсэл шуналд автахдаа амархан болдог. Аль болохоор өөрийнхөө цэвэр байдлаа хадгалахыг хичээх хэрэгтэй. Эс тэгвээс астрал бие гэмтэнэ.Энэ нь хууран мэхлэлт, нүгэл хилэнц, хүсэл шунал ихсэх хурц энергитэй өдөр.

Хэрэлдэж болохгүй, бэлэг авах таагүй. Чөтгөрийн сүнснүүд, астрал биетийн тулаан хүчтэй болох өдөр гэх ба зарим сударт энэ өдөр хүмүүс урвалтыг зөвшөөрөх, хуурах, залхуу назгай болох буюу ертөнцийн шуналд автахдаа амархан гэсэн байдаг.

Та хамаг сайхан бүхнээ бодоод сүү өргөөд орж ирээд нэг аяга сүү уугаарай.Үүлтэй бүрхэг харагдахгүй байсан ч хамаагүй шүү! туяа , энерги бол юуг ч нэвтэлж чаддаг.

Гадаадад байгаа хүмүүст ч хамаатай шүү яг өнөөдрийн монгол цаг товоор хүсэл юугаа бодож өргөл юугаа хийж санасан бүхнээ шивнээрэй . Та бүхний минь юу санасан бүхэн сэтгэгчлэн бүтэх болтугай хурай хурай хурай…Тэнгэрлэг улаачид минь онгод тэнгэрээ ундаалж өндөр дээдсүүдээ сайхан тогтуун тухлуулаарай онгод тэнгэр хүчтэй байг мэргэн байг бядтай баяг …

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button