Uncategorized

Цагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно.

Цар тахлын улмаас монголчууд сүүлийн хоёр жил уламжлалт цагаан сарын баяраар бөхөө үзэж, золголт хийгээгүй. Энэ жил төрийн золголт болохгүй ч үндэсний бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зохион байгуулахаар болсон. Удахгүй болох сар шинийн баярыг угтсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 28-наас эхэлнэ.

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасныг хүргэе.

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан
Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан
Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа

Хоёрдугаар сарын 1-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурваас наймын даваа тус тус болно.
Дашрамд дурдахад, нэгдүгээр сарын 16-нд цуцлагдсан “Жем интернэшнл” группийн нэрэмжит, “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” барилдаан үзэхээр тасалбар авсан хүмүүс www.ticket.mn-ээр захиалж авсан бол 90001800 утас руу холбогдож, Бөхийн өргөөний касснаас авсан бол тасалбараа барьж ирээд буцаалт хийх боломжтой юм байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button