Uncategorized

УИД-ийг “гaлдсaн” хоёр иргэнийг 24 гаруй тэрбум төгpөгийн хoхирoлд буруутгаж байна.

Улсын их дэлгүүрт гал алда.ж 24 тэрбум гаруй төгрөгийн хо.хирол учруулсан хэргийг Чингэлтэй дүүрг.ийн Эрү.үгийн хэр.гийн анх.ан ша.тны шүү.хэд дах.иад шилжүүллээ. Уг нь өнгөрсөн оны гуравд.угаар сард прокурор ялл.ах дү.гнэлт үйлд.эн шүүх.эд шилж.үүлсэн ч нэм.элт ажилл.агаа хийлгэ.хээр буц.аасан юм.

Улсын их дэлгүүрийн барилгад 2020 оны зургадугаар сарын 7-нд гал гарч, олон иргэн, аж ахуйн нэгж хохирсон хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулж “Аи ти эн” ХХК-ийн захирал Б.Цэрэн-Очир, иргэн Г.Бат-Оргил, Э.Бямбажаргал, Ц.Төмөр-Очир, Д.Отг.онлхагва нар.ыг шалга.сан бө.гөөд хо.ёрт нь Эр.үү.гийн хуу.ли.йн 17.11-2-т заасан “Бусдын эд хөрөнгөд болгоом.жг.үйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

МБА-ныхны явуулсан мөр.дөн шалгах ажиллагааны явцад “Ай ти эн” ХХК-ийн захирал Б.Цэрэн-Очир 2020 оны тавдугаар сард Улсын их дэлгүүрийн холбогдох албаны хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зургадугаар давхрын парпедийн хар цаас.ан дээврийг тогтоосон хугацаанд, захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу, чанартай гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, мэргэж.лийн бус хүмүүс болох Г.Бат-Оргил, Э.Бямбажаргал, Ц.Төмөр-Очир, Д.Отгонлхагва нартай ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр дээрх ажлыг хийлгэсэн нь тогтоогджээ.

Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13.2-т заасан “Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын з.ураглалыг .гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна”, 28.1.1-ийн “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, 28.1.8 дахь хэсгийн “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр. шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, Барилгын тухай хуулийн 40.1.4-ийн “Барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, байгаль орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах”,

Гал.ын аюул.гүй байд.лын туха.й ху.улийн 17.2.4-ийн “Ажил.тан, албан хаагчийг гал тү.ймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэх зэр.эг олон хуулийн заалтыг биелүүлээгүй гэж Б.Цэрэн-Очир, Г.Бат-Оргил нарыг буруутгаж буй. Ийнхүү олон хууль, дүрэм, журмыг зөрчиж мэргэжлийн бус хүмүүс ажиллуулсны улмаас гал алдаж Улсын их дэлгүүрийн барилгын 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 125 иргэн, хуулийн этгээдэд 24 тэрбум 23 сая гаруй төгрөг хохирол учруулсан хэмээн шинжээчид дүгнэсэн билээ.

Иргэн Г.Бат-Оргил шингэрү.үлсэн хий, хийн хошуу ашиглаж хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гардан гүйцэтгэхдээ болгоомж алдсанаас ийм явдал болсныг ч мөрдөгчид тогтоосон байдаг. Мөрдөн байцаах болон проку.рорын байг.ууллагынхан шүүхээс даал.гасан нэмэлт ажиллагааг өнгөрсөн сард хийж дуусгаад хэдхэн хоногийн өмнө шүүхэд хүргүүлээд буй юм.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button