Uncategorized

Дэлхийн цөм халуунаа хурдацтай алдаж байна.

Дэлхийн цөм хурдацтай хөрч байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс хүн төрөлхтөн дэлхий дээр хэр удаан амьдрах боломжтой вэ гэсэн асуулт урган гарч буй юм. Өнөөдрийн байдлаар судлаачид дэлхий хэр хугацааны дараа Ангараг гариг шиг хатуу гадаргуутай болох талаар тодорхой хариулт өгөөгүй байна.

“Earth and Planetary science” тайланд “Судалгаагаар дэлхийн цөм ба мантийн заагт орших халуун дамжуулагч бридгманитыг судалж үзээд, манай гариг урьд өмнө бодож байснаас хамаагүй хурдан дулаанаа алдаж байгааг олж тогтоосон” гэж дурджээ.

Судалгааны багийн ахлагч, зохиолч, ETH Zurich-ийн профессор Мотохико Мураками “Бидний судалгааны үр дүн дэлхийн динамикийн хувьслын талаарх шинэ хэтийн төлөвийг өгч чадна. Цөмийн дулаан алдалт хурдацтай байгаа ч хэдэн зуун сая тэрбум жилийн дараа л бүрэн унтрах боломжтой” гэж хэвлэлийнхэнд ярьсан байна.

Дэлхийн гадна цөм ба мантийн хоорондох хил нь гаригийн дотоод дулааны харилцан үйлчлэлтэй. Шинжлэх ухааны баг дэлхийн цөмөөс бридгманит хэр их дамжуулдаг болохыг судалж, цөмөөс манти руу илүү их дулааны урсгал орж, нийт дулааныг тарааж, анх бодож байснаас хамаагүй хурдан хөргөж байгааг олж мэджээ.

Мөсөн голын мөсөн давхарга нь мөс цуурахаас сэргийлэхээр хэмжээний зузаан болоогүй ба Монголчууд цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг үүрч эхлээд байгаа бөгөөд хөлдсөн нууруудаас үүдсэн шар усны үерийн гамшгаас болж хүнд байдлуудтай тулгарч байна. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2021 оны арванхоёрдугаар сар Зүүн Азийн орнуудад урьд өмнө тохиолдож байгаагүй дулаан саруудын тоонд багтаж, хөлдсөн нуур, голын мөс дунджаас 5-50 см нимгэн байсныг Онцгой байдлын ерөнхий газрын аврагч хэллээ. Тэрээр энэ асуудлаар сэрэмжлүүлэг өгч, 2021 онд мөсөн нурангид өртсөн 16 тохиолдол бүртгэгдсэн ба дөрвөн хүний ​​амийг авч одсон хэмээн мэдэгдсэн байна.

ИРГЭН Б.БУЯНДАЛАЙ:
Өвлийн улиралд иргэд санамсар болгоомжгүйгээр автомашинтай мөсөн дээгүүр явснаар цөмөрч осолдох осол их байна. Сая Хөвсгөл яваад ирэхэд замд нэлээн олон машин гол, нуурын усанд цөмөрсөн байгаатай таарлаа. Хүмүүс энэ үед онцгой байдлын газрыг дуудахгүйгээр өөрсдөө гаргачихья гээд машинтай хүмүүсээр чирүүлж, давхар давхар эрсдэлд орж байгаа зүйлс их байна. Тиймээс анхаарал, болгоомтой зорчих нь чухал байна.

ОБЕГ-ЫН АЖИЛТАН Т.УУГАНХҮҮ:
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнгөрөгч оны 11,12 сарууд олон жилийн дунджаас дулаан байсан. Ялангуяа 11 сард 1-9,7 хэмээр дулаан байсан. Үүнтэй холбоотойгоор гол мөрөнд мөсөн бүрхүүл тогтох хугацаа хойшилж байна. Ихэнх гол, мөрөн мөсөн бүрхүүл тогтсон ч, өмнөх жилүүдээс мөсний зузаан 5-50 см нимгэн байгааг тогтоосон. 2021 онд мөс цөмөрсөн 16 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн харамсалтайгаар амиа алдсан. Ард иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт сэрэмжлүүлэхэд зам товчлох, баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг анхааруулж байна.

ИРГЭН О.ЭНЭРЭЛ:
“Хэвлэлээр дандаа голын мөсөнд цөмрөөд уналаа, осолдлоо гэсэн мэдээлэл их байна. Энэ жил дулаан байгаа учир голын мөсөн дээгүүр автомашинтай явсан иргэд цөмөрч, амь нас эд хөрөнгөөрөө хохироод байгаа нь хамарсалтай. Мэдээллийг их эмзгээр хүлээж авсан. Болгоомжтой зорчихгүй бол цаг их хэцүү болсон байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button