Uncategorized

С.Амарсайхан: Хүнээр харуулаад, цагдаагаар мануулаад, зам харгуйгаа хаалгаад байлгүй ЦАХИМААР ЗОЛГО.

Монгол улсын Шадар сайд С.Амарсайханаас цагаан сарын үеэр халдварын тохиолдол өсөх хандлагатай байгаатай холбогдуулан хөл хорио, хязгаарлалт тогтоох эсэх асуудлаар тодрууллаа.

Шадар сайд С.Амарсайхан: “Бид нар ямар анх удаа цар тахалтай нүүр тулж байгаа биш. Яахав омикроны халдвар асар хурдацтай тархаж байна. Өнгөрсөн долоо хоногоос тохиолдлын тоо 4 дахин өссөн байна. Халдварын тархалт энэ хурдаараа явах юм бол өдөрт 60-н мянга тохиолдол бүртгэгдэнэ гэсэн судалгаа байгаа. Гэхдээ хориод байж болохгүй байна.

Хязгаарлалт хийж болно гэхдээ заавал хүнээр харуулаад, цагдаагаар мануулаад, зам харгуйгаа хаалгаад байлгүй хувь хүн өөрөө зохион байгуулалттай байх хэрэгтэй. Хорих бол бид нарт үнэхээр амархан. Хүн болгоныг сахиад, гудам болгоны үзүүрт зогсоод байх хэцүү.

Цахимаар золголт хийх хэрэгтэй. Өдөрт 42000 хүн эмнэлэгт хэвтэнэ гэсэн ч судалгаа байна. Бид бэлдээд явж байна. Алдаа дутагдал гаргахгүй байх тал дээр анхаарч байна.”

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button