Uncategorized

Сахарын цөлд цас оржээ ,ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ.

Алжирын баруун хойд хэсэгт орших Сахарын элсэн цөлд агаарын хэм буурч, цас оржээ. Дэлхийн хамгийн том халуун элсэн цөлд амьдардаг хүмүүсийн хувьд энэ нь маш таатай үзэгдэл болов. Ялангуяа Мекалис зэрэг ойролцоох хотын хүүхдүүд халуунаас ангижирч буйдаа дуртай байжээ.

Атлас уулсаар хүрээлүүлсэн тус бүс нутагт сүүлийн гурван шөнө агаарын хэм -2 хэм хүрч, дунджаас хэдхэн хэмээр хүйтэрч буй үзэгдэл юм. Алжирын элсэн цөлд цас орж буй нь анхны тохиолдол биш бөгөөд урьд нь 2016, 2017, 2018, 2021 онуудад цас орж байжээ.

Дээрх тохиолдлуудын анхных нь буюу 2016 оны арванхоёрдугаар сарын цас хүмүүсийг маш их цочирдуулж байсан. Учир нь Айн Сефра хотын оршин суугчид 1979 оноос хойш анх удаа цас үзсэн нь тэр юм. Энэ хотод зундаа 35 хэм хүртэл халдаг байна.

Айн Сефра хот нь Сахарын элсэн цөл рүү орох үүд хэсэг гэж хэлэгддэг. Энд багахан орсон цас нь элсэн ширхэгтэй холилдоод хөнгөхөн шороо бужигнах төдий л болжээ. Зарим хэсгээрээ цөлийн элс цас холилдон гайхамшигтай дүр зургийг бий болгосон байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button