Uncategorized

Дулааны станцын зуух бууджээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан дөрөвдүгээр багт аймгийн Дулааны станцын зуух бууджээ.

Ослын дуудлагыг өчигдөр 19:06 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид нэг км замыг туулан 19:08 цагт очсон байна. “Эрчим Баян-өлгий” ХХК-ийн дулааны станцын дөрвөн зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж, зөвлөгөө өгчээ.

Энэ зуух Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг. Аймгийн дулаан өчигдөр 19:06 цагт зогссон, гагнуур болон засвар үйлчилгээг хийж гэмтлийг бүрэн засварлаж, мөн өдрийн 22:29 цагт дулаан түгээж эхэлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button