Uncategorized

“Хөл хорио тогтоохгүй”

Улсын онцгой комиссоос Монгол Улсад батлагдаж буй халдварын тохиолдлын 90-ээс дээш хувьд омикрон хувилбар бүртгэгдэж байгааг мэдээлсэн. Улмаар УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргажээ.

Сурагчдын 45 хоногийн амралт дуусч, хичээл эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. ХӨСҮТ-өөс сурагчдын амралтыг дахин 14 хоногоор сунгах болон цахимаар хичээллүүлэх саналыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргажээ. Ерөнхий сайдын зүгээс Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, УОК саналаа нэгтгэх долоо хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Тэгвэл “Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй, аль нэг байгууллагаас ийм санал ирээгүй” гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.

Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харъяа байгууллагын ажилчдыг 50 хувиар ажиллуулах УОК-ын саналыг дэмжээгүй аж. Тиймээс төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүргийг өгчээ. Энэ жилийн сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд иргэдийг цахимаар золгохыг Засгийн газраас уриалав.

Хөл хорих, хязгаарлалт тогтоох шаардлага байхгүй.

Эмнэлгийн орны зохицуулалтыг ямар нэгэн байдлаар хүндрэлгүй, зайлшгүй шаардлагатай өвчтнүүдийг хэвтүүлэх зэргээр зохицуулна. УОК-ын удирдлагууд орны зохицуулалтыг хариуцаж байна, зөвшөөрөл өгч байна гэх ташаа мэдээлэл явж байна. УОК-ын шуурхай штаб дээр ЭМЯ-ны эмнэлгийн ор, эмчилгээ зохицуулалтын баг ажиллаж байгаа. Тэд бүгдийг нь хариуцаж, эрэмбэ дараагаар нь зохицуулж байгаа. Мөн эрүүл мэндийн салбарын зарим үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох арга хэмжээг авч байгаа.

-Хятадад сурдаг оюутнуудын тэтгэлэг цуцлагдлаа гэх асуудал гарч байна. Энэ дээр Боловсролын яам ямар хариуцлага хүлээх вэ?

-Энэ өмнө нь яригдсан асуудал. Хятадад манай 10 мянга гаруй оюутан суралцдаг. Энэ жил олон мянган оюутан танхимаар суралцах хүсэлтээ илэрхийлсэн. Хятадын гадаад хэргийн яам, Элчин сайдад энэ талаар мэдэгдсэн. Харамсалтай нь, Хятадын хил гааль нээгдээгүй, дотооддоо жил гаруйн хугацаанд ямар ч хүнийг гаднаас хүлээн аваагүй. Хятад улс хилээ нээтэл цахимаар хичээлээ шамдан үзээрэй.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button