Uncategorized

“Монгол хүнс-Монгол бараа 2022” арга хэмжээ зохион байгуулна.

Дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжиж, 10 өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бүрдүүлж байна.

Тус арга хэмжээг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байгаа бөгөөд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил, жижиг дунд үйлдвэрийн ноос, ноолуур, арьс ширэн болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттой худалдаалах юм.

-“Big sistas comedy crew”-ийг яагаад байгуулахаар болсон юм бэ. Эмэгтэй хүмүүс комедиан хийхэд хүлээж авахад хэцүү биш байсан уу?

-Би хүмүүсийг инээлгэх дуртай, комеди сонирхдог. Бусад улсын комеди бичлэгүүдийг үзэх дуртай бас монгол комедиан залуустай ч найзууд. Хүн ер нь ямар зүйл дээр инээдэг вэ? гэхээр өөрт нь тохиолдсон эсвэл өөрт нь мэдрэгдсэн зүйлсийг нь ярихаар инээдэг. Манай Монголд үйл ажилгаагаа явуулж буй комедиан клубт ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Ер нь бид эрэгтэй хүмүүст тохиолдсон хөгжилтэй түүхийг сонсож инээдэг. Гэтэл эмэгтэйчүүдэд тохиолдсон инээдтэй түүхээ бусадтай хуваалцах, тэднийг инээлгэх комедиан орон зай бага юм уу даа гэж бодоод клубээ нээсэн. Өнгөрсөн жилийн аравдугаар сард “Comedy lab”-аас зохион байгуулдаг “Virgin open mic show”-д оролцсон. Надаас гадна хөгжилтэй, мундаг эмэгтэйчүүд бас байсан. Тэр үеэр зөвхөн эмэгтэй комедиан нараас бүрдсэн нэгдэл байгуулах саналаа тэдэнд тавьсан. Тэгээд аравдугаар сарын 17-нд анхны шоугаа хийсэн. Одоо манай “Big sistas comedy crew” найман эмэгтэй комедиантай.

-Гишүүдээ яаж цуглуулав?

-Амьдрал дээрээ манай гишүүд комедиан гэхээргүй даруухан эмэгтэйчүүд. Анагаахын оюутан, хүний эрхийн хуульч гээд бүгд өөр төрлийн мэргэжилтэй хүмүүс. Манай шоуг ирээд үзэх юм бол найман өөр төрлийн сэдвүүдийн талаар ярина. Зарим нь ээж байхын онцлог, зарим нь найз залуутай байх хосуудын харилцааны талаар, ганц бие бүсгүйчүүдийн талаар гэх мэт. Үзэж байгаа хүн маш олон дуу хоолой, өнгийг мэдэрнэ.

-Анхны тоглолтоо хийхдээ сандарч байв уу?

-Анх өөрсдийн дэмждэг хүрээллээсээ эхлэхийг зорьсон. Хүн ер нь эхний тойргоосоо эхэлнэ шүү дээ. Дэмждэг, дотно найз нөхөд ирж үзнэ. Таван шоу зохиосны дараагаас дэмждэг найзууд бараг ирээд дууссан. Дараагийн тоглолтоос үнэхээр биднийг үзэхийг зорьсон, цахим хуудсаар дамжуулж мэдсэн хүмүүс ирж, үзэж эхэлсэн. Комедианы бас нэг чухал зүйл нь зүгээр инээдтэй зүйл ярихаасаа илүү өөрийн үнэт зүйл, амьдралын зарчмаа бусдад хүргэдэг. Миний хувьд хүний эрх, хүн өөрөөрөө байх, бүгд тэгш эрхтэй гэх агуулгатай зүйлсэд итгэдэг болохоор түүнийгээ бусдад комеди урлагаар илэрхийлэхийг зорьдог. Мэдээж инээдтэй байх хэрэгтэй. Хүний эрхийн тухай ярилаа гэж бодъё. Нөгөө нэг уйтгартай лекц маягаар хүргэхээс илүүтэй хэрхэн тэр сэдвийг бусдад хөгжилтэй маягаар ярих вэ гэдгийг их боддог.

-Монголчууд бага инээвэл догь гэж боддог байх гэж та хошигнож байсан. Ер нь монгол үзэгчид инээдэндээ харамч хүмүүс үү? Энэ талаар та юу гэж бодож байна?

-Бид сэтгэл хөдлөлөө бага илэрхийлдэг ард түмэн шүү дээ. Баярласан сэтгэл хөдлөлөө их гаргавал “юм үзээгүй” гэх мэт сөрөг хандлагад их өртдөг. Гэтэл сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь сэтгэлзүйн эрүүл мэндэд маш сайн байдаг. Инээх бол гэмт хэрэг биш шүү дээ. Инээмээр байгаа бол инээх л хэрэгтэй. Нууж ичих шаардлагаүй. Мөн орчин их чухал байх. Өөрөөрөө чөлөөтэй байх орчин манайд хэр билээ. Гэхдээ манай үзэгчид харьцангуй чөлөөтэй байж чаддаг.

-Бусад комедиан клубүүдээс ялгарах онцлог нь юу вэ?

-Одоо үед ганцаархнаа зогсоод нийгэмд өрнөж байгаа асуудлуудыг хэрхэн ухаалгаар хошигнож бусдад хүргэж байна буюу комеди урлагт хүмүүс их анхаарч байна. Манайх гэлтгүй станд-ап комеди өндөр хөгжсөн орны уран бүтээлч нар хүртэл нийгэмд өрнөж буй нөлөөтэй асуудлуудыг хөндөж ярьдаг. Арьс өнгөний үзэл, бэлгийн чиг хандлага, хүйсийн чиг баримжаа, тухайн үндэстнийхээ асуудлуудыг ярьж байна. Гэхдээ комедиан болгоны хошигнол тийм байх албагүй. Зүгээр л хөгжилтэй байж болно шүү дээ. Манай “Big sista crew”-н хувьд инээдтэй зүйл ярих гээд хэн нэгэн, ямар нэг нийгмийн бүлгийг шоолж дооглохгүй байхад анхаардаг. Тэр тарган, бэлгийн чиг хандлага нь тийм, ижил хүйстэн хүмүүс тийм байдаг, баруун аймгийнхан тэгж ярьдаг гэдгээс илүүтэй мэдрэмжтэй, хэн нэгний хувийн орон зайд халдахгүй, доромжлохгүй хошигнохыг хичээдэг.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button