Uncategorized

Говь-Алтайд зургаан магнитудын хүчтэй газар хөдлөв.

Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн хойд зүгт 46 км зайд зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 2022 оны нэгдүгээр сарын 17-ны 23:04 цагт болсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Аймаг, сумдын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрсэн бол энд дарж асуумж бөглөж болох аж.

Өмнө нь Говь-Алтай аймгийн Халиун суманд 2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байв. Гурав хоногийн өмнө Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг Ёлын гол гэдэг газарт оройн 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус мэдээллийг 21:43 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тус газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.

Он гарснаас хойш мөн Баян-Өлгий аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, газар хөдлөлт өдрийн 15:09 цагийн орчимд тус аймгийн Алтанцөгц сумаас баруун зүгт 12 км-ын зайд болсон аж. Тус аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button