Uncategorized

Цагаан сараас өмнө тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй бол Ерөнхий сайдыг огцрохыг шаардлаа.Санал нэг байвал ШЭЙР!

Юмны үнэ өсөөд л байна. Цагаан сараас өмнө өөрсдийг нь сонгосон ахмадуудынхаа тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй бол засгийн газар огцрох ёстой шүү. Share

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 188 мянган төгрөгөөр амьдарч байна. Иргэд дөрвөн удаагийн хөл хорионд орж, иргэдийн амьдрал доройтож байна.

Тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардаж байна.  Цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлнэ. Гурав хоногт хариу өгөхгүй бол Сонгинохайрхан дүүргээс эхлэн иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага байна уу? гэсэн сэдвээр иргэдийн дунд санал асуулга явуулна гэлээ.

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН:

-Холбооны эрх зүйн байдал болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг МАН-ын бүлэг дэмжсэн. Гэхдээ явцын дунд засах шаардлагатай асуудал байгаа учраас Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ТББ-г оролцуулж, саналаа нэгтгэх шаардлагатай хэмээн үзсэн. Иймд дээрх хуулийг  бүлэг хэлэлцэх эсэхийг дэмжээд цаашид ажлын хэсэг байгуулж,  хаврын чуулганаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.

Бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хоёр чиглэлээр мэдээлэл хийсэн. Нэгт, гадаад нөхцөл байдалтай холбогдуулан хоёр хөрш болон Казахстанд байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Хоёрт, улс орны дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ялангуяа Казахстанд байгаа иргэдийн асуудлаар Консул, Элчин сайдын яам цаашид анхаарах шаардлагатай байна гэж үзэж буй.

Сүүлийн үед инфляци, үнийн өсөлт нэмэгдэж буйг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлага байна гэж УИХ, Засгийн газар үзэж байна. Тэтгэвэр, тэмгэмжийг нэмэх асуудлаар Засгийн газар тодорхой судалгаа хийж байна. Хил гааль хаагдсан учир бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байхыг онцгой анхаарах шаардлага бий. Мөн утаа зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button