Uncategorized

Байр aвсaн иpгэд болон оюутнууд буцаан олголтоо хэрхэн авах вэ?

Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Тус хөнгөлөлтийг эдлэхэд орон сууц худалдан авсан болон урьдчилгаанд төлсөн төлбөр нь татвар төлсний дараах орлого болохыг гэрчлэх баримт байх шаардлагатай. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тэгвэл тухайн орлогыг хэрхэн нотлохыг Татварын ерөнхий газраас тодруулж нэгтгэн хүргэж байна. ТЕГ-аас өгсөн мэдээллээр хувь хүн татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдаж авсан бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авах боломжтой аж. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлнэ гэж заажээ. Үүний дагуу татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдан авсан хувь хүн татварын тайлан болон бүрдүүлэх материалаа хавсаргаж, уг албан татварын хөнгөлөлтөд хамрагдах юм байна.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримтыг орон сууц хувь хүнээс, барилгын компаниас худалдан авсан байх эсвэл өөрөө хувьдаа анх удаа амьдрах зориулалттай сууц барьсан байхаас хамаарч бүрдүүлнэ. Тодруулбал, орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримтыг цахимаар татах юм. Татвар төлөгчийн бүрдүүлэх материалын хувьд: “Худалдах худалдан авах гэрээ” “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байх аж.Харин орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулах юм байна. Албан татвар төлөгч иргэн хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлэх боломжтой.

АНХ УДАА АМЬДРАХ ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦ БАРЬСАН БОЛ ЦАХИМААР ЛАВЛАГААГАА ИЛГЭЭХЭД Л БОЛНО Иргэн амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд “Хур” системд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг илгээхэд л болох аж. Ингэснээр цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах юм. Татвар төлөгчийн бүрдүүлэх материалын хувьд: “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх  “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байх ёстой. ТЭГВЭЛ ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ХЭРХЭН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ? Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол цахим тайлан тайлангийн системд үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автоматаар татна гэлээ. Хэрэв тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

“худалдах, худалдан авах гэрээ” “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/ Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар илгээх юм байна. ОРЛОГО, МӨН ТАТВАР ТӨЛСНӨӨ НОТОЛЖ, ЗӨВХӨН ӨӨРИЙН ЗАРЦУУЛСАН ДҮНГИЙНХЭЭ 10 ХҮРТЭЛХ ХУВИЙГ БУЦААН АВНА Орон сууц худалдан авсан орлогоо хэрхэн бүрдүүлсэн бэ? гэдэг нь буцаан олголт авахад хамгийн чухал гэсэн юм. Тодруулбал, иргэн Уянга 70 сая төгрөгийн байр авахдаа өөрөөс 25 сая төгрөг гаргаж үлдсэнг нь хамаатан болон аав, ээжээсээ авсан бол зөвхөн өөрийн төлсөн мөнгөний 10 хувийг л буцаан авах аж. Мөн хөнгөлөлтөд хамрагдсан хувь хүний зөвхөн тухайн тайлант хугацаанд төлсөн татварыг л буцаан олгох ба үлдсэн зөрүү дүнг дараагийн татварын жилд төлсөн албан татварыг олгох хэлбэрээр зургаа хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлдэг. Тиймээс нэг жилдээ бүгдийг нь буцаан авна гэдэг бол ташаа ойлголт гэдгийг Татварын ерөнхий газрын мэргэжилтэн хэлсэн юм. Буцаан олголтыг татварын албаны хуульд заасан тайлан хүлээн авах хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлэх ба буцаан олголтыг дараагийн жилийн хоёрдугаар улиралд багтаан олгох аж.

ДОТООД, ГАДААДАД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, БУЦААН ОЛГОЛТЫГ АВАХАД Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлэх нь зөв байна. Тодруулбал, дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд татвар төлөгчийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт, хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээг хавсралтаар бүрдүүлэх юм.Харин гадаадад суралцаж байгаа бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт дээрх баримт дээр дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт, орлого нотлох баримт нэмэх юм байна.Хэрэв суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд үндсэн материалаас гадна татвар төлөгч цахим тайлан гаргах, илгээх, буцаан олголт авах хүсэлт буюу цахим тайлангийн хавсралтаар илгээх зэрэг үндсэн шаардлага тавьж байгаа аж.

Шоронгоос оргосон эртэй, ханилан суусан бүсгүйн цагаан мах нь эргэдэг болжээ

Шоронгийн хаалттай түүхээс

Төв аймгийн Баян сумын уугуул Жамъянпэрэнлэйн Цсгтсайхан энэ этгээд Монголын шоронд хоёр дахь хорин таван жилийнхээ ялыг элээж суугаа нэгэн

Тэрбээр мань эрийг шоронгийн хулгарууд “Том” Цог гэж авгайлна. Харин Цоггсайханыг наранд байхад нь “Марзан” гэж хочилдог байсан гэдэг

1960 онд Төв аймгийн Баян суманд төрсөн хулгана жилтэй тэрээр багын өсөлт сайтай цовоо цолигуун болохоороо спортлог хүүхэд байсан аж. Эгэл жирийн хүүхдүүдийн л адилаар дээшээч гаралгүй, доошооч оролгүй өсөн бойжоод “Алтан дунд“-н эзэн болж явсаар эрийн цээнд хүрч хайр дурлалтайгаа учирсан түүхтэй. Гэхдээ л Цогт цаанаа л нэн шазруун хүүхэд байсан гэж Төв аймгийн хүнд гарууд маггана. Төв аймаг байтугай халхын шоронд овгор болон тодорсон түүнийг хүн чанартай хулгар явсанг түүх-гэрчлэнэ. Түүний хайрт бүсгүй нь Улаанбаатар хотын 120 мянгатын атаман Трулп” хэмээх Доржын дүү охин байсан гэдэг

Цогоог буруу замаар явахад нь хадам ахын нөлөө орсон ч байг гэх газаргүй юм. Хадмын тал нь ганцхан Трупп” Доржоор зогсохгүй. “Нарийн” хочит Зоригтбаатар “Шар\’ Энхбаатар “Чуука” буюу Чулуунбаатар гээд цагтаа бужигнуулж явсан цоглогэрчүүд бий. Гэхдээ Цогоо энэ эрсийн далбаан дор явах жижиг гар яав ч биш юм. Ийнхүү нэг л хэсэггээ халхын шоронд хаан гэгдэж явсан

Цогт Бэрлэг, Ялбаг гэх аймшигт шоронгуудын босгыг элээж явсаар 1982 онд Зүүнхараагийн хорих ангийг чанга дэглэмтэй шорон болоод удаагүй байхад нь тэнд заларч ирсэн аж. Ямарч сайхан эрээс бие хаагаараа дутахгүй хамар монхордуу тэрээр тус чанга дэглэмт шорондоо гайгүй хулгаруудын хандыг хаг дарсаар Лувсандоржийн Итгэлт, “Гүйс” Дорж, Чулууны Одхүү. 50 -мянгатын Мангарын Ариунболд гээд ид шижигнэж явсан эрчүүдийн зиндаанд хүрч чадсан юм. “Том” хочит Цогтоос Монгол эр хүний эр зориг, зан чанар, нэвт үнэртдэг гэж хэлэхэд нэг ч их алдахгүй байх. Мань этгээд Зүүнхараагийн чангаланд ял эдэлж байхдаа, Налайхын гэх тододголтой улаан “Жавж” Сергей гэдэг ялтанг зодож танхайрсан хэргийн учир 8-н жилийн хорих ялан дээрээ хөөрхөн хэдэн жил нэмүүлж аваад Авдрантын онцгой дэглэмтэй шоронд ачигдан очсон гэдэг. Торны цаана гуниглах, Цогоогийн тоогүйхэн хувь тавилан дэндүү эмгэнэлтэй гэхэд болно

“Том” Цогоо онцгойн шоронд ял эдлэх хугацаандаа халхын шоронгийн хүнд гаруудтай арсалдаж оргилд нь хүрм чадсан ч хуулийг дийлдэгүйн журмаар л амьсгалсан билээ. Цогоо онцгой дэглэмтэй шоронд ялтан бүхнээс тасарч тусгай эрх эдлэн “Хэнхэг” хийх боломж өчнөөн байсанч ингэж далдгансангүй. Харин ялтан бүхэнтэй нийт дундаа байж чадсан нь хэнд ч намба алдаж алиа хулгарын дүрд тоглоогүй цөөхөн хэдэн эрсийн нэг нь явсанаараа онцлог билээ. “Том” Цогоог онцгойн шорон цагдан хорьж дийлэхээ больж арга буюу гянданд хорих илгээсэн юм. Энэ бол Цогоогийн хувьд анх удаа гянданд ял эдлэх эхлэл нь байлаа. Цогоо бол бидний сайн мэдэх Юндэнгөөгөө шиг сайхан залуу хамар, нүүр, нүд, хөмсөг, гээд өөлөх аргагүй тансаг амьтан. Иймдээ ч засангийн албан хаагч, хүүхнүүдийн анхаарлын төвд явсан нэгэн билээ. Мань ялтанг матах дуртай хоригдлууд “Архи уудаг” гэж олонтой гөрсөн ч хэзээч хүч нь хүрдэгүй байсан гэдэг

Түүнтэй арсалдах хэсэг хулгарууд нэгэн том өөг нь олж хараад хоорондоо ярилцан ‘Хор найруулж” хорихийн төөкөд шуум илгээжээ. Цогоогзасангийналбан хаагч, бүсгүйтэй хувийн харьцаа тогтоосон, мөн түүнтэй боломж л гарвал бэлгийн ажил хийдэг гэдэг гөрөөны үгээр акт бичээд эдлээгүй үлдэж буй ялнаас нь 3-н жилийн ялыг нь гянданд эдлүүлэх болсоноор хорихийн дарга нар нэг хэсэгтээ л санаагаа амараасан аж. Гэвч даравч дардайна гэгчээр Цоггсайхан. Авдрантын аймшигт гянданд онцгойн шоронд байсан шигээ тасархай чигээрээ л эдлэх бстой ялаа хамрын ханиад хүрэхгүйгээр эдлээд гарсан юм

Цогоо гянданд тарчилж байсан хоригдлууд дунд гав ганцаараа Орос “Чапеа” өмсөөд зогсохгүй , хөлдөө мөн л тасaрхай гутал жийж гангарч байгаад гарлаа.Энэ их зовлонгийн ард түүртэхгүй гарсан Цогт олон жилийн дараа өөрийн нутаг Зуунмод хотодоо хөл тавьжээ. Шоронд ороод “Том” хэмээн хүндлэгдээд зогсохгүй овгор явсан түүнийг тойглож угтах нь олон ч өөлж гоочлон харах нь зөндөө бийг өдөр бүхэн дайлуулж цайлуулж явсан Цогоо яахан ухаарах билээ. Тухайн үед Төв аймгийн шүүхийн ерөнхий шүүгч байсан Монгол улсын гавъяат хуульч Раашзэвэг, өөрийн жолооч гэх нөхрөө албан контортоо дуудаад одоохон яваад машиндаа ахиухан түлш аваад хүрээд ир гэж үүрэгдсэн аж. Хэдхэн мөчийн дараа уруу царайлсан жолооч ерөнхий шүүгч Раашзэвэгдээ ийнхүү матаа өргөсөн гэдэг

Намайг шатахуун түгээх цэг дээр түлшээ авах гээд зогсож байтал олон жил шоронгоор явсан “Марзан” хочит Цогт хүрч ирээд түлшний маань мөнгийг булаагаад авчихлаа. Би түүнд учир байдлаа хэлсэн чинь таны нэр хүнд албан тушаалыг үл тоож байна лээ гэж алтан хошуу өргөсөн гэдэг. Усанд амьдрах гэж байж матартай бүү тэрсэлд гэсэн үгийг Цогоо яахан мартах билээ. Цогт сэтгэлийн мухарт Төв аймгийн ерөнхий шүүгч Раашзэвэг, онцгойн хорихийн дарга нартай үгсэн тохирч намайг гянданд илгээсэн тул би түүнд сэтгэл гаргаж байгаа минь энэ шүү” гэсэн утгатай “Мессеж” хүргүүлсэн аж

Энэ үгийг ойлгосон гавъяат хуульч Раашзэвэг, энээ тэрээ болж орь дуу тавилгүй намба зааж жолоочдоо дахин түлшний мөнгө өгсөн гэдэг. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр тун удалгүй “Том” Цогоо маань танхайн хэргээр Төв аймгийн шүүхээс 1 жил 6-н сарын хорих ял сонсрж Мааньтын шоронд ирсэнээр түүний олон жил ял эдлэх аялал эхэлсэн гэхэд болно. Цогтыг Мааньтын чангаланд ирэхэд толгойтой болгон бөхөлзөж намба алдан тосож авсан юм. Тэр үедээ л үхэл ханхалсан аймшигт хорих Мааньтын чангалангийн атаман гэх Цогтжавын Энхбат, Эмээдтийн Батаа, Дамбын Од, нар Том” Цогоог дээд нааран дээр өргөн гаргаж толгой дээрээ шүтэх нь халаг хайрлан энхрийлж архиар дайлсан түүхтэй. Төд удалгүй “ШШГЕГ-н харъяа хорих 415-р ангид ял эдэлж байсан Төв аймгийн харъяат, онц хүнд гэмт хэрэгтэн, Жамъянпэрэнлэйн Цогт, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Дамба овогт Од, Хэнтий аймгийн Дорнод аймгийн суугуул Цогтжавын Энхбат, Төв аймгийн Зуунмод хотын харъяат, Эмээлтийн Батаа гэх ялтанууд хорихийн байрандаа архи ууж хамт ял эдлэж байсан ягттан Цогмандалыг хүлж байгаад зодох зэргээр тамлаад зогсохгүй харуулын үүрэг биелүүлж байсан хошууч Хүрэлбаатарыг барьцаалж тус хорих ангийн дарга нараас машингаргажөгхэмээн шаардаж танхайрч хорих ангийн дотоод дүрмийг ноцтой зөрчиж танхайрсан хэрэг гарлаа. Одоо гэмт хэрэг үйлдсэн ялтануудыг тусгайлан хориод шалгаж байна.” гэж мэдээлжээ

Цогт нийгмийг түгшээсэн гэмт үйлдэлдээ Төв аймгийн Баян, сумын нутагт үйлдэщсэн гэдэг утгаараа өст хүн өлийн даваан дээр гэгчээр нөгөө Раашзэвэпгэйгээ нүүр тулсан аж. Цогоог хорихийн дотоод дүрмийг ноцтой зөрчсөн, төрийн албан хаагч, барьцаалсан хүнийг зодож тарчлаан зовоосон, гэсэн зүйл ангиар ял төлөвлөж шүүгдэгч болгон цаазын тогтоол унших болоход, Төв аймгийн шүүхийн сум дундын шүүх Цогоод “Чи монгол улсын гавъяат хуульч хүн хийгээд ерөнхий шүүтч хүнтэй ингээд л тэрсэлдэж байгаарай” гэсэн мэт инээж байгаад 8-н жилийн хорих ял оноож түүнээс 4-н жилийг нь гяндан эдлүүлэхээр муучласан билээ. Харин Цогоо өөрт нь оноосон 8-н жилийн хорих ялыг үл зөвшөөрч тэр тусмаа миний эдлэх ёстой ялнаас 4-н жилийг нь гянданд хорих болсонд бухимдаад монгол улсын эрүүгийн хуулинд “ онц хүнд гэмт хэрэг үйлдсэн арван найман нас хүрсэн этгээд , 15-н жилээс дээш хорих ял эдлэхээр шийтгүүлсэн тохиолдолд. тус этгээдийн зарим ялыг нь гянданд эдлүүлж болно” гэсэн заалт бий. Гэтэл 8-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн намайг 4-н жил гянданд хорихоор боловоо гэж Улсын Дээд Шүүхийн Давж Заалдах Шатны шүүхэд гомдол гаргасан юм. Цогоогийн давж заалдсан өргөдлийн хариуд нь ингэж өчсөн аж. Монгол улсын эрүүгийн хуулийн 52-н 10-дугаар зүйлд онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон болон, арван найман насанд хүрсний дараа онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтны хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр шүүх тогтоож болно гэсэн тул таны өргөдлийг хүлээж авах боломжгүй гэжээ. Ийнхүү Жамъянпэрэнлэйн Цогт хоёр дахь удаагаа гянданд ял эдлэхээр Авдрант руу илгээгдсэн түүхтэй. ‘Дэнж гоёсон гэртээ ирлээ” гэж хөөрцөглөх нь хаашаа юм. Гэхдээ л Цогтын хувьд гянданд ял эдлэнэ гэдэг бол нэг их тулгамдсан асуудал биш байлаа. Төв аймгийн ерөнхий шүүгч Раашзэвэгийн занаанд ороогүй бол Мааньтын чангаланд үлдэх боломж өлхөн байсан тэрээр шоронд орсон хүн сэжиглэн халирдаг гянданд сайд шиг зантайх эр зоригтой явсан “Сайхан үе’ түүнд байсаан

Ийнхүү “Том” Цогоо 4-н жилийн ялыг гянданд эдлээд онцгой дэглэмтэй хориход ирэхэд цагийн байдал маш хэцүү болчихсон байсан гэдэг. Яагаад гэхээр “Туба’ Алтантулга, Нямлхагва, нар тухайн шоронгийн эрх мэдлийг гартаа авчихсан зантгардуу талдаа байсан аж. Тэгэвч шоронгийн “Воор” болтолоо үлэг тахал болсон “Том” Цогоогоор яахан оролдох билээ. Харинч залуу атаман Нямлхагва. Цогоог гяндангаас дэглэм буугаад онцгойн шоронд ирэхэд нь ихэд хүндлэн ‘Ах минь” гэж дуу алдан хүлээн авч өөрийнхөө ямар хүчтэй байгааг харуулах гэсэн мэт өдөр бүхэн хоёр шил архир дайлж “Бүдүүн” Нараа, Том” Цогоо, ах хобр бол “Буурай” Чинбаа ах мэт хүндлэгдэх ёстой хэмээн тунхаглаж байлаа. Энэ байдалд нэгэнтэй дассан Цогт. одооч шоронгоос удахгүй гараад олон жил зовоосон ижийдээ очих тухай бодолд даргадан гэгэлзэж байлаа

Гэвч Цогоо, ижийдээ хэзээч очимгүй хатуу хахир яланд унасан юм. Хуучин хулгарууд ухаанаа уралдуулан “Алалдаж” байсан Монголдоо л ганцхан онцгойн шоронд өөрийн тусгаар тогтнолоо олох гэж тэмцээд залуу атаман Нямлхагвад хандаа хаг даруулсан “Шандын” гэх Халтарын Батсайхан, тэрээр гяндангаас дэглэм бууж ирээд нөлөө бүхий нэр нүүртэй болсон Цогоог түшиж хүнд байдлаас гарах гэж бодсонч юун “Шургуу”-наас гарах мантай. Цогоо л надад тус дэм болно гэж аврал хайсан найзынхаа гарт амь насаа харамсалтайгаар алдсан эмэгнэлт түүхийн эзэн болж үлдсэн юм

Тэрээр “Авралыг өөрөөсөө хай” гэсэн нэгэн мэргэн үг байдагдаа Шандын Батсайхан энэ үгийг онцгой анхаарч “Надаас илүү хүчтэй зэвсэг байхгүй’ гэж итгэсэн бол бусадын гарт үхэхгүй амьд үлдэх болох байсан гэдэг. Ийнхүү Цогоог аллага үйлдсэн сургаар Монголын хорих ангиудбүгд хүчлэн хамгаалалтанд орж эвгүй харсан ялтнуудыг сахилга руу “Бөөндөж” байлаа. Харин халхын шоронгийн хаан болохыг мөрөөдөгч Нямлхагва, инээж байсанч байж болох юм

Яагаад гэхээр гол өрөлцөлдөгч болох ориг овгор “Бүдүүн” Нармандах, “Нохой” Равжихийн гарт өсөн удаа хутгалуулж үхсэн бол яг энэ мөчид Цогоо амьд үлдэхэд бэрх болоод байгааг олж харсан явдал юм. Цогоо маань нөгөөл өөрийн төрлөх нутаг Төв аймгийнхаа мөрдөнд хоригдохоор ирлээ. Сайн явах санааных гэдгийг ойлгоогүй “Том” Цогоогийн балмад араншин түүнийг хаашаа хөтлөв гэдгийг “Архи амсах” дуртай залуустаа л хэлэх гэж хичээснийг минь болгооно биз

Цогоо адилхан шорон гянданд тарчилж байсан зoвлoн нэгт нөхрөө үл ялих зүйлээс болж хайчны гуяар аймхай руу нь дүрж амь насыг нь хөнөөсөндөө ихэд гэмшээд барахгүй харуусан суухдаа Төв аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Раашзэвэгээс нэг ч их эмээсэн шинжгүй сууж байлаа. Уул нь өөр нэгэн муу үйлтэн ийм асуудалд орсон байвал хамгийн түрүүнд ерөнхий шүүтч, Раашзэвэгээс үхтэлээ айж өөрийгөө өмөөрөх байсан ч юм билүү хэн мэдлзэ. Цогоо шүүх хурал ойртох тусам нэг л зүйлийг ихэд боддог байсан гэдэг. “Би бол тэртээ тэргүй цааз ял сонсоно. Одоо Төв аймгийн шүүх тэр тусмаа Раашзэвэг намайг хэзээч өршөөхгүй . Нэгэн нийгмийн хог шаарыг л хорвоогоос цэвэрлэж байна гэж хэлээд л гүйцээ буудан алах ял оноох нь гарцаагүй. Тэгээд ч шүүгч Раашзэвэг, надад ясны өш хөнзонтой юм шиг муу санаа агуулж байдаг нь дамжиггүй” хэмээн өөрийгөө зовоосон байж таараа. Харин тэрээр хайрт ижийгээ амьд сэрүүн энх тунх байхад нь голыг нь харлуулж төрийн суманд сийчүүлэн үхэх ч гэж дээ хэмээн шаналж байжээ. Цогоог ‘Буудан хороож” шорон дотор үлэг тахал ялтнуудад сургамж өгөх байх гэж ‘Засан”-гийн хуучинсаг үзэлтэй дарга нар бодож байж. Тэгээд ч Цогоод Төв аймгийн ерөнхий ШҮҮГ4* Раашзэвэг муу болохоор түүнд эрүүгийн хуулийн 24-р зүйлийг журамлаад ‘Онц аюултай гэмт хэрэгтэн” тогтоогоод Цааз ял” оноох нь гарцаагүй хэмээн таамаглаж байлаа. Яагаад вэ гэхээр Цогт бол шоронд нөлөө бүхий ялтнуудын толгой байсан учир ийнхүү сонирхож буй нь тэр юм. Гэтэл байдал шал өөрөөр эргэж Монгол улсын гавъяат хуульч Раашзэвэг, насаараа июронгоор явсан Том’ Цогоод 25-н жилийн хорих ял оноож 5-н жилийг нь гянданд эдлүүлэхээр тогтоол үйлдсэн юм. Энэхүү ерөнхий шүүгч, Раашзэвэг Цогтыг нь биш түүний үйлдсэн хэргийг нь харсан учир амь насыг нь хэвээр үлдээсэн гэдэг^Иймэрхүү ухаалаг шийдвэр гаргадаг шударга шүүгч олон байгаасай. Гавъяат хуульч Раашзэвэг алуурчинг өмгөөлж хамгаалаагүй нь ойлгомжтой. Харин шорон гэмтэнг араатан шиг болгож хайрыг нь дуустал архагшуулдаг юм байна гздгийг л олж харсанаараа онцлог билээ. Энэхүү гайхалтай шүүгч Раашзэвэг, Мааньт, Авдрант, Мөнгөнморьт, зэрэг хорих ангиудад ял эдэлж байсан олон ялтанд эдлэх ёстой ялнаас нь өмнө эрх чөлөөг хайрлан алдаагаа ухаарч сайн сайхан амьдрахад нь урам өгсөн буянтан юм. Энэхүү зөв сэтгэлтэй шүүгчийн ач буянаар амьд үлдэж чадсан халхын шоронгийн овгор “Том” Цогоо Амгалан дахь жирийн дэглэмтэй хориход ял эдлэн бие нь чилээрхүү сууж байна. Ардчилсан төр гэмээ цайтал хоригдсон энэ эрийг суллаж бэтгэрсэн нэгэн ижийг баярлуулах юм бол олон хүний самсаа шахирах нь мэдээж. Цогоо гянданд ял эдэлж байхдаа ойролцоо өрөөнд хоригдож байсан эгч, дүү хоёр ялтан хүүхнүүдтэй амрагын холбоо тогтоож түүнтэйгээ шөнөдөө уулзан “Жаргаж” явсан гээд бодохоор хир жаатай эр байсан нь тодорхой байгаа биздээ. Хир баргийн аавын хүү төрийн гянданд хүүхэн өвөртлөөд унтахгүй байхаа. “Амьд явахад алтан аяганаас ус уудаг” гэсэн үг үнэн юмдаа.Амьдрах сайхан шүү дээ. Суусан хүн гарж л таараа

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button