Uncategorized

Тэр охинтой дэндүү жаргалтай байсан чиний минь үзэсгэлэнт төрх – 13 ДАХЬ ХАЯГГҮЙ ИЛ ЗАХИДАЛ

Тэр охинтой дэндүү жаргалтай байсан чиний минь үзэсгэлэнт төрх, сүүлчийн тэврэлтээрээ үнэрийг чинь ханатал тэвэрч чадаагүй ч түлхээд явсан миний өрөвдөлтэй, бардам мэдрэмж. Аль нь ялах бол? Зөвхөн би л атгах гар гэж боддог байсан гараараа хөтлөөд, ганцхан над руу л хардаг тэр харцаар түүнийг ширтэж,миний эс бүрийг минь дулаацуулдаг байсан инээдээрээ түүнлүү мишээж байна. Хараад хорвоогийн хаанаас ч авч үзээгүй хачин их гунигийг мэдэрч байна, гэхдээ нөгөө л өрөвдөлтэй, бардам төрхөөрөө урд чинь гараад алхаж байна. Үзэн ядаж байна, гомдож байна, гэхдээ бас чамайг харамлаж байна.”Ингээд л мартчихлаа шүү дээ одоо түүнийг санах хэрэггүй болсон өөр хүнтэй жаргалтай байна. Харин би санаад л байна, хэтэрхий шударга бус мартах ёстой. Дахиж уйлах хэрэггүй, жаргалтай л байвал болоо шүү дээ” гээд өөртөө зуу, зуун удаа давтаж хэлсээр чамтай уулздаг байсан саравчыг тойрч алхсаар л байна…Харамсалтай нь одоо цаг биш өнгөрсөн ялчихлаа.Нүд рүү минь хараад дэндүү дулаахнаар инээдэг байсан түүнийгээ санаж байна.Салхилж байгаа талд минь гарж нөмөр болоод явдаг байсан түүнийгээ санаж байна.Даарлаа шүү дээ гэж хэлээд гадуур хувцасаа нөмрүүлдэг байсан түүнийгээ санаж байна.Гараа өгч бай гээд хөтлөдөг байсан түүнийгээ санаж байна.Миний хажууд даарахгүй байна гэж хэлчихээд хүргэж өгсөн дараа хөлдөж үхэх гэж байсан шүү гээд найзууддаа хэлээд инээдэг байсан түүнийгээ санаж байна.Урууланд минь хүрхээс ч айдаг байсан түүнийгээ санаж байна.Хайртай шүү гээд хорвоогын хамгийн сайхан үгсийг шивнэдэг байсан түүнийгээ санаж байна.Надад тэврүүлдэг, тэвэрдэг байсан түүнийгээ санаж байна.Уучлаарай гээд уйлдаг байсан түүнийгээ санаж байна.Өнгөрсөн сайхан дурсамжуудыг минь хамтдаа бүтээлцэж, бас хуваалцдаг түүнийгээ санаж байна.Зүгээрээ хайр нь үргэлж хажууд нь байна гээд л бүх зовлон гунигийг минь үргээдэг байсан түүнийгээ санаж байна.Хэмжээлшгүй их сэтгэл мэдрүүлдэг байсан түүнийгээ санаж байна.Өдөржин хэн нэгэнд миний тухай ярьдаг байсан түүнийгээ санаж байна.Санааг минь зовоодог байсан түүнийгээ санаж байна.Гаргамааргүй байна гэж хэлдэг байсан түүнийгээ санаж байна.Цамц гутал малгайг нь ч санаж байна.

Үнэрийг нь Гарыг нь Уруулыг нь Тоочоод дуусашгүй хамтдаа байсан тэр бүх дурсамжыг, минийх байсан түүнийгээ, шөнө болгон өдөр болгон эсвэл гэнэт л санадаг, хамт цагыг өнгөрүүлсэн бүхий л газарууд,сандал нь ч, салхи нь ч, сүүдэр нь ч санагдуулж байна. Бүгдийг санаж байна. Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг гэдэг ч чи минь над дээр ирж буцаад намайгаа гэрэлтүүлэхгүй болохоор цаг хугацаа ч, өөр хэн нэгэн хэзээ ч чамайг минь гүйцэж эдгээхгүй мэт аймшигтай.Хайрт минь надгүйгээр жаргалтай байвал би зүгээр ээ.

Харин чи бид хоёрын өнгөрсөн дэх амлалтууд, биелүүлж чадаагүй мөрөөдлүүд л өрөвдөлтэй юм.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button