Dispatch төгс биеийн харьцаатай 9 эмэгтэй Idol-ыг нэрлэв

Энэ сарын эхээр Dispatch өөрсдийн албан ёсны Instagram хаягтаа @koreadispatch төгс биеийн харьцаатай 9 эмэгтэй idol-ыг нэрлэжээ.

1. BLACKPINK Jennie

Jennie хэдий 163 см (5’4 “) өндөртэй ч биеийн харьцаа нь түүнийг байгаагаас нь илүү өндөр харагдуулдаг. Нарийхан бэлхүүс, гоолиг бие галбираараа алдартай. Өмнө нь Job Korea, Albamon нарын хийсэн судалгаагаар Солонгос эмэгтэйчүүд Jennie-н адил биетэй болохыг хүсдэг байна.

2. Red Velvet Joy

Red Velvet-ийн “тачаангуй динамит” хэмээн хочлогдсон Joy-г хамгийн сайхан галбиртай гишүүн гэдгээр нь хүмүүс мэддэг. Түүний танилцуулгаас харахад Joy нь 168см (5’6 “) өндөртэй бөгөөд загвар өмсөгчийн харьцаа нь түүнийг улам өндөр харагдуулдаг. Бага байхад нь түүнийг өндөр, визуал байдлаараа Өмнөд Солонгосын алдартай мисс болох боломжтой гэж хүртэл хэлж байжээ!

3. TWICE Tzuyu

TWICE-ийн maknae Tzuyu нь 170см (5’7 “) өндөртэй хамгийн өндөр гишүүн нь билээ. Энэхүү шүтээний визуал, биеийн гайхалтай харьцаа нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Тайваний шүтээн TC Candler-ийн жагсаалтад 1-р байранд орж байв.

4. WJSN Luda

Luda нь хамтлаг дебют хийхээс өмнө WJSN-ийн хамгийн алдартай гишүүн байсан бөгөөд үүнд яагаад ч гайхах зүйлгүй юм. Шүтээн нь ердөө 156.7 см (5’2 “) өндөртэй байж болох ч тэрээр зураг дээр жижигхэн биетэй ч туранхай тул өөрийгөө өндөр харагдуулдаг.

5. Apink Son Naeun

Шоргоолжны бэлхүүс бүхий шүтээний талаар ярихдаа бид Son Naeun-ийг мартаж болохгүй. Түүний хамгийн нарийхан бэлхүүс нь 19 инч байсан бол одоогоор 21 инч байна. Тэрээр тогтмол дасгал хийж, эрүүл хоол хүнс хэрэглэдэг гэдгээрээ алдартай бөгөөд энэ нь түүнд idol-ийн стандартад тохирсон галбираа хадгалахад тусалдаг байна.

6. Oh My Girl YooA

YooA нь мөч урттай тул хүмүүс түүнийг 161 см (5’3 “) өндөртэй гэдэгт нь тийм ч итгэлтэй байдаггүй. Нэмж дурдахад YooA нь жижиг, хүүхэлдэй шиг зүс царайгаараа алдартай.

7. BLACKPINK Lisa

Lisa бол BLACKPINK-ийн хамгийн өндөр хоёр дахь гишүүн бөгөөд 166.5 см (5’5.6 “) өндөртэй. Тайландын шүтээн тэрээр бага байхаасаа л бүжиглэж ирсэн тул Lisa-гийн бие байгалиас заяасан мэт гайхалтай галбиртай байдаг.

8. Lovelyz Mijoo

Lovelyz-тэй дэбют хийхээсээ өмнө Mijoo нь Өмнөд Солонгосын хойд Chungcheong, Okcheon Country хотынхоо хамгийн хөөрхөн, гайхалтай биеийн харьцаатай охин гэдгээрээ алдартай байсан. Яагаад гэдгийг ойлгоход тийм ч хэцүү биш – түүний загвар өмсөгч шиг биеийн харьцаа нь түүний алдартай байгаа том шалтгаануудын нэг юм.

9. TWICE Sana

Хамгийн сүүлд Twice хамтлагийн Sana-г онцолж байна. 168 см (5’6 “) өндөртэй тэрээр дур булаам төрх, гайхалтай биеийн харьцаагаараа 9-т нэрлэгджээ.

Must Read

ТӨСТЭЙ МЭДЭЭ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here