Хятадууд өөрсдийнх нь дууг дуурайсан хэмээн K-POP-ыг буруутгаж байна

Хятад K-POP idol-уудад хориг тавих өргөдөл гаргасны дараа C-Netz болон K-Netz-ийн хоорондох хурцадмал байдал үүссэн бөгөөд Хятадын зарим интернет хэрэглэгчид “K-POP” -ийг бүхэлд нь Хятадаас хулгайлсан гэж мэдэгдсэн, ялангуяа тэдний уламжлалт дуу болон поп дуу.

Хятадын хэвлэл мэдээллийн платформ “Bilibili” дээр K-POP дуунууд болон Хятад хүүхдийн дуу, поп дуунуудын харьцуулсан видеог оруулав

Видео бичлэг дээр IOI, Sunmi, BLACKPINK, Big Bang, Red Velvet, Super Junior зэрэг алдартай шүтээнүүдийн дуунууд гарч ирэв. K-POP алдартнуудын эдгээр дуунууд Хятад дуунуудын ноот зэрэг зарим урсгалуудтай хэрхэн таарч байгааг онцлов.

Хэдийгээр зарим нь үнэхээр ижил төстэй сонсогдож байсан боловч бусад видео бичлэгүүд болон хэсгүүдийг хүчээр хулгайлсан мэт харагдуулав. Видео редактор нь K-pop дуунуудыг нь удаашруулж эсвэл хурдыг нь нэмж, Хятад дуунуудын хэмнэлтэй нь адил хэмжээнд болгосон байна.

Уг видеог далимдуулан Хятадын нетизэн нар К-РОР тэр чигээрээ хуулбар хэмээн утгагүй шүүмжлэлийг дэвэргээд байна. Харин нэгэн К-нетизэн том хариу барьсан нь ” Эцэст нь тэгээд нэг муу Хятад хүүхдийн дуунууд дэлхийн сүүлийн 10 жилийн хөгжимийн чиг хандлагийг тодорхойлж байсан гэсэн үг үү? ”

Must Read

ТӨСТЭЙ МЭДЭЭ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here