‘Nevertheless’ драма доогуур үнэлгээтэй байгаа нь нетизэн нарыг гайхшруулж байна

Саяхан болсон онлайн олон нийтийн форум дээр нетизенүүд JTBC телевизийн ‘Nevertheless’ драмын үзэгчдийн рейтинг бага байгаа талаар ярилцав. Хан Со Хви, Сүн Канг нарын анхны хослол, мөн үзэгчдийг суудлынхаа ирмэгт тогтмол байлгадаг дур булаам романтик хэсгүүд, олон хүний анхаарлыг татсан үзэсгэлэнтэй дүрсүүд байсан ч интернет хэрэглэгчид үүнийг хараад гайхаж байлаа.

Драмын үзэгчдийн үнэлгээ 1.173% байсан. Драма яагаад ийм доогуур үнэлгээ авч байгаа талаар янз бүрийн санал гарч байв.

Асуудалтай холбогдуулан нетизэнүүдийн зарим сэтгэгдлийг оруулав.

  • “Үгүй ээ ​​…” Nevertheless ‘ Ази тивийн 7 өөр оронд Netflix-ийн номер нэг шүү дээ “
  • “Уг драмад бухимдсан, өөртөө таагүй мэдрэмж авдаг хэсэг цөөхөн байдаг. Тиймээс тэд үзэхгүй байхаар шийдсэн байх. Сурталчилгааны ажил ерөнхийдөө нэлээн доогуур, бас Netflix дээр гарсан 19+ үнэлгээтэй драма болохоор зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан юм шиг санагдаж байна. Тэд заалтаа 19+ болгох хэрэггүй байсан юм.
  • “Ихэнх хүн нь Netflix дээр үздэг, тиймээс л ийм байна.”
  • Техник, технологи хөгжсөн үед хэн одоо зурагтаар үзхэв дээ, гар утас таблетаар дамжуулаад л хүссэн газраа хэзээ ч үзэх боломжтой

Must Read

ТӨСТЭЙ МЭДЭЭ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here