YouTube рекордуудыг эзэмшдэг K-POP алдартнууд

Dispatch K-POP уран бүтээлчдийн YouTube дахь амжилтыг судлахад BTS, BLACKPINK, Jennie нар тэргүүлж байна.

BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie нь YouTube-д хамгийн хурдан 1 сая захиалагчтай болсон (Jennierubyjane Official)

1-р сарын 15-нд BLACKPINK-ийн гишүүн Jennie 1-р сарын 16-нд болох төрсөн өдрөө тохиолдуулан “Jennierubyjane Official” нэртэй өөрийн YouTube сувгийг нээсэн. Тэр өдөр Kim Jennie “Hello world . From Jennie” нэртэй анхны видеогоо байршуулж байв.

Jennie-ийн YouTube суваг нь блинкүүдийн хувьд гайхалтай том бэлэг байсан бөгөөд түүний сувгийн захиалагчид маш хурдтайгаар өсөв.

YouTube-ийн нэг сая захиалагчтай болсон хамгийн хурдан хугацааг гаргахад BLACKPINK-ийн гишүүн Jennie YouTube-ийн дээд амжилтыг тогтоов.

BLACKPINK нь хамгийн их үзэлттэй, захиалагчтай хамтлагийн амжилтыг эзэмшдэг

Jennie хувийн сувгаараа хамгийн богино хугацаанд нэг сая захиалагчтай болсон бол түүний харьяалагддаг K-ПОП охидын хамтлаг болох BLACKPINK нь YouTube-ийн хандалтаараа дээд амжилтыг эзэмшдэг.

Тодруулбал, BLACKPINK нь К-ПОП охидын хамтлагуудаас хамгийн олон үзэлттэй гэх YouTube-ийн рекордыг тогтоосон байна.

2016 онд дэбютээ хийснээс хойш уг дөрвөл соло болон хамтлагаараа хэд хэдэн клип байршуулсан. 4-р сарын байдлаар BLACKPINK суваг нь 400 сая үзэлттэй 9 MV-тэй болсон бөгөөд энэ нь эмэгтэй хамтлагуудаас хамгийн өндөр амжилт юм.

BLACKPINK-ийн “Lovesick Girls” нь ердөө 75 цагийн дотор 100 сая Youtube үзэлттэй болсон. Цацагдаад л тухайн долоо хоногийн турш YouTube дээр хамгийн их үзэлттэй видео болж байв.

BTS хамтлаг нь хамгийн богино хугацаанд хамгийн их таалагдсан болон үзэлтийн тоогоор рекорд эзэмшдэг

7-р сарын 9-нд BTS “Butter” нэртэй англи хэл дээр шинэ сингл гаргасан. Энэхүү дууны клип нь платформ дээр цацагдсан даруйдаа түүхэн дээд амжилтыг тогтоов.

“Butter” MV нь гарахаасаа өмнө нэг сая лайк давж, дөнгөж цацагдаад 13 минутын дотор 10 сая, хоёр цаг 20 минутын дотор 30 сая, 20 цаг 56 минутын хугацаанд 100 сая үзэлттэй болжээ.

Must Read

ТӨСТЭЙ МЭДЭЭ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here