Uncategorized

Жүжигчин Д. Дэлгэрсайханы олноос нууцалдаг эхнэр нь түүнийг яаж тooсoн гэмээр царайлаг

Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан олонд танигдаж эхлэхдээ хамгийн их ичиж санаа зовж байсан гэнэ лээ. Харин одоо бол ичихээсээ илүүтэй ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчдийн эгнээнд багтсан чадсан гэж болно.

Хамгийн сонирхолтой нь жүжигчин Дээгий мэргэжил нэгт ах, найз нарынхаа зөвлөсөнөөр нүдэндээ давхараа оёулж онигор нүднээсээ хагацсан.

Намхан нуруу, царай муутай дүрдээ хамгийн их сэтгэл хангалуун байж өдий зэргийн амжилтанд хүрсэн гэх тэрбээр онигор нүдэндээ л сэтгэл дундуур явсан бололтой. Гэвч шинэ нүд нь түүнд царайны бяц авчираагүй, яг л урьдынх шигээ хэвээр.

Харин түүний эхнэр нь их сайхан эмэгтэй байдаг юм байна. Өдгөө хоёр хөөрхөн охинтой. Эхнэр нь Жавхлан жүжигчний найз бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй Сарнай хэмээх сайхан бүсгүй байна. Нэг хэсэг архинд дурлаад байхад нь тэвчээртэй байж өдий сайн сайхан амьдралыг үзээд байгаа ажээ.

Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Танд урлагаас өөр ямар нэгэн авьяас бий юү?

-Манай ээж бариач хүн. Надад энэ эрдмээ өвлүүлж өгсөн. Би нээх олон хүн бариад байдаггүй л дээ. Гэхдээ таньдаг болон төрөл садангийн маань хүмүүсийн тархи хөдлөх, мөр мултрахад нь барьж өгдөг. Мөн шагай харвах сонирхолтой.

Маск продакшны хамгийн их үзэгчтэй байсан тоглолт хэзээнийх байв? -Морио гомдоосон Монгол тоглолтыг Соёлын төв өргөөнд 30 хоног тоглож байлаа. Тэр тоглолтод өдөр болгон үзэгчид дүүрдэг байсан. Ер нь манай ихэнх тоглолтууд дүүрэн үзэгчтэй байдаг. Маск продакшны тоглолт 80 хувиас доош үзэгчтэй байсан тохиолдол байхгүй дээ. Энэ нь бид нар уран бүтээлээ хийхдээ маш няхуур ажилладаг, үзэгдлүүдээ тодорхой хэмжээний зохиолтой, драматургтай болгодогтой холбоотой.

-Маск продакшн яагаад үзүүлбэрүүддээ эрэгтэй хүмүүсийг эмэгтэй дүрд тоглуулдаг юм бэ?

-Ямар нэгэн шүүмжлэлтэй харагдуулах үг хэллэг, үйл хөдлөлүүдийг үзүүлэхэд эмэгтэй жүжигчин эмэгтэй хүний дүрд тогловол жаахан эвгүй харагдана. Харин эрэгтэй жүжигчин эмэгтэй хүн болоод янз янзын үг хэллэг, үйл хөдлөл гаргахад үзэгчдэд арай зөөлөн хүрдэг.

-Маск продакшны тоглолтууд нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг шүүмжлэхээс гадна нийгмийг сайн сайханд уриалдаг шүү дээ?

-Маск продакшны тоглолт болгон нэрнээсээ эхлээд бусдыг уриалан дууддаг. Монгол хүн та инээмсэглэ, Монгол төгрөг мандтугай, Хот аймаар гоё гэхчлэн тоглолтуудын маань бүх л нэр нийгэмд хандсан, нийгмийг давалгаалуулсан байхыг хичээдэг. Тийм учраас нийгэмд нөлөөлдөг л гэж боддог доо.

-Таны бодлоор сайн уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Бүтээж буй дүрдээ амьдарч, үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл хийсэн хүнийг л сайн уран бүтээлч гэх байх. Тайз, дэлгэцийн уран бүтээлд зайлшгүй багаар ажиллах ёстой байдаг. Уран бүтээлчид нэгэн цул болж байж сайн уран бүтээл төрнө.

-Хүмүүс уран бүтээлийг сайн, эсвэл муу гэж үнэлдэг. Тухайн үнэлгээний муу гэж байгаа тодорхойлолт чухал юм уу, эсвэл муу гэж дүгнэсэн шалтгаан нь чухал уу?

-Муу болж байгаа шалтгаан нь чухал. Бидний хийсэн ямар нэгэн уран бүтээл тэр хүнд таалагдсангүй. Яагаад таалагдаагүй шалтгаанаа уран бүтээлчдэд хэлж байж бид илүү сайн уран бүтээлийг хийнэ. Үзэгч, уран бүтээлч хоёр байнгын нягт холбоотой байдаг. Би энэ тэнд хүмүүстэй уулзаад явж байхдаа уран бүтээлийнхээ талаар яриа өрнүүлэхийг аль болох хичээдэг. Хүмүүсээс янз бүрийн санаа олж, тэдний шүүмжийг сонсох үе уран бүтээлчдэд байх хэрэгтэй л дээ.

-Та хошин урлагийн цаашдын чиг хандлагыг хэрхэн хардаг вэ?

-Миний дотор нь ажиллаж буй салбар учраас аль болох өөдрөг харахыг хичээдэг. Орчин үеийн залуус илүү шинэлэг юмыг хүсээд байна л даа. Хошин урлагийн тоглолт гэхээр л илүү энтертайментлаг, илүү содон сонин,шинэлэг юм хүсээд байна. Аль ч салбарт залуу үе нь өмнөх үеийнхээ сэтгээгүйг сэтгэж байж л хөгжиж дэвжиж байдаг. Тиймээс хошин урлагийн залуу уран бүтээлчид бидний зориглоогүйг, хийгээгүйг хийж гэмээнэ цаашид хөгжинө гэж боддог.

-Таны хүндэлдэг найруулагч хэн бэ?

-Би Лизинг уран сайхны кинонд найруулагчаар ажиллаж байсан. Найруулагчаар ажиллахад сонирхолтой юм билээ. Надад Д.Чимэд-Осор гуай болон Б.Мөнхдорж багшийн найруулсан тавилтууд, хэлэх гэж байгаа өгүүлэмжүүд нь гайхалтай санагддаг.

Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхижсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ.

Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий. Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог, бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя. 1. Элсэн чихэр: Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин “элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог” гэв.

2. Боловсруулсан хоол хүнс: Хуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж. 3. Тамхидалт: Тамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж.

4. Хамгаалах тосгүйгээр наранд биеэ шарах: Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнгээс 35 нас хүрэхээсээ арьсаа салоны аргаар борлуулдаг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал 75 хувиар нэмэгддэг хэмээн мэдээлжээ. Мөн өдөрт 15 минутаас илүүгүй наранд гарах шаардлагатай бол хамгаалалтын хувцас, тос хэрэглэх нь арьсны хорт хавдраас сэргийлэх аж.

5. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллах: Зарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна.

6. Шөнийн ээлжийн ажилчид: Олон улсын Хавдар судлалын агентлаг нь шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, шөнийн цагаар, харанхуйд удаан ажилласнаар нь бие махбод авах ёстой физиологийн амралтаа авч чадахгүйд хүрснээр олон төрлийн вирус үүсэх шалтгаан болдог.

7. Хүнцэл: Бангладеш тэргүүтэй 50 гаруй орны 140 сан хүн амын бүс нутгийн ундны усанд их хэмжээгээр агуулагдаг хүнцэл нь хорт хавдрын эсийг өдөөгч нэгэн хүчин зүйл аж.

8. Ил гал дээр шарсан мах: Мах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр бодисын нэгдлийг хүнсэндээ хэрэглэх хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

9. Нүүрс: Нүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг,ходоодны хорт хавдарын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог.

10. Согтууруулах ундаа: Согтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог . АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн “хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ.

11. Дизель түлшний утаа: Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж.

12. Давсалсан, утсан загас даршилсан хүнс: Хятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ.

13. Боловсруулсан махан бүтээгдэхүүн / хиам, зайдас/: ДЭМБ-аас хотдог, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд хорт хавдрын эрсдэл үүсгэдэг болохыг баталжээ. Тухайлбал, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэж, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд давсалж, утаж, их хэмжээний химийн бодис хэрэглэдэг нь ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндэс болдог аж. Мөн саяхан АНУ-ын Хөхний хорт хавдрын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 15 хувьд нь хөхний хорт хавдар тусах эрсдэл болохыг мэдээлжээ.

14. Барилгын хөвөн: Барилгын дулаалгад ашигладаг хөвөн нь уушгины хорт хавдар үүсгэдэг аж. АНУ-ын Засгийн газраас тус бүтээгдэхүүний хэрэглээг хянах журам гаргаж байжээ. 15. Шарилжны эсрэг бүтээгдэхүүнүүд: АНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургаламаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. 16. Модны үртэс: Модны үртэстэй шууд тулж ажилладаг хүмүүсийн дунд хамрын салстын хорт хавдар тусах магадлал 50 хувь өндөр байдаг байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button