BIGBANG хамтлаг 15 жилийн ойгоороо гэнэтийн бэлэг барих уу?

8-р сарын 19-нд “Kings of K-pop” BIGBANG 15 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Хамгийн сүүлд уран бүтээл гаргасан цагаасаа хойш таван жил орчим завсарлага авсны дараа фенүүд, ялангуяа V.I.P (BIGBANG’s fandom) энэ тусгай өдөр ямар нэгэн контент гарах уу гэдэгт бага зэрэг хүлээлт үүсгээд байна.

BIGBANG, тэд хэзээ эргэж ирэх вэ?

TenAsia хэвлэл мэдээллийн хэрэгслээс гаргасан хамгийн сүүлийн нийтлэлдээ тэд BIGBANG-ийн удаан хүлээсэн comeback-ийн талаар ярилцав. Дөрвөн гишүүн 2019 оны сүүлчээр цэргийн албаа хааж байсан тул тэднийг 2020 онд эргэн ирэлт хийх бэлтгэлдээ орно гэсэн мэдээлэл гарч эхлэв.

Тодруулбал, BIGBANG таван жилийн өмнө 2016 онд 3 дахь студийн цомог болох “MADE” -г гаргаснаас хойш үйл ажиллагаа нь зогссон юм. Үүнтэй холбогдуулан K-ПОП салбар бүхэлдээ цааш хэний дуу хөгжимөөр давамгайлах вэ гэсэн таамаг гарч байв.

2020 оны 3-р сард YG Entertainment-аас “BIGBANG нь 2020 онд шинэ comeback-ийн хөгжмийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдэгдсэн бөгөөд G-Dragon, Taeyang, T.O.P., Daesung зэрэг гишүүдийн гэрээг шинэчлэн бататгасан.

Хамтлаг эргэн ирж буй гэх мэдээлэл нь АНУ-ын хөгжмийн наадам болох “Coachella” жагсаалтыг зарласан явдал байв. Гэвч цар тахлын улмаас арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар цуцлагдсан. Тэр жилийн 11-р сард G-Dragon бие даасан цомгоо гаргана гэдгээ баталсан боловч харамсалтай нь найман сар өнгөрсөн ч юу ч болсонгүй.

Үүнийг дагаад ямар ч мэдээ гарахгүй байв. 2020 оноос эхлэн YG Entertainment-аас BIGBANG хамтлагийн талаар ямар ч мэдээлэл гаргалгүй 2021 оны эхний хагасыг өнгөрөөжээ. Тус хамтлагийн хувьд 8-р сарын 19-нд 15 жилийн ой нь болох гэж байгаа тул V.I.P-үүд К-ПОП домогуудыг эргэн ирэхэд ямар нэгэн сэжүүр хүлээсээр байна.

Харин TenAsia entertainment мэдээллийн алба тэдний арван жилийн ойдоо зориулж хийсэн ярилцлагад үндэслэн хоёр боломжийн талаар онцлов.

Нэгдүгээрт, хамтлаг цомгоо дуусгахыг хүлээсээр байна. Хамтлагийн хөгжмийг гаргахад шууд оролцдог G-Dragon “төгс төгөлдөр биш л бол гаргахгүй” гэсэн итгэл үнэмшилтэй байдаг.

Хоёрдахь хувилбар нь илүү сөрөг талтай. Ялангуяа сүүлийн хэдэн сар Seungri-тэй холбоотой маш том асуудал үүсэж, цаашлаад илүү хүнд асуудалд ороод байгаа билээ. Гэсэн хэдий ч V.I.P-үүд BIGBANG ойрын жилүүдэд эргэн ирэлт, эргэн нэгдлээ үргэлжлүүлэх болно гэж итгэж байгаа аж.

Must Read

ТӨСТЭЙ МЭДЭЭ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here