Uncategorized

PUBG MOBILE, DOTA-2, CSGO тоглоомын сүлжээг бүрэн ХААХ хүсэлт гаргалаа. Та дэмжиж байвал саналаа өгөөд Шэйр хийгээрэй!

Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныхан PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргажээ.

Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээгээр Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар 2620 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4467 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирчээ. Энэ нь жилд дунджаар 1100 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1700 орчим хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа судалгаа бий.

Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Цахим тоглоомонд донтсон үед үзүүлсэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгаа”-нд үндэслэн гаргасан дүгнэлтээр “цахим тоглоомд донтсон хүүхэд, өсвөр үеийнхэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх нь хожим насанд хүрсэн хойноо ч нийгэм-сэтгэл зүйн олон асуудалд өртөж, сэтгэцийн, биеийн, нийгэмд учрах хор хөнөөл, эмгэгтэй болж, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болох эрсдэлтэй тул хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG/mobile legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгчээ.

Тухайлбал, тоглоомонд донтсоноор бие хүний эмгэгтэй буюу хаана ч, хэнтэй ч таарахгүй зан авиртай болох, нойрны эмгэг, архаг ядаргаатай болох, нүд, толгойн өвчтэй болох, хичээлээ тасалж, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй, залхуу болох, сургууль завсардах, хичээлийн хоцрогдол үүсэж, оюуны хоосролд орох, гадуур дэмий тэнэх, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болж, хэрэг төвөгт орооцолдон, гэмт хэрэгтэн болох зэрэг эрсдэлтэй болохыг СЭМҮТ-өөс анхааруулсан байна.

Мөн Эрүүл мэндийн яамны Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс энэ оны 05 дугаар албан бичгээр “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан цахим тоглоомонд донтсон үед үзүүлсэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаарх мэдээлэл, түүнд тусгагдсан хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG/mobile legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэх санал ирүүлжээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан  “PUBG/mobile legend, DOTA-2, CSGO зэрэг тоглоомыг гадаадын бусад орнуудад хэрхэн хязгаарлаж, зохистой хэрэглээг бий болгож байгаа талаар судлахад Энэтхэг, Япон Ирак, Пакистан, БНХАУ, БНСУ-ууд энэхүү тоглоомыг бага, өсвөр насны хүүхдэд аюултай, хэт их цус асгаруулсан, харгислал харуулсан, донтуулах шинж чанартай, тэдний бие, оюун санаанд сөрөг нөлөөтэй, улсын эрх, батлан хамгаалах, аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзээд хориглосон байна” гэжээ.

Өсвөр насны хүүхэд, залуучуудад учирч болзошгүй сөрөг нөлөө, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор

  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 /Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана/,
  • 8.3 /Хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ/ дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дээрх саналыг гаргасан байна.

ЦЕГ, СЭМҮТ-өөс  гаргасан саналын дагуу дээрх тоглоомыг хаах эсэх шийдвэрийг Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргах аж.

Өмнөд Солонгосын Blue Hole компанийн бүтээл PlayerUnknown’s Battlegrounds буюу PUBG хэмээх тоглоом 2017 оны арванхоёрдугаар сард олны хүртээл болсноос хойш дэлхий нийтийг байлдан дагуулсаар байна. Нэгэн арал дээр 100 хүн газардаж, амьд үлдэхийн төлөө өөр хоорондоо өрсөлддөг энэхүү тоглоомыг өдгөө дэлхий даяар 400 гаруй сая хүн тоглодог болжээ. 2018 онд л гэхэд энэ тоглоомноос орсон орлого 1.03 тэрбум ам.долларт хүрсэн тухай  тус тоглоомыг хөгжүүлэгч PUBG Corp мэдээлсэн юм. Жилийн өмнөхтэй харьцуулахад тоглоомын орлого 19 хувиар нэмэгдсэн, зөвхөн БНХАУ-д гэхэд гар утсанд татагдсан тоо нь 225 саяд хүрсэн гээд уг тоглоомын талаарх сүрдмээр тоо баримт олон.

Гэвч PUBG тоглоом аварга дээд амжилт тогтоон хүрээгээ тэлэхийн хэрээр түүнийг дагасан сөрөг зүйлс илрэн гарч, олон нийтэд шүүмжлүүлэх нь улам ихсэв. PUBG-ийн эсрэг шийдвэртэй алхам хийсэн анхны улс нь Энэтхэг болж, хэд хэдэн хотод уг тоглоомыг хориглосон талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. “Тоглоомын хожмын үр дагавар аюулт уршигтай. Олон хүүхдийн оюуны тэнцвэр хэдийн алдагдаж гүйцлээ” хэмээн Navbharat Times сонин бичсэн байв. Тус сонин PUBG тоглоомыг хар тамхины аюултай зүйрлэсэн юм. Түүнчлэн Хятадад 13-аас доош насны хүүхэд PUBG тоглохыг хориглодог бол Германд 16-гаас дээш насныхан л тоглохыг зөвшөөрдөг гэх зэргээр улс орнууд PUBG тоглоомтой холбоотой янз бүрийн хязгаарлалт хийгээд эхэлжээ.

“Энэ тоглоом сурагчдын сэтгэцэд өөрчлөлт оруулж, тэдний унтах мөчлөгийг өөрчлөхөөс гадна стрессийн түвшинг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон” хэмээн Энэтхэг дэх англи хэлний сургалттай сургуулиудын холбооны хийсэн судалгааны тайланд дурджээ. 

Манай Монголд ч гэсэн PUBG хүрээгээ хэдийн тэлсэн. Таны гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дунд энэ тоглоомыг тоглодоггүй хүн бараг үгүй байх. Тэгвэл энэ тоглоом бидэнд бараан талаа харуулаад эхэлчихсэн үү, бид энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай юу гэдгийг сонирхож үзлээ.

PUBG гэр бүлийн дотно харилцаанд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон

Компьютер тоглоомд донтох гэсэн ойлголт бидний хувьд шинэ зүйл биш л дээ. Өмнө нь ч байсан. Эцэг, эхчүүд тоглоомд донтсон хүүхдэдээ санаа зовж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асуудал дэвшүүлэн бичиж байлаа. Гэхдээ сүүлийн үед PUBG-д донтох хүүхэд, залуусын тоо эрс нэмэгдэж, анхаарлын гадна үлдээж боломгүй ноцтой асуудал болжээ. 2018 онд цахим тоглоомд донтсон гэх шалтгаанаар 94 хүүхэд үзүүлсний 57 нь зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас аргагүй хэмжээнд хүртлээ донтож, хэвтэн эмчлүүлсэн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Эдгээр хүүхэд бүгд PUBG тоглодог хэмээн хариулжээ.

“Компьютер тоглоомын хамаарлыг XXI зууны өвчин гэж нэрлээд байгаа. Манай улсын тухайд 10-17 насны хүүхдүүд донтох нь их байна. Тэдний 98-99 хувь нь хөвгүүд байдаг” хэмээн СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч Ц.Орхонсэлэнгэ хэлсэн юм.

Ер нь компьютер тоглоомд өсвөр насныхан илүүтэй донтдог бол PUBG нас биед хүрсэн том залуус хүртэл автах болсноороо илүү уршигтай. Саяхан нэгэн бүсгүй өөрийн facebook-тээ нөхөр нь байнга PUBG тоглодгоос болж салж сарнихдаа тулаад байгаа талаар бичжээ. Түүнтэй ижил зовлон амсаж буй бүсгүй маш олон болохыг тэнд бичсэн сэтгэгдлүүдээс харж болно.

Энэ тоглоомд бусдыг донтуулах ямар нэг “ид шид” нуугдаж байна уу. Энэ талаар PUBG тоглодог зарим хүнээс сонирхож асуухад “Өөр орны янз бүрийн хүмүүстэй нэг баг болж тоглох нь илүү сонирхолтой санагддаг. Ганцаараа явж тоглодог бусад соло тоглоомноос ялгарах давуу тал нь энэ байх” хэмээн 25 настай Б ярив. Харин 28 настай Г “Нэг ч гэсэн хүн алах гээд улайрчихдаг юм. Би өмнө нь их донтож тоглодог байлаа. Харин сүүлдээ удаан суугаад тоглох утгагүй санагддаг болсон. Ер нь олон цагаар байнга тоглох нь дон гэдгийг хожим ухаарсан” хэмээн ярилаа.

“Компьютер тоглоомд донтохоор наад зах нь хүзүү, нуруу өвдөх, шамбарамтай болох, жин нэмэгдэх, буурах, мэдрэлийн ядаргаанд орох, гэр бүлийн харилцаа муудах, цаашлаад худлаа ярих зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг” хэмээн Ц.Орхонсэлэнгэ эмч ярьсан юм.

Ямартай ч дэлхий дахинд зартай тоглоомын сүүдэртэй тал Монголд ч тусаад эхэлжээ. Энэтхэг улс шиг шууд хаая, хориглоё гэж хүчээр муйхарлан шийдэх гэсэнгүй. Угаас дэлхий нийтээрээ зөвхөн PUBG гэлтгүй цахим тоглоомд хошуурах болсон. Харин таны хүүхэд цахим тоглоомд хэт их донтоод байна уу гэдгийг ажиглаж, хэрэглээнд нь хяналт тавих шаардлагатайг СЭМҮТ-ийг зорих хүүхдийн тоо өссөөр байгааг баримт баталж байна. Хүүхдүүд компьютер тоглоомд донтохын хэрээр уур уцаартай, хичээлдээ дургүй болох, эцэстээ худал хэлж, хулгай хийх эрсдэл ч үүсдэг болохыг мэргэжлийн эмч нар сануулж хэлсээр байна.

Харин нас биед хүрсэн, аав болж, үүрэг хариуцлага хүлээсэн томчууд тоглоомд донтож, гэр бүлээсээ салах хэмжээнд хүрч байгаа бол “Арчаагүй донтогч” гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Өсвөр насны хөвгүүдийг бодвол өөрийгөө хянаж, зөв шийдвэр гаргах чадвартай л болсон баймаар. Харин ганц тоглоомоос болж эхнэр, хүүхдээ хаях хэмжээнд хүрч байгаа бол амьдралаа авч явах эр хүн гэж хэлэхэд ч хэцүү юм.

Эх сурвалж: zgm.mn

ЭНЭ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ

Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхижсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ.

Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий. Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог, бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя.

1. Элсэн чихэр: Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин “элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог” гэв.

2. Боловсруулсан хоол хүнс: Хуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж.

3. Тамхидалт: Тамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж.

4. Хамгаалах тосгүйгээр наранд биеэ шарах: Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнгээс 35 нас хүрэхээсээ арьсаа салоны аргаар борлуулдаг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал 75 хувиар нэмэгддэг хэмээн мэдээлжээ. Мөн өдөрт 15 минутаас илүүгүй наранд гарах шаардлагатай бол хамгаалалтын хувцас, тос хэрэглэх нь арьсны хорт хавдраас сэргийлэх аж.

5. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллах: Зарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна.

6. Шөнийн ээлжийн ажилчид: Олон улсын Хавдар судлалын агентлаг нь шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, шөнийн цагаар, харанхуйд удаан ажилласнаар нь бие махбод авах ёстой физиологийн амралтаа авч чадахгүйд хүрснээр олон төрлийн вирус үүсэх шалтгаан болдог.

7. Хүнцэл: Бангладеш тэргүүтэй 50 гаруй орны 140 сан хүн амын бүс нутгийн ундны усанд их хэмжээгээр агуулагдаг хүнцэл нь хорт хавдрын эсийг өдөөгч нэгэн хүчин зүйл аж.

8. Ил гал дээр шарсан мах: Мах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр бодисын нэгдлийг хүнсэндээ хэрэглэх хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

9. Нүүрс: Нүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг,ходоодны хорт хавдарын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог.

10. Согтууруулах ундаа: Согтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог . АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн “хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ.

11. Дизель түлшний утаа: Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж.

12. Давсалсан, утсан загас даршилсан хүнс: Хятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ.

13. Боловсруулсан махан бүтээгдэхүүн / хиам, зайдас/: ДЭМБ-аас хотдог, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд хорт хавдрын эрсдэл үүсгэдэг болохыг баталжээ. Тухайлбал, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэж, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд давсалж, утаж, их хэмжээний химийн бодис хэрэглэдэг нь ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндэс болдог аж. Мөн саяхан АНУ-ын Хөхний хорт хавдрын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 15 хувьд нь хөхний хорт хавдар тусах эрсдэл болохыг мэдээлжээ.

14. Барилгын хөвөн: Барилгын дулаалгад ашигладаг хөвөн нь уушгины хорт хавдар үүсгэдэг аж. АНУ-ын Засгийн газраас тус бүтээгдэхүүний хэрэглээг хянах журам гаргаж байжээ.

15. Шарилжны эсрэг бүтээгдэхүүнүүд: АНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургаламаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

16. Модны үртэс: Модны үртэстэй шууд тулж ажилладаг хүмүүсийн дунд хамрын салстын хорт хавдар тусах магадлал 50 хувь өндөр байдаг байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button