Uncategorized

МИНИЙ ГЭДЭСРҮҮ САГСНЫ БӨМБӨГ ХҮРТЭЛ САВЖ БАЙСАН. БИ ЗААЛ АВЧ БАЙГААГ НЬ МЭДЭЭД ХООЛ ХИЙГЭЭД БАРИАД ОЧЛОО ГЭЖ Л ТЭР ШҮҮ ДЭЭ.

Би бол ганц бие ээж . Гэхдээ энэ бүхэн дуусаж удахгүй ганц бие ээж байхаа болих гэж байгаа. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах их хүнд байсан ч зөв зүйл гэдгийг мэдэрсээн. Хүн бүрт анхны хайр байдаг байх.Би анхны хайртайгаа 9-р ангид байхад учирсан юм. Би сургуулийнхаа шигшээд тоголдог үргэлж л тэмцээн уралдаан гээд их эршүүд охин байлаа. Шилжиж ирсэн хүүд дурлаж түүнтэйгээ хүүхдийн нандин үерхлээр үерхэж эхэлсэн юм. Бид оюутан болтолоо үерхсэн л дээ.

Харин тэр хүү миний төлөө өдөр бүр захиа бичиж үргэлж хамт байдаг хичээлээ тараад хамт явдаг хэрнээ захиандаа бүх хэлж байгаагүй үгээ бичээд нэг исгэлэн амттай шүгэлтэй модтой чихэртэй хамт өгдөг байсан. Гэхдээ оюутан болоод л бид салсан. Би намайг гүнж шиг өргөмжилж хайралж эхэлсэн нэгэн залууд итгэсэн. Бүхнээ зориулсаан. Тэр надаар гэхдээ зөвхөн гангардаг байсан юм билээ. Би 4-р күрстээ бие давхар болсоноо мэдээд яг л кинон дээр гардаг шиг гоё хайрцганд тестээ хийгээд түүнийг баярлуулах гэж ширээ засаад уг нь их л хичээсэн.

Гэтэл тэр тэр хайрцганд утас байгаа гэж бодсон байсан. Биш гэдгийг нь мэдээд маш их уурлаж хүүхэдтэй болох боломжгүй би үргүй гэж хүртэл хэлсэн дээ. Ингээд салж байлаа. Би хойноос нь гүйхгүй гуйхгүй байж чадаагүй ээ. Үхтлээ л гүйсэн. Бүр намайг гэхгүй байгаа хүнийг сэтгэлийг нь татах гэж бэлэг сэлт гэнэтийн бэлэг. Ёохх энэ л үнэхээр тэнэг зам шүү. Охид минь. Миний гэдэсрүү сагсны бөмбөг хүртэл савж байсан. Би заал авч байгааг нь мэдээд хоол хийгээд бариад очлоо гэж л тэр шүү дээ. Бүх найз нар нь шоу цэнгээн охидоор хүрээлүүлсэн учир ганцаараа түрүүлж аав болох ёсгүй гэж үзсэн дээ.

Би 7 сартай хүртлээ хар аалг уулан байж хойноос нь явсаар байгаад эцэст нь нэг л өглөө үх т лээ уй л аад сэрэхдээ бөлцийсөн нүдээ толинд хараад шийдсэн. Чи ганц бие ээж болно. Үүнтэй эвлэр. Сэтгэлийг гуйж бас худалдаж авч болдгүй юм байна. Чамайг гэхгүй хүн хүүхэд бүр ч хүсэхгүй. Чи одоо ухаар гэж. Ингээд л охин минь тэр нэгэн намар мэндэлсэн дээ. Миний охин аз болж аймшигтай аавыгаа биш яг намайг усны дусал мэт дуурайсан. Хамгийн золгүй нь охин маань 1 ой гарантай байхдаа сонсголын эрхтэний судас дарагдсан онош нь мэдэгдэж ээжийгээ сонсох нь бүү хэл төрсөн цагаасаа хойш хорвоогийн анир чимээг олж сонсоогүй нь мэдэгдсэн.

Өөрийн эрхгүй аавруу нь хэлмээр санагдаад сошиалаар чат бичиж ийм байна яанаа гэж хэлсэн. Тэр олон сарын дараа. Түүний хэлсэн үг юу байсан гээч. Манай удамд хэлгүй тахир дутуу хүн байхгүй тэгээд бас би үргүй гэж хэлээ биздээ. Хүүхэдээ минийх болгох гэж бүү хичээ гэсэн үг сонссон. Эвлэрдээ чи ийм л хүн сонгож хайрласан. Ээжтэйгээ охиноо эрүүл болгох гээд хөөцөлдөж эхэлсэн. Амьдрал их сонин. Тэр эмнэлэгт анхны хайртайгаа тааралдсан.

Тэрийг эмч болсоныг мэдээчгүй би зог тусан гайхаж зогссон. Тэр өдрөөс миний хөөцөлдөх ажлыг хамт амжуулж их тусалсаан. Солонгос руу 15 хүүхэд явуулах жагсаалтанд бид хоёрыг оруулж өгч эмчилгээний тал зардлыг цалингийн зээл авч өгч төлсөн. Охин минь 2 настайдаа эрүүл саруул болоод монголдоо буусан. Хамгийн анх ээжийнхээ хоолойг сонсоод охин минь шууд намайг тэвэрч авсан. Үхтлээ уйлсаан би.

Анхны хайртайгаа ирсэн цагаасаа хойш холбоотой байсаар. Холбоогүй байх аргагүй шүү дээ 12 сарын цалингийн зээлээ миний охинд зориулсан хүнд.

Хоол хийж очно, мөнгөтэй үедээ кинонд даана, оймс ороолт хүртэл авч өгнө. Нэрэлхээд унахаар нь шууд л загнаад чи цалингийн зөрүүгээр яаж амьдрах вэ дээ зүгээр ав гээд л чадах зүйлээрээ л халамжилдаг байв.

11 сард охин минь 3 нас хүрсэн. Үеийнхэн нь хэдийн хэлд ороод шулганаж байгаач миний охин ээжээ эмээ гого той л байгаа. Гэхдээ удахгүй ээждээ дуу дуулж өгнөө. Харин шинэ он солигдох мөчид би анхны хайраасаа гэрлэх санал авав. Би 2 сарын дараа хариу өгье гэж түүнд хэлсэн.

Харин түрүү долоо хоногт охины аав холбогдов. Та хоёрыгоо авмаар байна. Охинтойгоо уулзмаар байна гэв. Би түүнд Санаж байна уу? Чи үргүй шүү дээ. Миний хүүхдийг өөрийнхөө болгох гэж бүү хичээ гэж өөрийнх нь хэлж байсан үгийг хэлсэн. Би зөв зүйл хийсэн гэж итгэж байна. Тэр хүний өнөөх сайхан найзууд бүгд аав болж гэр бүл зохиосон гэнээ. Тэр ганцаардаж эхэлсэн бололтой. Амьдралын туршид үр хүүхэд л өвөр бүлээцүүлдэг болохоос анд найзууд биш.

Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхижсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ.

Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий. Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог, бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя.

1. Элсэн чихэр: Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин “элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог” гэв.

2. Боловсруулсан хоол хүнс: Хуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж.

3. Тамхидалт: Тамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж.

4. Хамгаалах тосгүйгээр наранд биеэ шарах: Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнгээс 35 нас хүрэхээсээ арьсаа салоны аргаар борлуулдаг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал 75 хувиар нэмэгддэг хэмээн мэдээлжээ. Мөн өдөрт 15 минутаас илүүгүй наранд гарах шаардлагатай бол хамгаалалтын хувцас, тос хэрэглэх нь арьсны хорт хавдраас сэргийлэх аж.

5. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллах: Зарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна.

6. Шөнийн ээлжийн ажилчид: Олон улсын Хавдар судлалын агентлаг нь шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, шөнийн цагаар, харанхуйд удаан ажилласнаар нь бие махбод авах ёстой физиологийн амралтаа авч чадахгүйд хүрснээр олон төрлийн вирус үүсэх шалтгаан болдог.

7. Хүнцэл: Бангладеш тэргүүтэй 50 гаруй орны 140 сан хүн амын бүс нутгийн ундны усанд их хэмжээгээр агуулагдаг хүнцэл нь хорт хавдрын эсийг өдөөгч нэгэн хүчин зүйл аж.

8. Ил гал дээр шарсан мах: Мах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр бодисын нэгдлийг хүнсэндээ хэрэглэх хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

9. Нүүрс: Нүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг,ходоодны хорт хавдарын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог.

10. Согтууруулах ундаа: Согтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог . АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн “хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ.

11. Дизель түлшний утаа: Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж.

12. Давсалсан, утсан загас даршилсан хүнс: Хятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ.

13. Боловсруулсан махан бүтээгдэхүүн / хиам, зайдас/: ДЭМБ-аас хотдог, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд хорт хавдрын эрсдэл үүсгэдэг болохыг баталжээ. Тухайлбал, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэж, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд давсалж, утаж, их хэмжээний химийн бодис хэрэглэдэг нь ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндэс болдог аж. Мөн саяхан АНУ-ын Хөхний хорт хавдрын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 15 хувьд нь хөхний хорт хавдар тусах эрсдэл болохыг мэдээлжээ.

14. Барилгын хөвөн: Барилгын дулаалгад ашигладаг хөвөн нь уушгины хорт хавдар үүсгэдэг аж. АНУ-ын Засгийн газраас тус бүтээгдэхүүний хэрэглээг хянах журам гаргаж байжээ.

15. Шарилжны эсрэг бүтээгдэхүүнүүд: АНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургаламаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. 16. Модны үртэс: Модны үртэстэй шууд тулж ажилладаг хүмүүсийн дунд хамрын салстын хорт хавдар тусах магадлал 50 хувь өндөр байдаг байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button