Uncategorized

ТӨРӨХ ТАСГИЙН ШАЛАН ДЭЭР АМАРЖААД ХҮҮХДЭЭ ӨӨРӨӨ ЭХ БАРЬСАН ЭМЭГТЭЙ ХАРАМСАЛТАЙГААР НAС БАРСАН XЭPЭГ ГАРЧЭЭ

“Бяцхан дүүг нь аваад удахгүй ирнэ гэж хэлээд гэрээсээ гарсан ээж нь үүрд ирэхээргүй холын холд одсон гэдгийг ухаарч амжаагүй бяцхан үрс. Тэд ээжийгээ, дүүгээ хоног тоолон хүлээж байна… Өмнө нь ямар нэг хүндрэлгүй гурван хүүхдээ асуудалгүй төрүүлж байсан бүсгүй энэ удаад ч ямар нэг асуудал гарахгүй гэдэгтээ бат итгэж байсан нь лав.Гэвч тэр дөрөв дэх үрээ төрүүлээд харамсалтайгаар хорвоог хэрэг гарлаа. Энэ харамсалтай хэрэг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт энэ сарын 11-ны өдөр гарсан юм. Манай сайтын сурвалжлах баг аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу газар дээрээс нь очиж сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээТа лий гаа чийн эгч: Дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд на,с ба,рс ан. энэ хүртэл хичнээн их зовсон бол үнэхээр хариуцлага гэж алга

Тухайн үед ямар асуудал болсон талаар та лий гаач ийн эгч “Энэ сарын 10-ны өдөр /2021.11.10/ миний төрсөн дүү дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт очиж хэвтсэн. Ингээд 11-ний үдээс өмнө 11 цагт дүүд маань төрүүлэх тар иагаа залгасан юм билээ. Үүнээс хойш 14 цаг хүртэл эмч үзлэг эмчилгээ хийгээгүй.Энэ хооронд дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд н ас ба рсан. Орон дээр ду слаа за лгуулч ихаад хэвтэж байсан дүү минь орны урд шалан дээр хөв хөх болчихсон байсныг хажуу талын хүн харж эмчид хэлсэн юм билээ.

Эмч нар сэргээх гэж үзсэн ч хожимдсон байсан. Өмнөх гурван төрөлт хэвийн явагдсан. Эмнэлэгт очихдоо биеийн байдал хэвийн байсан. Бид эмнэлэгт найдсан. Тэр л бидний буруу байлаа. Тухайн үед эмнэлэгт Мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн байсан юм билээ. Бүх ажилчид тийшээ анхаарлаа хандуулаад, өвчтнүүдээ орхисон. Эмч нь дүүд 10 цагт үзлэг хийгээд түүнээс хойш үзээгүй гэж байна лээ.Өглөө тариа хийснээс хойш үзлэг хийгээгүй. Истор ч нээгээгүй, бүртгэл нээгээгүй байсан гэх ха рд лага байна. Биднээс бүгдийг нууж байна. Тухайн үед хэн гэдэг эмч жижүүртэй байсныг ч нууж байна. Яагаад эрүүл саруул дүү минь ингэчихэв гэхээр бараг урьдаас инээж байна лээ. Хариуцлага яригдах байх; гэсэн юм.

Эмч нар c. o.ГТ.yy байсан уу? -Хэрэг гарах үед эмнэлгийн ажилчид с.о .г.т. у.у.р .у.у. лах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээллийг Архангай аймгийн иргэд нийгмийн сүлжээнд бичсэн.Тэгвэл тухайн эмнэлэгт ажлын байрны а. р.х.и. д.алт гэдэг зүйл газар авсныг эх сурвалж “Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Д.Энх-Амар гэж бий. Энэ хүн эмнэлгийг хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргэсэн. Түүний хамаарал бүхий 10 гаруй хүн эмнэлэгт ажилладаг. Нөхөр нь эмнэлгийн жолооч. Гэхдээ жолооч нарын дундах ярианаас сонсоход Д.Энх-Амар захирлын нөхөр нь с.о. г.т.у. у.р.у у.л.ах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж үнэмлэхээ хураалгасан гэсэн.

Гэхдээ даргын нөхөр учраас жолоо барьж, алсын дуудлагад явсаар л байгаа. Цахим, угтах үйлчилгээ иргэдийн хамгийн их шvv mжлэл дагуулж байгаа хэсэг байна аа даа. Тэрэн дээр Д.Энх-Амар даргын төрсөн дүү ажилладаг. Анагаах төгсөөгүй. Мөн төрсөн дүү Мөнхжаргал нь 103-т үйлчлэгч. Д.Мөнхжаргалын төрсөн хүү Баяндалай Аж ахуйн тасагт манаач. Мөн л а. р. х.и уудаr.Д.Энх-Амар даргын төрсөн дүүгийнх нь охин Чимэгдарь 103-т бага эмч хийдэг. Чимэгдарийн нөхөр нь Увс аймгаас шилжиж ирсэн Ууганаа гээд залуу мөн л эмнэлэгт технекчээр ажилладаг.

Энэ мэт Д.Энх-Амар даргын хамаатнууд жолооч, үйлчлэгч, тогооч гээд 10 гаруй хүн байдаг. Эдгээр дотроос а. р.х .и ууж, асуудал дагуулдаг хэд хэдэн хүн бий. Гэвч даргын хамаатан учраас ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй.Жирийн ажилтнуудад бол хариуцлагын систем маш сайн үйлчилнэ. Гэтэл даргын хамаатнуудад үйлчилдэггүй нь эмнэлгийн ажилчдын бухимдлыг төрүүлдэг. Мөн удирлагын түвшинд ч найз нөхдийн холбоо харилцаа бий. Үүн дээр маш их асуудалтай зүйл бол ажлын байрны а. р.х.и. д.алт хэрээс хэтэрсэн гэсэн мэдээллийг өгсөн юм.

Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхижсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ.

Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий. Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог, бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя.

1. Элсэн чихэр: Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин “элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог” гэв.

2. Боловсруулсан хоол хүнс: Хуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж.

3. Тамхидалт: Тамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж.

4. Хамгаалах тосгүйгээр наранд биеэ шарах: Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнгээс 35 нас хүрэхээсээ арьсаа салоны аргаар борлуулдаг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал 75 хувиар нэмэгддэг хэмээн мэдээлжээ. Мөн өдөрт 15 минутаас илүүгүй наранд гарах шаардлагатай бол хамгаалалтын хувцас, тос хэрэглэх нь арьсны хорт хавдраас сэргийлэх аж.

5. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллах: Зарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна.

6. Шөнийн ээлжийн ажилчид: Олон улсын Хавдар судлалын агентлаг нь шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, шөнийн цагаар, харанхуйд удаан ажилласнаар нь бие махбод авах ёстой физиологийн амралтаа авч чадахгүйд хүрснээр олон төрлийн вирус үүсэх шалтгаан болдог.

7. Хүнцэл: Бангладеш тэргүүтэй 50 гаруй орны 140 сан хүн амын бүс нутгийн ундны усанд их хэмжээгээр агуулагдаг хүнцэл нь хорт хавдрын эсийг өдөөгч нэгэн хүчин зүйл аж.

8. Ил гал дээр шарсан мах: Мах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр бодисын нэгдлийг хүнсэндээ хэрэглэх хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

9. Нүүрс: Нүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг,ходоодны хорт хавдарын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог.

10. Согтууруулах ундаа: Согтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог . АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн “хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ.

11. Дизель түлшний утаа: Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж.

12. Давсалсан, утсан загас даршилсан хүнс: Хятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ.

13. Боловсруулсан махан бүтээгдэхүүн / хиам, зайдас/: ДЭМБ-аас хотдог, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд хорт хавдрын эрсдэл үүсгэдэг болохыг баталжээ. Тухайлбал, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэж, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд давсалж, утаж, их хэмжээний химийн бодис хэрэглэдэг нь ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндэс болдог аж. Мөн саяхан АНУ-ын Хөхний хорт хавдрын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 15 хувьд нь хөхний хорт хавдар тусах эрсдэл болохыг мэдээлжээ.

14. Барилгын хөвөн: Барилгын дулаалгад ашигладаг хөвөн нь уушгины хорт хавдар үүсгэдэг аж. АНУ-ын Засгийн газраас тус бүтээгдэхүүний хэрэглээг хянах журам гаргаж байжээ.

15. Шарилжны эсрэг бүтээгдэхүүнүүд: АНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургаламаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. 16. Модны үртэс: Модны үртэстэй шууд тулж ажилладаг хүмүүсийн дунд хамрын салстын хорт хавдар тусах магадлал 50 хувь өндөр байдаг байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button