Uncategorized

Ажил үйлс бүтээх, эд мөнгө даллаж, эрүүл энх байлгах бурхдын зүрхэн тарниуд – Хадгалаад аваарай

1. Аливаа цаг доор уншиж явах тарни

“Лама ла жавсу чио, Санжай ла жавсу чио, Чойла жавсу чио, Гэндүн ла жавсу чио” Өглөө болгон, ер нь санаанд орсон үедээ байнга уншиж байвал цаглашгүй их тустай.

2. Мөргөлийн тарни

“Ум намо Манзу шри еэ. Намо Сү шри еэ. Намо Уддам шри еэ суухаа” Уг тарнийг нэг мөргөхдөө нэг уншин, гурав мөргөн гурав уншвал гурван аймаг савын номд сонсох, санах, бясалгах гурвыг үйлдэхийн буянг олох бөгөөд өдөр бүр тэр мэт үйлдвээс энэ насандаа хутагтын мөрийг олох ба өвчин хорлолд үл нэрвэгдэж, нэг мөргөл нь мянга болон үржих тэргүүтэн тус эрдэм нь хязгааргүй.

3. Үржүүлэх тарни

“Ум самбара, самбара ви, Мана гара маха зава хум. Ум мара мара ви мана, Гара маха зава хум.” Долоон удаа ийн уншваас буян юу хийсэн ч бум болон үржинэ.

4. Эрхиний тарни

“Ум рүзира мани бра варда яа хум” Үүнийг долоон удаа уншин эрхиндээ үлээж, тарни тоолбол Бурханы зарлигласан нууц тарни бүхэн жива тоот, олон зуун мянга тоолсон болохыг Чандмань дэлгэрсэн орд харш номонд зарлиглажээ.

5. Арьяабалын зүрхэн тарни буюу Маань

“Ум ма ни бад мэ хум” “Жанжимаги гүндэг гар Лувсан жижий улажин Тивший жанжий рола сэг Жанрайсэг ла чанцоо лоо” гэж уншаад Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд мааниа хүссэн тоогоор уншина.

6. Манзушир бурханы зүрхэн тарни

“Ум ара база на ди” “Ум яани ли яа суухаа” Мунхагийн харанхуйг арилгаж, оюун ухааныг тэтгэн сайжруулна.

7. Бурхан багшийн зүрхэн тарни

“Дадята хум мүүний мүүний маха мүүний шагжа мүүний суухаа” “Дадьята ум муни муни маха муни еэ суухаа, ум зэяа биди суухаа” Хамаг амьтныг энэрэн нийгүүлсэх сэтгэл төрөн арвитаж, буяны үйл бүтэхийн ерөөл оршсон буй за.

8. Очирваань бурханы зүрхэн тарни

Ум базар ваани хум пад. Ум дүра гани суухаа, Ум жилаа тэү сууха. Арван зүгийн хар хорыг таслаж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна.

9. Авид бурханы зүрхэн тарни

Намо сарва датаа гадаа хэрээ даяа анугадэ ум гүрүм гэнээ суухаа. Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг авралдаа багтаан, шунал тачаангуйг арилгахад туслах, амирлин жаргаах увидастай тарни.

10. Аюуш бурхны зүрхэн тарни

Ум амаа раны зи ваан дэей суухаа Насан хутаг хайрлана.

11. Майдар бурханы зүрхэн тарни 

“Ум мээдри мам суухаа” Ирээдүйн аврагч бурхан лугаа түргэн учирч, хамаг амьтныг цөвүүн цагийн зовлонгоос ангижруулахад уншина.

12. Миеэгомбын зүрхэн тарни

Ум занда маха ро ханаа хум пад Аливаа бүхний даатгалд уншина.

13. Ямандага бурханы зүрхэн тарни 

Ум яма раза садо мияа Ями дору наяа наяа яда ёни Раяа яагчаяа яа яагчаяа Зацани рамаяа хум хум пад пад сууха. Шашны дайсан тэргүүтэн сэтгэл муутныг дарж, арван цагаан буяныг дэлгэрүүлнэ.

14. Гомбо бурхны зүрхэн тарни

Ум шри махагала шасана ува харини иха аваргара нам яди барди зэм мара сидада идам дүсдам ха ха, ха хи ха хи, мар мар гэр хана, банда банда, хана, хана, даха даха, база база дина мэгана марая, хум хум пад сууха.

15. Гонгор бурханы зүрхэн тарни

Ум гүрү махагла хари ниса сэди за. Амирлуулан номхруулах, эрхэнд хураах, дэлгэрүүлэхээс гадна эд баялгийг эрхэн дор хурааж, дэлгэрүүлэхээс гадна буян заяаг дэлгэрүүлнэ.

16. Дамдинчойжил бурхны зүрхэн тарни

Ум гала рува хум пад. 19. Балданлхам бурханы зүрхэн тарни: Жо рагмо жо рагмо жо рагмо тунжо, ха ла рагчэнмо рагмо айви дайви түнжо рүлү рүлү хум жо хум. Шашны дайсануудыг номхруулж, хатуу үйлийг буцаан, муу заяанаас гэтэлгэж, буяныг эрхэн дор хураана.

17. Бүжинлхам бурханы зүрхэн тарни

“Ум раднаа намаа суухаа, ум садуу бадна сүдүна, давата базар базар маха базар, сарваа ваяада хана базана суухаа” Үр хүүхдээ эрүүл энх бойжуулах, хүүхэдтэй болохыг хүсэгчидэд адистэд оршооно.

18. Шалши бурханы зүрхэн тарни

Ум махагла гала би гала ради да донбини зандали рагча си сэнга ли дэви хум пад.

19. Намсрай бурханы зүрхэн тарни

Ум вайшарма нае сууха Ум замбала эаландарие сууха. Ум бүрнэ бадар ей сууха Ум мани бадар ей сууха Ум гүбэ раеэ сууха Ум самба зама ей сууха Ум гүхэ дана ей сууха Ум банда га ей сууха Ум биза гүндали ей сууха.

20. Нархажидын зүрхэн тарни

Ум ум ум сарваа буддаа дагийний ей базар бирааний ей базар бяруузанаа ей хум хум хум пад пад пад суухаа.

21. Жамсран бурхны зүрхэн тарни

Ум рагму барна адма чирү пүрүха лохи да сарва шадрүм марая хум пад.

22. Нанжид бурханы зүрхэн тарни

Ум агани нигани авийлаа /ажийлаа/ мандали мандали сууха. Аливаа цээрийг арилгах тарни. Час гаригт эсвэл эхэлж эсвэл эхэлж боломгүй өдөр үйлийг хийхдээ уншваас цээрлэх шалтгаан бүхэн арилна.

23. Осоржамаа бурханы зүрхэн тарни

Ум марзай мама суухаа

24. Манла бурханы зүрхэн тарни

“Дадиятаа ум вэханзэ вэханзэ маха вэханзэ вэханзэ раза самудгадэ суухай” “Цанлэг Ринчэн Сэрсан Нянмэд, Чойдаг Ончэн Манла Шагжатүб, Жачэн Монлам Ёонсү Зогва ей, Дэвар Шигва Жадла Чанцаалло, Чода жавсү чи, Ум биханзи биханзи маха биханзи Раза Самуд гадэ суухаа”

25. Алтан дарь овооны зүрхэн тарни

Умаа маха сэгээ тарва сэдий за.

26. Дамдин бурханы зүрхэн тарни

Ум хэри бадма далдий базар гарьдаа хаянхирваа хүлү хүлү хум пад /7-21 удаа уншина./

27. Доржнамжимын зүрхэн тарни

“Ум намсанграа базар гордааяа хүлү хүлү диста диста, ванда ванда ханаа ханаа хум пад” Аливаа гай түйтгэр, бузар буртаг, хорлол бүхнийг ариутган амирлуулна.

28. Доржсэмбэ бурханы зүрхэн тарни

“Ум базар садан а хум суухаа, ум гэли суухаа” Бие, хэл, сэтгэлээрээ ариун байхад уншина.

29. Дүйнхор бурханы зүрхэн тарни

“Ума хум хо ханча мала вара яа хум пад” Аврал буян оршино.

30. Жамсрангийн зүрхэн тарни

“Ум барна аадма үсниха рүбүрүха лохида сарва шадум маръя хум пад” Дайсан тотгор бүхнийг дарж, хамаг амьтныг амирлуулна.

31. Жанрайсиг бурханы зүрхэн тарни

Дата ята ум хуяа хуяа хүдү хүдү гэлэ гэлэ захру мэдрэ шадрэ наяа сууха /3-33 удаа уншина./

32. Цагаан шүхэртийн зүрхэн тарни

Дада ята ум анале анале, хасме хасме, бэрэ бэрэ, сооме сооме, шанде шанде, данде данде, бихаде бихаде, бира бира, деви бзар дари банда банда ни базар бани пад, ум хум хум дрүм ходам пад сууха, хум дрүм банда пад, дагла сүрэн шиг сууха, ум базар бани банда банда, базар баше на нам сарва дүшдам бинаяа гам хум пад сууха.

33. Жүгдэрнамжилын зүрхэн тарни

Ум бүрүм суухаа, ум амирдаа аюур дадь суухаа. Насан хутгийн өлзий буяныг дэлгэрүүлнэ.

34. Жигжидийн зүрхэн тарни

Ум хэрээстий вигир да нанаа хум пад. Шашин номын дайсануудыг номхоруулна.

35. Лхам бурханы зүрхэн тарни

“Ум хуя шия дэвий гали махаа гали хум жоо” “Жорагму жорагму жо жорагму түнжо хала рагчэнму рагму ажа дажа түнжо рүлү рүлү хум жо хум” Ариун цагаан буян, сайн үйлсийг дэлгэрүүлэх, сайн явахад уншина.

36. Ловон бадмажунайбурханы зүрхэн тарни

“Ум базар гүрү бадма сэди хум” Муу бүхнээс авран хамгаалж, сайн үйлсийг тэтгэн дэлгэрүүлнэ.

37. Гомбын зүрхэн тарни

“Ум базар маха гала гүндри даяа хум пад” Байнга уншваас хүн малд тохиолдож болзошгүй гай барцад, нүүрлэсэн зовлонг зайлуулна.

38. Гонгорын зүрхэн тарни

“Гүрү маха гала ахри ниса сиди за” Үгүйрэл хоосролоос ангижруулан, буян хишиг, эд баялгыг арвижуулна.

39. Говийн лха бурханы зүрхэн тарни

“Ум базар ваани ванза диваа саваари ваари хум пад” Гэм нүглээ наминчлах, амь насаа даатгах, ажил үйлс, хийморь лундаагаа өөдөө байлгахад уншина.

40. Гүндсамбуу бурханы зүрхэн тарни

“Ума саманд бадраа сам хум” Өглөө оройд байнга уншвал айх аюулгүй, амар амгалан байна гэдэг.

41. Гүнрэг бурханы зүрхэн тарни

“Ум сарва вида сарва барна вышод ханаа ханаа хум пад” Сэтгэл санааг ариусган, зовлонгоос гэтэлгэнэ.

42. Далхын зүрхэн тарни

“Ум шадум дэва савааривари аргам варадэ зачэ суухаа” Гай барцадыг арилгах, сүр сүлдээ сэргээх, буян хишиг, мал хөрөнгөө өсгөн арвижуулна.

43. Дамдинчойжоо сахиусны зүрхэн тарни

“Ума гала рү ва хум пад” Шашны дайсануудыг дарж, аливаа гай зэтгэрийг зайлуулан, буяныг дэлгэрүүлнэ.

Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхижсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ.

Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий. Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог, бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя.

1. Элсэн чихэр: Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин “элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог” гэв.

2. Боловсруулсан хоол хүнс: Хуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж.

3. Тамхидалт: Тамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж.

4. Хамгаалах тосгүйгээр наранд биеэ шарах: Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнгээс 35 нас хүрэхээсээ арьсаа салоны аргаар борлуулдаг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал 75 хувиар нэмэгддэг хэмээн мэдээлжээ. Мөн өдөрт 15 минутаас илүүгүй наранд гарах шаардлагатай бол хамгаалалтын хувцас, тос хэрэглэх нь арьсны хорт хавдраас сэргийлэх аж.

5. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллах: Зарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна.

6. Шөнийн ээлжийн ажилчид: Олон улсын Хавдар судлалын агентлаг нь шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, шөнийн цагаар, харанхуйд удаан ажилласнаар нь бие махбод авах ёстой физиологийн амралтаа авч чадахгүйд хүрснээр олон төрлийн вирус үүсэх шалтгаан болдог.

7. Хүнцэл: Бангладеш тэргүүтэй 50 гаруй орны 140 сан хүн амын бүс нутгийн ундны усанд их хэмжээгээр агуулагдаг хүнцэл нь хорт хавдрын эсийг өдөөгч нэгэн хүчин зүйл аж.

8. Ил гал дээр шарсан мах: Мах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр бодисын нэгдлийг хүнсэндээ хэрэглэх хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

9. Нүүрс: Нүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг,ходоодны хорт хавдарын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог.

10. Согтууруулах ундаа: Согтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог . АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн “хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ.

11. Дизель түлшний утаа: Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж.

12. Давсалсан, утсан загас даршилсан хүнс: Хятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ.

13. Боловсруулсан махан бүтээгдэхүүн / хиам, зайдас/: ДЭМБ-аас хотдог, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд хорт хавдрын эрсдэл үүсгэдэг болохыг баталжээ. Тухайлбал, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэж, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд давсалж, утаж, их хэмжээний химийн бодис хэрэглэдэг нь ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндэс болдог аж. Мөн саяхан АНУ-ын Хөхний хорт хавдрын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 15 хувьд нь хөхний хорт хавдар тусах эрсдэл болохыг мэдээлжээ.

14. Барилгын хөвөн: Барилгын дулаалгад ашигладаг хөвөн нь уушгины хорт хавдар үүсгэдэг аж. АНУ-ын Засгийн газраас тус бүтээгдэхүүний хэрэглээг хянах журам гаргаж байжээ.

15. Шарилжны эсрэг бүтээгдэхүүнүүд: АНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургаламаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. 16. Модны үртэс: Модны үртэстэй шууд тулж ажилладаг хүмүүсийн дунд хамрын салстын хорт хавдар тусах магадлал 50 хувь өндөр байдаг байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button