Uncategorized

Ээжээсээ енчирч хоцорсон нярайг өргөж авсан..

Өдөр ус гараад очсон шөнө 3:00 цагт охинтойгоо уулзаж би гэдэг хүн хоёр үрийн ээж боллоо. Маргааш нь вак.цинаа хийлгээд охин шарлалттай байна маргааш гаргахгүй гэхээр нь нөхөртөө нэмж юм захичихаад эмнэлгийн коридорт сууж байтал хөөрхий минь яаж хүн болно доо, хорооноос нь хүн ирсэн үү тэнгэрт одсоны

бүртгэл гэх мэт яриа чихэнд сонстоод өөрийн мэдэлгүй алхаагаа зогсоогоод сонсчихлоо. Өчигдөр надтай нэг өдөр амаржсан нэгэн бүсгүй төрөлтнөөс болж бур.хан болжээ. Эвий тэр нялх амьтанг сувилагч нар ээлжилж

харж асарч багаа гэнэ. Үдээс хойш тэр бяцханы тухай тасгаар нэг ярьж эхлэв. Ээж нь бүлээс гарсан енчин охин харж хандах хүнгүй байсан тухай, хамаатны болох хоёр хүн ирээд нярайд өлгий сүү памперс дөхүүлсэн гэхдээ гэцүү л амьдардаг бололтой гээд л. Хорооны ажилтан ээжийнх нь бичиг баримт гээд хөөцөлдөөд ирсэн тухай

сонсоод гэнэт нэг л хачин мэдрэмж төрөөд увйлж орхив. Тэр оройжин энэ еревдөлтэй бяцхан амьтныг гэртээ аваад харьвал яадаг бол гээд байж байтал оройхон хэрд сувилагч нар сүүндээ цадаад хөөрхөн байна хаа очиж эрүүл хөөрхөн хүү юм аа бондойсон бор хүү гээд л ярилцаж байхыг сонсоод бүр санаа амраад заза болох

байлгүй дээ гэж бодоод тайван уннтав. Маргааш нь охин бид хоёр гарахаар болов. Юмнуудаа нөхөртөө зөөж өгөөд явж байтал нөгөө нярай маань шөнөжн уилж хонолоо гээд нярайн сувилагч ярихыг сонсоод бас л хя.марчихав. Тэр жаахан амьтанг өргөж авахад юу нь болохгүй гэж ер нь бодогдоод явчихав. Э мч дээр орж

бодлоо ч хэлж үзэв. Э.мч төрсөн хүн сэтгэл санаа хөөрөлтэй юу ч шийдэж магадгүй учир сайн бодоод үз мөн шууд өргүүлж болохгүй байхаа хуу.лийн дагуу төрөл саданд нь хүлээлгэж өгөх эс бөгөөс хороо дүүргээс асрамж нярайн сувилалд хүлээлгэж өгнө гэх мэт хариулт өгөв. Нээрээ ч юу гэж л надад өлгийдөөд за май гээд өгөх вэ дээ

гээд бодоод гэртээ харьсан юм. Гэртээ харьсаны дараа хүүг зүүдлээд шөнө сэрвэгнээд нэг л тавгүй байлаа. Ингээд би охиныхоо төрсний гэрчилгээг авахаар гарах өдрөө нөхөртөө зориглоод хэлж үзсэн хань маань тэгье ээ өргөөд авья л гэж байна. Өөрөө олон хүүтэй айлд өссөн болохоор хүүд их дуртай байсан нь ч нөлөөлсөн байх.

Бид хоёр 3 сар хөөцөлдөж бичиг баримт ө.ргөдөл гэж явсаар хүүгээ албан ёсоор өргөж авав. Хүү маань нэгч ха.ниад хүрээгүй эв эрүүл сав саруул өсөж байна. Нэг өдөр төрсөн юм болохоор ихэр гэж бодоол ижилхэн хувцаслаад ижилхэн хоёр охин шиг үсийг нь боочихоод л явж байна. Хүүгээ надад төөрөлдөж ирсэн ихрийн

өрөөсөн юм шүү гэж л дотроо хайрладаг. Танихгүй хүмүүс хүүе ямар хөөрхийн ихэр юм уу, нэг эсийн ихэр байна тэ гэхэд нь баярлаад л явчихна. Хүүхэд хүнсээ дагуулаад ирдэг юм аа гээд л буурлууд хэлдэг оргүй үг биш байх. Ихрүүдийн маань л буян заяа түшиж байна гэж үнэнгээсээ бодож сууна. Эх сурвалж: тойм

Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхижсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ.

Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий. Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог, бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя.

1. Элсэн чихэр: Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин “элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог” гэв.

2. Боловсруулсан хоол хүнс: Хуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж.

3. Тамхидалт: Тамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж.

4. Хамгаалах тосгүйгээр наранд биеэ шарах: Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнгээс 35 нас хүрэхээсээ арьсаа салоны аргаар борлуулдаг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал 75 хувиар нэмэгддэг хэмээн мэдээлжээ. Мөн өдөрт 15 минутаас илүүгүй наранд гарах шаардлагатай бол хамгаалалтын хувцас, тос хэрэглэх нь арьсны хорт хавдраас сэргийлэх аж.

5. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллах: Зарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна.

6. Шөнийн ээлжийн ажилчид: Олон улсын Хавдар судлалын агентлаг нь шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, шөнийн цагаар, харанхуйд удаан ажилласнаар нь бие махбод авах ёстой физиологийн амралтаа авч чадахгүйд хүрснээр олон төрлийн вирус үүсэх шалтгаан болдог.

7. Хүнцэл: Бангладеш тэргүүтэй 50 гаруй орны 140 сан хүн амын бүс нутгийн ундны усанд их хэмжээгээр агуулагдаг хүнцэл нь хорт хавдрын эсийг өдөөгч нэгэн хүчин зүйл аж.

8. Ил гал дээр шарсан мах: Мах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр бодисын нэгдлийг хүнсэндээ хэрэглэх хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

9. Нүүрс: Нүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг,ходоодны хорт хавдарын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог.

10. Согтууруулах ундаа: Согтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог . АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн “хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ.

11. Дизель түлшний утаа: Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж.

12. Давсалсан, утсан загас даршилсан хүнс: Хятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ.

13. Боловсруулсан махан бүтээгдэхүүн / хиам, зайдас/: ДЭМБ-аас хотдог, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд хорт хавдрын эрсдэл үүсгэдэг болохыг баталжээ. Тухайлбал, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэж, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд давсалж, утаж, их хэмжээний химийн бодис хэрэглэдэг нь ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндэс болдог аж. Мөн саяхан АНУ-ын Хөхний хорт хавдрын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 15 хувьд нь хөхний хорт хавдар тусах эрсдэл болохыг мэдээлжээ.

14. Барилгын хөвөн: Барилгын дулаалгад ашигладаг хөвөн нь уушгины хорт хавдар үүсгэдэг аж. АНУ-ын Засгийн газраас тус бүтээгдэхүүний хэрэглээг хянах журам гаргаж байжээ.

15. Шарилжны эсрэг бүтээгдэхүүнүүд: АНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургаламаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. 16. Модны үртэс: Модны үртэстэй шууд тулж ажилладаг хүмүүсийн дунд хамрын салстын хорт хавдар тусах магадлал 50 хувь өндөр байдаг байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button