Uncategorized

МҮЭХ: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг ирэх онд нэмэгдүүлэх ёстой. “Энд дарж нэгдээрэй”

МҮЭХ-ноос 2022 оны улсын төсөв болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар  “МҮЭХ-ноос ирэх оны төсөвт ямар асуудлыг санал болгож хүргүүлэх талаар мэдээлэл солилцож байсан. Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрт цалин тэтгэвэр тэтгэмжийг 20 оос доошгүй хувь нэмэгдүүлэх, ажилчдын цалин урамшууллыг хассан Засгийн газрын 43 дугаар тогтоолыг хасах талаар тусгахыг хүссэн. Инфляци өссөн, бараа бүтээгдэхүүнйи үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед иргэд хоёр жил гаруй цалин, тэтгэврийн нэмэгдэлгүй тэсэж амьдарлаа. Харин ирэх онд цалин нэмэгдүүлэх цаг нь болсон. Төр өөрөө олон мянган иргэдийн ажил олгогч нь тул төсвөөр дамжуулж цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хууль ирэх оны эхнээс хэрэгжинэ. Энэ хүрээнд хамтын хэлэлцээрээр ажил олгогчийн цалинг нэмэгдүүлэх боломж үүсэн. Тийм учир төр иргэдийнхээ цалин хөлс нийгмийн асуудалд анхаарч ажиллах цаг болсон. Мөн цар тахлаас үүдэж эдийн засгийн хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдэд бодитой дэмжлэг хэрэгтэй. Халамж тараах бус бодит хөрөнгө, бодлого хэрэгжүүлж хүнд нөхцөлд байгаа салбаруудын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2021.09.30) мэдээлэл хийлээ. Тус холбооноос Улсын их хурлын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан ирэх оны улсын төсөвт тусгаж өгөх хэд хэдэн шаардлага тавьж байгаа аж. Тухайлбал, МҮЭХ 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх, хөдөлмөрийн зах зээлийг анхаарч, ажил эрхлэлтийг бодитой дэмжихийг шаардав. Мөн цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээг хэвээр хадгалах, ажлын байрыг хадгалахыг хүсчээ.

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.БАЯРАА:

-Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хоёр эрэгтэй тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрэхээс өмнө өөд болж байна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн тэтгэврээ авч чадаагүй бол өвлүүлэх асуудлыг анхаарч, шийдвэрлэх ёстой байна. Мөн цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал өдөр ирэх бүр хүнд, хэцүү болж байна.

Нэрийн дансанд байгаа тухайн хүний нийгмийн даатгал хэлбэрээр төлж буй мөнгийг өвлүүлэх тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй. Тэтгэврээ авч чадахгүй байгаа даатгуулагчид нийт хүмүүсийн 50 хувийг эзэлж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛ БОЛ ТӨРИЙН БУС, ТУХАЙН ДААТГУУЛАГЧИЙН МӨНГӨ

Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллүүд “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг эрт тэтгэвэрт гаргахгүй байхыг эрс эсэргүүцэж байна. Ажиллах нөхцөл, хөдөлмөрийн зах зээлээ удирдлагын түвшинд байгаа хүмүүс харах хэрэгтэй. Түүний оронд Капитал банкинд байршуулсан байсан 300 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын мөнгийг бүрэн барагдуулж, иргэдийг хохиролгүй болгох ёстой” гэж хэллээ.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Х.АРИУНАА:

-Эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажлаа хийж байхдаа нас барах, үйлдвэрлэлийн осолд орох зэрэг олон тохиолдол гардаг. Бид долдугаар сараас хойш жагсч, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Гэсэн ч одоог хүртэл шийдвэрлээгүй.

Улсын дундаж цалин нэг сая 395 мянган төгрөг байхад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 670-750 мянган төгрөг байна.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад Covid-19-өөр өвдсөн байхад цалинг нь бүтнээр олгохгүй байгаа ажил олгогчид хүртэл байна. Хөдөлмөрийн хөлсийг хуулийн дагуу тогтоох хэрэгтэй байна. Хэрэв төр засаг анхаарахгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлнэ.

СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ НАС БАРСАН БАГШИЙН АР ГЭРТ НӨХӨН ОЛГОВОР Ч ӨГӨӨГҮЙ

БОЛОВСРОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ДАРГА З.ЦОГТГЭРЭЛ:

-Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдын зүгээс хэрэв тухайн хүн хүсвэл 50-55 насандаа тэтгэвэрт гарах боломжтой гэдэг заалтыг хуульд тусгаж өгөхийг удаа дараа хүсч байна.

Covid-19-өөр багш, сурагчид олноор өвдөж байна. Гэсэн ч ажилчдыг хамгаалах, шаардлагатай зардлыг гаргах тогтолцоо Монгол Улсад байдаггүй. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын хууль, Боловсролын тухай хуульд тусгаж өгөх ёстой.

Хамгийн олон жил ажилласан багш 890 мянган төгрөгийн цалин авч байна. Тиймээс чуулганаар энэ асуудлыг онцгой анхаарч хэлэлцэхийг хүсч байна. Багш нар сургууль дээрээ өвдөж, нас барсан тохиолдол хүртэл гарсан. Тухайн хүний ар гэрт нөхөн олговор, тэтгэмж өгөөгүй. Хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэрнээ үр шимийг нь огт хүртэж чадахгүй нас барж байна шүү дээ. Боловсролын салбарынхан туйлдаж байна. Асуудлыг анхаарах цаг болсон.

Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхижсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ.

Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий. Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог, бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя.

1. Элсэн чихэр: Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин “элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог” гэв.

2. Боловсруулсан хоол хүнс: Хуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж.

3. Тамхидалт: Тамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж.

4. Хамгаалах тосгүйгээр наранд биеэ шарах: Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнгээс 35 нас хүрэхээсээ арьсаа салоны аргаар борлуулдаг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал 75 хувиар нэмэгддэг хэмээн мэдээлжээ. Мөн өдөрт 15 минутаас илүүгүй наранд гарах шаардлагатай бол хамгаалалтын хувцас, тос хэрэглэх нь арьсны хорт хавдраас сэргийлэх аж.

5. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллах: Зарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна.

6. Шөнийн ээлжийн ажилчид: Олон улсын Хавдар судлалын агентлаг нь шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, шөнийн цагаар, харанхуйд удаан ажилласнаар нь бие махбод авах ёстой физиологийн амралтаа авч чадахгүйд хүрснээр олон төрлийн вирус үүсэх шалтгаан болдог.

7. Хүнцэл: Бангладеш тэргүүтэй 50 гаруй орны 140 сан хүн амын бүс нутгийн ундны усанд их хэмжээгээр агуулагдаг хүнцэл нь хорт хавдрын эсийг өдөөгч нэгэн хүчин зүйл аж.

8. Ил гал дээр шарсан мах: Мах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр бодисын нэгдлийг хүнсэндээ хэрэглэх хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

9. Нүүрс: Нүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг,ходоодны хорт хавдарын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог.

10. Согтууруулах ундаа: Согтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог . АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн “хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ.

11. Дизель түлшний утаа: Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж.

12. Давсалсан, утсан загас даршилсан хүнс: Хятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ.

13. Боловсруулсан махан бүтээгдэхүүн / хиам, зайдас/: ДЭМБ-аас хотдог, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд хорт хавдрын эрсдэл үүсгэдэг болохыг баталжээ. Тухайлбал, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэж, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд давсалж, утаж, их хэмжээний химийн бодис хэрэглэдэг нь ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндэс болдог аж. Мөн саяхан АНУ-ын Хөхний хорт хавдрын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 15 хувьд нь хөхний хорт хавдар тусах эрсдэл болохыг мэдээлжээ.

14. Барилгын хөвөн: Барилгын дулаалгад ашигладаг хөвөн нь уушгины хорт хавдар үүсгэдэг аж. АНУ-ын Засгийн газраас тус бүтээгдэхүүний хэрэглээг хянах журам гаргаж байжээ.

15. Шарилжны эсрэг бүтээгдэхүүнүүд: АНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургаламаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

16. Модны үртэс: Модны үртэстэй шууд тулж ажилладаг хүмүүсийн дунд хамрын салстын хорт хавдар тусах магадлал 50 хувь өндөр байдаг байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button