Uncategorized

Сонгууль дууссан учир ирэх сараас цахилгаан, дулаан, усны төлбөрөө ӨӨРСДӨӨ төлнө

Цар тахлын үед айл өрх, ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард гаргасан. Уг хөнгөлөлтөд зургаан сар тутамд хагас тэрбум төгрөгийг зарцуулж, төсвийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулж байгаа билээ.  

Тэгвэл айл өрх, аж ахуй нэгжүүдэд үзүүлэх хөнгөлөлт 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс дуусч байна. 

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлтийн хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болох учиртай. Засгийн газар уг тогтоолыг сунгах талаар албан ёсоор огт яриагүй тул төлбөрийн хөнгөлөлт дуусна гэж ойлгож байгаа. Эдийн засгийн бүх харилцааг сэргээсэн. Тиймээс  төр иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах шаардлагагүй гэж харж байна. Ковидын хүндрэлийг тойрч гарсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй шүү дээ. Эрдэнэт ч, Эрчим хүчний салбар маш хүнд байгаа. Гарцаагүй шаардлага байсан учраас Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалтын олон ажлаа хойш нь тавьж байгаад эрэмбээр нь энэ төлбөр тооцооны зардлыг гаргасан. Төсөвт төвлөрөх татварын орлого ч энэ хэмжээгээр буурч байна. Тиймээс үүнийг арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болгох зүйтэй. Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрөө өөрсдөө төлөөд явах боломжтой гэж харж байна” гэжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болсон. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан Ерөнхийлөгчийн сонгуульдаа зориулж дээрх шийдвэрийг гаргасан байх магадлалтай гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Харин одоо сонгууль дуусч өөрөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир бүх хөнгөлөлтүүд зогсож буй. 

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button