Uncategorized

Екс Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгах эхлэлийг ойрын хүн С.Ганбатаар тавигдаж байна…

ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна.
Шалгалтын явцад Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайхан нарыг саатуулсан тухай. Тэгвэл өнгөрөгч шөнө Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг Тагнуулын ерөнхий газраас баривчилж, гэрт нь нэгжлэг хийж 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалжууд мэдээллээ

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат нь өнгөрөгч тавдугаар сарын 03 -ны өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарилгаар “Бригадын генерал” цол хүртсэн юм

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатын баривчилгаа олон учиг, дуусашгүй их эвдрэлцэл, дараалсан баривчилгаа зэргийг араасаа дагуулж мэдэхээр боллоо. Түүнийг гүйцэтгэх ажиллагааны материалыг хувьдаа ашигласан. Мөн гэрт нь 500 мянган ам.доллар, их хэмжээний зэвсэг байсан гэх мэдээллийг Eguur.mn сайтад өнөөдөр нийтэлсэн

Тэгвэл мань хүнийг саатуулсан газар нь Тагнуулын Ерөнхий газар. Тус байгууллага нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шууд удирдлага дор байдаг харьяа байгууллага. Тиймээс улс төрийн өнцөгтэй хоёр хардлага төрөх болов

Екс Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгах эхлэлийг ойрын хүн С.Ганбатаар нь тавьж байна

Нэгдүгээрт, эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Ганбат нь Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэнэ. Баянхонгорын гаралтай энэ хоёр хүний нөхөрлөл бүр эртнээс эхэлсэн гэдэг. Тиймээс Ерөнхи7йлөгч асан Х.Баттулга тамгаа өгөхөөсөө өмнө “оочер дайруулж” С.Ганбатад Бригадын генерал цол хүртээсэн. Дотоодын цэргийн командлагч, хурандаа Ж.Болдод генерал цолыг нь олгоогүй атлаа, Дотоодын цэргийн штабын даргад нь бригадын генерал цол олгосон нь аль ч талаасаа туйлын сонин үйлдэл. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга сая баривчлагдсан С.Ганбаттай ойр болохыг харуулж буй нэг нотолгоо юм.

Тэгвэл С.Ганбатын баривчилгаа нь экс нэгдүгээр хүний хүмүүсийг “тойруулах”, яваандаа Х.Баттулгатай холбоотой төмөр замын болон бусад асуудлуудыг шалгаж магадгүй гэдэг хардлага бий болж эхлэв.. Өөрөөр хэлбэл, нэг талаас сануулга бөгөөд нөгөө талаас экс Ерөнхийлөгчийг шалгах үйл явцын эхлэл байж болзошгүй. Түүнийг суудлаа өгөхтэй зэрэгцэж эрх м7эдлээ “алдсан” даруйд нь түүнтэй хамааралтай төмөр замын асуудлууд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлуудыг хууль хяналтынхан шалгаж эхэлнэ гэдэг бор шувуу саарал ордноор “нисэж” байв

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button