Uncategorized

“Малчдын нэг адуунаас 10 мянган төгрөгийн татвар авах хэрэгтэй”

Орчин цагийн залуу малчид мянгат болохын “өвчин” тусч, малынхаа чанарт бус тоонд анхаардаг болсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэл батлав. Мал малчны мэдэлд шилжсэнээс хойш тасралтгүй өсч, 70 гаруй сая толгойд хүрээд байна. Олон жил яригдсан Малын хөлийн татварын хууль өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу малчид албан татвар төлөгчид болсон.

Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар, Монгол Улсын хэмжээнд малын хөлийн татварт 6.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэ мөнгийг орон нутгууд захиран зарцуулах эрхтэй. Тодруулбал, бэлчээрийн менежмент, худаг ус гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшиг тохиолдсон үед энэхүү төсвийг тухайн орон нутаг зарцуулахаар хуульд тусгасан.

Аймаг, орон нутаг бүр малын хөлийн татварыг өөр өөр үнийн дүнтэйгээр тогтоодог. Улсын дунджаар нэг ямаанаас 1000 төгрөг, тэмээнээс 150 төгрөг, адуунаас 800 төгрөг, үхрээс 500 төгрөг, хониноос 900 төгрөг тус тус авч байна

Тодруулбал, нэг малаас авах татварын хэмжээг 2000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх ёстой. Гэвч энэ нь багадаж байгааг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өчигдөр (2021.12.15) тус байнгын хорооны хуралдааны үеэр хэлэв. Тэрбээр “Газар тариалангийн бүс нутагт мал тариа, ногооны талбай руу орох нь их байна. Тиймээс газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг нэмэх нь зөв гэж бодож байна. Ер нь бид малын хөлийн татварыг маш багаар тогтоосон. Малын хөлийн татварыг ИТХ-ууд өөрсдөө тогтоож байгаа ч нэг малд ногдох татварыг 2000-аас хэтрүүлэхгүй гээд заасан нь бага хэмжээ. Ялангуяа нэг адуунаас 10 мянган төгрөг хүртэлх татвар авдаг байх ёстой. 100 адуутай хүн нэг сая төгрөг буюу нэг адууны л өртөгтэй тэнцэх хэмжээний татвар төлнө гэсэн үг” гэжээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button