Uncategorized

ЭГЭЛ АМЬДРАЛААС ТӨРӨН ГАРСАН ЖҮЖИГЧИН ЦООМОО МОНГОЛЫН БАЯЧУУДЫН НЭГ БОЛЖЭЭ.

Анхны гараагаа ТВ КОКТЕЙЛЬ хамтлагийн жүжигчнээр эхлэж байсан эрхэм бол Э.Цолмонбаяр билээ. Тэрээр дэлгэцийн урлаг, тайзны урлаг гээд ер нь урлагийн бүх салбарт уран бүтээлээ туурвиж, хүмүүсийг инээлгэж аз жаргал бэлэглэдэг билээ.

Цолмонбаяр нь хөгжилтэй алиа зангаараа зон олныхоо хайрыг татаж түүгээр нилээдгүй хэдэн том компаниуд арга хэмжээгээ хөтлүүлдэг болсон юм. Нэг хэсэг хүмүүсийн анхаарлыг татаж асан Халуун Чинжүү нэвтрүүлгээс Тв Коктейл хамтлаг төрсөн түүхтэй Цоомоо дэлгэцийн урлагаар нилээдгүй олон кинонд тоглоод асан юм.

Тэрээр Мөнгөний гахай, Намрын синдром, Сайн уу амьдрал минь, Омарын эрэлд, Хоёр ертөнцийн буудал гэх мэт олон кинонд дүр бүтээсэн билээ. Энэхүү кинонуудаараа чамлахааргүй амжилтад хүрсэн тэрээр Намрын синдром киноны ашигаар түүний хамтлагийхан нь бүгдээрээ анх байртай болсон гэлцдэг.

Цоомоогийн ээжийг Нарантуяа гэдэг бөгөөд насаараа үсчин хийсэн хүн юм. Тэрээр баг насаа ээж болон эмэгтэй дүүгийн хамтаар ам бүл 3уулаа өнгөрөөсөн гэнэ. Багийн л сэргэлэн цовоо тэрээ 7н буудалд бага нас нь тэр чигээрээ өнгөрсөн байна.

Тэрээр бөх болох чин хүсэлтэй байсан ч ээж нь жүжигчин болгохоор сэтгэл шулуудаж Суис д 2 жил шалгалт өгөөд тэнцээгүй түүнийг ээж нь ар өврөөр яриулан байж Суис н жүжигчны ангид элсүүлжээ.

Тэрээр байнгын хүн эцэг эхийнхээ үгэнд зайлсшгүй орох ёстой гэж байнга ярьдаг тэрээр монголын тэргүүн баячуудын эгнээнд ороод удаагүй байгаа юм. Саяханаас өөрийнхөө хувийн бизнесийг хийж баггүй амжилттай яваа юм. Сайн яваа эр хүний ард сайн эхнэр шүү дээ түүний эхнэрийг Өлзий гэдэг.

Ханьтайгаа ийнхүү танилцаж байжээ; Бид хоёр 2001 онд танилцаж байсан. Би тэр үед Суис н 2р курсын оюутан байсан гэсэн үг. Жүжигчин Бархүү бид хоёр нэг анги. Хэлний сургуулийн урлагийн үзлэгийг бэлдэж өгөөд нөгөө хэд маань түрүүлээд бөөнөөрөө бөөн баяр тэгээд хоёр ангиараа сайхан найзалж нөхөрлөсөн.

Нэг өдөр манай нөгөө ангийхан маань Бараа бид хоёрыг төрсөн өдөрт хамт яваад өгөөч та 2 их хөгжилтэй юм чинь очоод хөгжөөгөөд сайхан байлгаад өг гэхээр нь дуртайяа зөвшөөрөөд явлаа. Тэгсэн төрсөн өдрийн эцэг маань манай хань анхны харцаар л дин дин тэр оройжингоо харцаа ч салгаж чаддаггүй хааяа даа харц мөргөлдөөд л.

Тэгээд уулзах шалтаг хайж хайж хааяа даа уулздаг болоод нэг хэсэг манай хүн гадагшаа яваад хэсэг холбоогүй байлаа.

Нэг өдөр санаандгүй таараад хүүш чи сайн уу? Би сайн гээл ахиал хааяа хааяа даа уулздаг болсон тэр үед хамт алхаж кино үзэхээс хэтрэхгүй тэгээл би сургуулиа ч төгсөж тэр ч сургуулиа төгсөж хоёул завгүй болцгоогоод хэсэг холбоогүй байсан.

Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг дээ бүүр сүүлд 2012 онд fb с олж хараад Хүүш чи мөн үү сайн уу? Би Цоомоо байна аа гээд бичээд үлдээсний маргааш нь хариу өгөөд эрэгтэй хүниы хамгийн түрүүнд тавьдаг.Чи хүнтэй сууснуу гээл асуусан үгүй ээ л гэнэ тэгээд л тэр өвлийнхөө амралтаар уулзаж цагаан сараар нь бэр гуйгаад гэр бүлээ зохиож байлаа. Одоо гурван хөөрхөн хүүхдийн аав ээж гуч дөнгөж шүргэж яваа ч тэрбумтан болсон хөдөлмөр ч хичээнгүй хоёр хосЭгэл амьдралаас төрөн гарсан жүжигчин Цоомоо Монголын баячуудын нэг болжээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button