Uncategorized

Өдгөө 50 насыг зооглож буй жүжигчин Урнаа загварын тайзнаа алхаж эмээ нарыг шоконд оруулав

Монгол улсад дэлхийн стандартаар шинээр ашиглалтанд орсон мөсөн өргөө талбайд дизайнер Отгонжаргал өчигдөр “O Couture” загварын шоугаа сүр дуулиантайгаар хийсэн юм. Уг шоунд Монголын шилдэг загвар өмсөгчдөөс гадна урлагийхныг алхуулсан нь олон хүний сонирхлыг татсан юм.

Тэр дундаа өдгөө 50 насыг зооглож буй “Хувьсал” пордакшны захирал, МУГЖ У.Уранчимэг олны нүдийг хучирлаж байв.

Тэрээр шоунд оролцсон тухайгаа хэлэхдээ: Загвар өмсөгчдийг маш сайн ойлгож авлаа. Догдлох гэхээсээ илүүтэй айж сандарлаа. Сүүлийн 8 жил кино кино гээд тайзан дээр огт гараагүй миний хувьд хэцүү л санагдлаа. Хормойндоо тээглэж хальт бүдэрснийг эс тооцвол арга хэмжээгээ амжилттай дуусгалаа.

Отгонжаргал дизайнерт баярлалаа. Үнэхээр тансаг бүтээлүүд урлажээ та…” хэмээжээ.

Урнаагийн хувьд дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралынхаа хэвшил болгосон бөгөөд үүнд олон ч жилийг зарцуулсан гэнэ. Тэрээр анх 73кг жинтэй, улаан хацартай байсан учраас “Алимаа” хэмээн хочлуулдаг байсан, турах гэж би үнэндээ зүдэрсэн хэмээн тэрээр нэгэн ярилцлагатаа дурдсныг хүргэе.

-Хэзээнээс та яг одоогийн “би”-гээ олов оо?

-Ер нь хүн өөрийнхөө “би”-г олтлоо их уддаг юм шиг ээ. Мундаг мэдрэмжтэй, онцгой хүмүүс нь өөрийгөө эрт гадарладаг байж болох юм. Хүн өөрийгөө эхлээд бүтэн ойлгох хэрэгтэй шүү дээ. Би чамайг ойлгохоос илүү өөрийгөө бүрэн цэгцэлж, таних нь чухал биз дээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button